Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр/2026.06.01/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос тоон мэдээлэл танилцуулжээ.
Насанд хүрээгүй охидын жирэмслэлт: 2025 онд 10-19 насны нийт 2868 охид жирэмсэлсэн нь өмнөх оноос 407 (16.5%)-гоор нэмэгдсэн байна.
Охидын төрөлт: 2025 оны байдлаар 1000 хүнд ногдох өсвөр насны охидын төрөлтийн түвшин 14.7 байгаа нь өмнөх оноос 1 нэгжээр буурсан байна.
Охидын үр хөндөлт: 2025 оны байдлаар 1000 хүнд ногдох өсвөр насны охидын үр хөндөлтийн түвшин 4 байгаа нь өмнөх онтой ижил түвшинд байна.
Насанд хүрээгүй бэлгийн хүчирхийллийн хохирогч: 2025 онд 18 хүртэлх насны нийт 396 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон нь өмнөх оноос 40 (9.2%) тохиолдлоор буурсан байна.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч: Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээгээр 2025 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 6 хүүхэд байгаа нь өмнөх оноос 4 тохиолдлоор буурчээ.
Амиа хорлолт: Эрүүл мэндийн яамны 2025 оны мэдээллээр нийт 45 хүүхэд амиа хорлосон нь өмнөх оноос 17 тохиолдлоор буурсан байна. Насны бүлгээр авч үзвэл 5-9 насны 1, 10-14 насны 11, 15-19 насны 33 хүүхэд 2025 онд амиа хорлосон байна
Амиа хорлох эрсдэл бүхий хүүхэд: Нийгмийн үзүүлэлтийн 2023 оны түүвэр судалгааны үр дүнгээр 15-19 насны хүүхэд, залуусын 4.1 хувь, 20-24 насны залуусын 1.9 хувь нь амиа хорлох талаар бодсон гэсэн үр дүн гарсан байна. Энэ үзүүлэлт нь 2023 оны судалгаанд шинээр нэмэгдсэн сэтгэцийн эрүүл мэнд бүлгийн үр дүн юм.
Гэмт хэргийн улмаас нас барсан: Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээгээр сүүлийн жилүүдэд гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо нэмэгдсээр байна. 2025 оны байдлаар гэмт хэргийн улмаас 119 хүүхэд нас барсан нь өмнөх оноос 8-аар нэмэгдсэн байна.
Хүүхдүүдийн зонхилох өвчлөл: 2025 оны байдлаар 10000 хүнд ногдох хүүхдийн зонхилон тохиолдох өвчлөлийг амьсгалын замын өвчин тэргүүлж байна. Амьсгалын замын тогтолцооны өвчлөл 2025 онд 3038 болж, өмнөх оноос 20-иор нэмэгдсэн байна.
Шүдний цоорол өвчтэй хүүхэд: Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2025 онд 121.4 мянган хүүхэд шүдний цоорол өвчтэй байгаа нь өмнөх оноос 27.1 (28.8%) мянган хүүхдээр нэмэгдсэн байна.
Бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд: 2025 оны байдлаар бэлгийн замын халдварт өвчтэй 878 хүүхэд байгаа нь өмнөх оноос 92-оор, 2021 оноос 449-оор тус тус нэмэгдсэн байна.
Төрөлхийн тэмбүү: 2025 оны байдлаар төрөлхийн тэмбүүтэй 25 хүүхэд байгаа нь өмнөх оноос 12 тохиолдлоор нэмэгдсэн байна. (Хүснэгт 2.)
Тэмбүүтэй хүүхэд: 2025 оны байдлаар нийт тэмбүүтэй хүүхэд 648 болж, өмнөх оноос 11-ээр нэмэгдсэн байна.
Сэтгэцийн өвчтэй хүүхэд: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2025 онд 318 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн мэдээллээр 2025 онд 0-14 насны сэтгэцийн өвчлөлтэй 7638 хүүхэд бүртгэгдсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд: Монгол Улсад 0-17 насны 13,161 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 61.1 хувь нь эрэгтэй, 38.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өмнөх оноос 785 (6.3%)-аар өссөн байна.
Хүүхдийн тэтгэлэг авдаг хүүхэд, авч чадахгүй байгаа хүүхэд: 2025 оны байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт (ШШГЕГ) бүртгэгдсэн тэтгэлэг авах хүүхдийн тоо 19.7 мянга байгаа бол тэтгэлэг авч чадахгүй байгаа хүүхдийн тоо 8.8 мянга байна. Өмнөх онтой харьцуулахад тэтгэлэг авахаар ШШГЕГ-т бүртгүүлсэн хүүхэд 9.5 хувь, тэтгэлэг авч чадахгүй хүүхэд 3.1 хувиар нэмэгдсэн байна.
Хорих ангид хоригдож байгаа хүүхэд: 2025 оны байдлаар нийт 24 хүүхэд шүүхээр ял шийтгүүлж хорих ангид хоригдож байгаа бөгөөд өмнөх оноос 24-өөр буурчээ.
3,605.46

















































Нэргүй 2026-06-01 103.57.92.124
Эх орныхоо төлөө зүтгэ. Эрхэм хүмүүсээ хамгаал. Монгол Улсын төлөө зүтгэ. Монголоороо бид бахархах болно.
Монгол хүн саруул ухаанд итгэдэг монгол хүний зүрхэнд итгэдэг монгол хүний амьдралд нь сэтгэ эдгэдэг
Нэргүй 2026-06-01 103.57.92.124
Та нар өөрсдийгөө наад нандин охидуудаа хамгаалж чадахгүй юм байж битгий нам зам гэж яриад бай.
Хүүхдүүдээ хамгаалж чадахгүй хүн байж өөрсдөө хүүхдүүдийнхээ нүдэнд хүчирхийлэл хийхээ боль. Өөрсдийн чинь буруу Энэ ямар ч улс төртэй холбоогүй. Битгий юм болгоныг улс төрлөөр гэх гээд бай. Муу муугайнууд минь. Өөрсдийнхөө хүүхдийг л хайрла. Та нар хүүхдийн эрх гэж ярьдаг. Яг үнэндээ эцэг эх нь ч гэсэн хүүхдийн эрхээ хамгаалж чадахгүй. Хүүхдийн эрх гэдэг зүйлийг яг биелүүлэх
Нэргүй 2026-06-01 66.181.164.23
Ананд бузарууд байгаа цагт нялх охидоор тоголсоор байх болноо хохь чинэээ та нарын л өөрсдөө сонгосон МАН дарга нар шүү дээ
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
хужааманжууд ичихгүй ёстой хувирлгүй зохион доо хужааманжууд сууж бгаал зохион.
Нэргүй 2026-06-01 202.9.40.177
одо энэ хужааманжууд тоонд ихнаяд саяд гээл х***а агуулга үг зохиогоод шаацн намтөргэгчийгм хулгайлаад шаацн х***а манжууд хужааманж зохиолоос залгуулаад х***а их гэдг үгнээсээ оруулаал тэрн тэгээл яриан ороол хэвшчн ийм юм болн одо тэх их наядыг гэдгийг болих хэргтэй ингээлт зрхиогоод бдг бхгүйюу.
Монголын үрс маш олон болтугай 2026-06-01 66.181.191.245
эрх чөлөө нэрийдлээр замбраагүйдэл газар авчээ. удахгүй УБ Парисын харуулын хороолол болох биз
Нэргүй 2026-06-01 103.229.123.69
ene uzegdel urgelj l baihsaar baih bolno aldaa dutagdalaa busdaas haigaad baival ulam l ihssen uurtsuusuu aldaa dutagdalaa haij , ems huuhnuud iluu uhsamrtia humuujiltei bval buurah bolno uuniig l oilgo
Нэргүй 2026-06-01 202.55.188.99
энэ үзэгдэл хэзээч ямарч нийгэмд түгээмэл байдаг үзэгдэл
Зочин 2026-06-01 103.168.34.70
Ардчилсан нийгмийн бахархан гайхуулах нэг үзүүлэлт нь энэ шдээ
Зочин 2026-06-01 103.168.34.70
Энэ бол биеээ үнэлэгчдийн эрхийг хангаж, улаан дэнлүүний гудамжтай болохыг уриалж гарч ирсэн ардчилагчдын гавъяа
зочин 2026-06-01 202.9.47.33
одооны охидууд бөөн маяг
Зочин 2026-06-01 202.9.47.40
Хөдөө орон нутаг гэр хороолол зэрэгт охидууд 12-13 наснаасаа бэлгийн ажилд орох бол хэвийн үзэгдэл болсон гэсэн. Дарга босс багш эмч нар нүдэнд харагдсан болгоноо дарамталж ноолдог заншилтай.