niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:33 UTC Эх: https://news.mn/r/2869766/ 72785ddf2d852b0c… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Эх үрсийн баярын өмнө нэгийг бодогдуулсан 7 хоног

Тойм: Эх үрсийн баярын өмнө нэгийг бодогдуулсан 7 хоног

Тойм: Эх үрсийн баярын өмнө нэгийг бодогдуулсан 7 хоног

Монгол Улсад өнгөрч буй долоо хоногт сайнтай, муутай, анхаарал татсан олон үйл явдал зэрэгцэн өрнөлөө. Энэ өдрүүдэд 12306 ээж "Алдарт эх"-ийн одонгоо хүртэн, төв талбай эх үрсийн инээд хөөрөөр цалгив. Үүнтэй зэрэгцээд олон нийтийг харуусуулж гашуудуулсан, томчуудын хайхрамжгүй байдлаас болж хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг дахин сануулсан харамсалтай осол нэгээр тогтохгүй боллоо. Томчууд гүйдэл суудлаа олохгүй үймэх зуур энхрий бяцхан үрс уурхайн нүхэнд гацаж, шороонд дарагдаж, авто осолд орж амиа алдлаа, бие биеэ зодож гэмтээлээ. Эх үрсийн баяр ч болох нь, хойш цаашдаа энэ өдөр чихэр жимсэнд бялуурч, хөл толгойгүй бужигнаад өнгөрсөөр байх уу, алгын чинээ алтан амь ахин харамсалтайгаар эндэхээс сэргийлэн, шат шатандаа хариуцлагын тогтолцоогоо өөрчлөх үү гэдгийг нухацтай ярих цаг нь болжээ.

Ингээд өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ПҮРЭГДАГВЫГ ТОМИЛОВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг /2026.05.26/ хуралдаж хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хурлаар МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар  дэмжлээ. Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авав.

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва :

-Бизнес хамгийн чухал. Миний хувьд бизнес эрхэлж байсан хүний хувьд жаргал зовлонг нь мэднэ. Засаг дарга болвол дахин нэг ч төрлийн татвар, хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Залуучуудад ээлтэй хот болгох тухайд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цогц газрууд бий болгохыг зорино" гэв.


АТГ: 36 ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


ӨРГӨН СУМАНД ЭНДСЭН ХҮҮХЭД ЖОНШНЫ УУРХАЙН ШОРООНД ДАРАГДСАН БАЙНА

Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах жоншны уурхайн нүхэнд 13 настай хүүхэд шороонд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг тавдугаар сарын 24-ний өдөр гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сумын II багийн нутаг дэвсгэрт 13 настай, эрэгтэй хүүхэд шороонд дарагдсан байсан” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Харин талийгаач хүүгийн ар гэрийнхэн “Хүүхэд маань найзуудтайгаа тухайн орчимд тоглож байх үедээ уурхайн шороон овоолгод дарагдсан. Бидэнд маш хүнд гарз тохиолоо. Тухайн үед олборлолт хийж байсан хариуцлагагүй компанийн буруугаас болж хүү маань хохирлоо”гэв.

Одоогоор уг хэргийн шалтгаан нөхцөлийг хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.


ОБЕГ: АВРАХ АЖИЛЛАГАА 55 ЦАГ ҮРГЭЛЖИЛЖ, 59 ЦАГИЙН ДАРАА ЦОГЦОСЫГ ГАРГАСАН

Уурхайн цооногт унаж амиа алдсан гурван настай охиныг аврах ажиллагаа хэрхэн өрнөсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас /2026.05.30/ мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Хүүхэд 30.1 метрийн гүнд осолдсон байсан. Манай аврагч нарыг ослын газарт хүрэхэд хүүхэд хагас хэвтээ, зүүн гар нь дээрээ, мөр толгой нь цул шороонд хөшигдөөд дарагдсан. Газрынхаа гүнд  очсон байсан. Хүүхэд амь насаа алдсан байсан.

Аврах ажиллагаа 55.19 цаг үргэлжилж, хүүхэд унаснаас 59:46 цагийн дараа цогцосыг гаргаж холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн.

Осол нь Монгол Улсын хэмжээнд анх удаа гарлаа. Уурхайн осол гардаг, гэхдээ энэ удаагийнх давчуу зайнд гүнд гарсан осол юм. Онцгой байдлын байгууллага уул уурхайн инженерүүдтэй зөвлөлдөж өөрсдийн арга тактикийн хүрээнд ажилласан.

Яг хэдэн цагт нас барав гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно.

Аврах баг очоод могойн нүд болон бусад хэрэгслээр хэмжилт хийн шалгахад амьсгалын шуум илэрч амьд байна гэж тооцоод хүчилтөрөгчөөр хангах, шөнийн цагт орчны дулааныг алдагдуулахгүй байх арга хэрэгслийг ашигласан.

Хурандаа А.Дашнямын мэдэгдэл болон УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаярын мэдэгдлийг үргэлжлүүлэн энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Хайран хүүхэд 2026-05-31 202.9.46.131

Эцэг эх нь ямар юмнууд байна аа??.

Avatar

Монголчуудын Мөн Чанар.... 2026-05-31 202.126.90.221

Учир утгагүй үй олон Хавтгайрсан Одон медаль Шагнал тараалт, Уйлж Инээсэн Захиалгат Пропагандист Үзэл Суртлын Нэвтрүүлгүүд, Нийтээрээ тйим 1 Хоосон Хэлбэрдэлт, ямар ч Ач Холбогдолгүй Зүйлсээр хоосон хий бахархах….Бүгд ХЭРЭГГҮЙ !!!!!

Avatar

хүннү 2026-05-31 202.9.47.20

Одоо яахав дээ, бидний байгаа байдал. Гэхдээ дэлхийн 8 тэрбум хүнээс 3,6 сая монголчууд ийм байгаа юм биш. Манай гарагийн өнцөг булөн бүрт ийм зүйл байна.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.9.40.177

хулгайч хужааманжууд харх царайлснмхужаа манжууд сэжгийн хулгай шааж мэргсээр мэрж хулгай шахсаар бгаад дийлдхээ байцн харх шиг харх цараылсн хужааманж пздагууд гүвдийсн бөгдийж бөхтиынсн хужааманжууд.бөгтийчөөд зэвүүн хужааманж пздагууд.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.126.88.154

андуурцн пзданууд тооны олн болхоороо тэнж шааж байснсбхгүй юу андуурцн пзданууд андуурцн санаархл дуусаа шаасн.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.126.88.154

зүгр айн аймр аылгжшааж ирсн.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.126.88.154

хитадманжуудын ам бол аймр шүү амаараа амьдрдаг пзданууд дээд доод 2 үмхий аймр ажлуулн шдэ.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.126.88.154

х***а манж пзданууд арчаагүй атаархуу пзданууд монгл хүн чадвартай сайн байх тусм атаархаад тооны олн х***а манжаараа шааглдаад амаараа муу болгоод шаачн амаараа шааглдаад муу нэр зүүгээд амаараа муу боогоод шаачн арчаагүй л******д тэрн батсрьдээр илрээ шаасн ер н тийм амьдрлаараа барахгүй болхоор амаараа муу болгоод шааглдаад шаачн. амаараа муу нэр зүүгээд шаачн. өрвдлтэй пзданууд шүү амьдр бгаа арга нь тооны олн

Avatar

Нэргүй 2026-05-31 103.9.90.101

үе үеийн хариуцлагагүй ажилласан Онцгойгийн генерал, хурандаа нарын цолыг хураах хэрэгтэй биш гэж үү. Юу хийсэн гэж цэргийн цол хэргэм аваад байдаг юм, өгсөн юмаа буцаагаад ав л даа. гал түймрийг унтрааж хэдэн сая төгрөгийн эд хөрөнгийг аварлаа гээд бичдэг. Гал түймэрт өртсөн юм бүгд усанд автаж, хүншүү хярвас болсон, ахин ашиглах боломжгүй болсон байдаг шүү. Худлаа тархи угаахаа болиорой

Avatar

Нэргүй 2026-05-31 202.9.40.177

инэ мууманжхужаанууд нээх муухай гуншсн дуу хийгээд гуншуулаад тавиад бхийх бүүр заваан тэрн чихн хонршчхийн ядргаатай бүүр нэг ядаргаатаы заваан хужааманжууд ч заваан мэдхгүй л бгаа дөө.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.9.40.177

томчууд гж үг урвуулж ашглхгүй шүүхжужааманжууд наснд хүрсн хүн гж ярина томчууд гж хашиграгчдын цаанаа хулгайч хужааманжууд бдгийн.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.9.40.177

ойрсоод бх юм бхгүй монгл тэр чигээр нүүдлчд удам дөрвөдүүпиын нутг манж хужаагууд тархж эзлээд тэр хэсгт нүүдлчд байсн наад манж хужаагууд чин аймр санаатай зориуд тэр хэсгийн ойрд гээд үлдсний тийм тэр тэндн яриа санаархлаар хужаагууд эзмшчх гээд тийм далд агуулгтай юм яриад яриа гаргаад бдгийн.

Avatar

Нэргүй 2026-05-31 202.9.40.16

Ншх ухсан компанитай хариуцлага тооцож хохирлын мөнгийг тэд нараас гаргуулах нь зөв юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж