Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг Монголбанк 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд залсан. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урласан уг бүтээлийн эх загварт тулгуурлан бүтээсэн “Чингис хаан” дурсгалын зоосыг өнөөдөр /2026.05.28/ албан ёсоор танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Л.Болд, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон Монголын зоос судлалын холбооны төлөөлөл оролцлоо.

“Чингис хаан” дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор зургаан төрлөөр үйлдвэрлэсэн бөгөөд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын сонголттойгоор худалдаанд гаргаж байна.
Түүнчлэн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой бөгөөд энэ нь зоосонд нарийн хээ, гялалзсан эффект үүсгэдэг аж.
Нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, “Дэлхийн хүн” хэмээгддэг Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь “Монголын их амар амгалан”-г цогцлоож, өрнө, дорныг холбосон худалдаа, соёлын харилцаа, төлбөр тооцоо, шинжлэх ухаан, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг онцлоод энэхүү зоос нь цаг хугацааны явцад улам бүр үнэ цэн орох түүх дурсгалын болон цуглуулга, бэлэг дурсгалын үнэт өв болохыг тэмдэглэлээ.

Дашрамд дурдахад Монголбанкнаас дурсгалын зоосыг жил бүр тодорхой сэдэв, түүхт ой, онцлох үйл явдалд зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлүүлдэг. Эдгээр нь хийц, загварын хувьд дахин давтагдашгүй бөгөөд цөөн тоогоор гардаг тул хөрөнгө оруулалтын болон цуглуулгын үнэ цэнтэй өвд тооцогддог.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.



3,605.46






















































Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Монглд хужааманж зангаа гаргн гэж бхгүй шүү.
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Монглд үхсн ацны чн хунтаыж маыж нүүдэлчд улсд тиймюмбхгүй монглд үүрлцн орнгж эззлцнхужааманжууд худлаа шааж ямр х***а бгаа бишдээ аг маг гэж шаачх гэхээр х***а гэдгн баригдчхгээд худла англи хулгай шааж хужааманж нуухгэжмшааж түрүйбөөс хулгайч аужааманжуудиалнаа нээрээ яааж худлаа шааж монглд эзн сууж монглоос салхгүй бхавтгэж шааж жүжглж хужааманжууд х***а манждаа л гажигтж эзн хаан түмн түмн түмэн бумн насл боол би үхүүл таарн гэж гажигтж ш** өвчтэй хогнууд шүү монголд бол чадхгүй шүү монг
Зочин 2026-05-29 66.181.181.78
МӨНГӨНИЙ ХАНШ ШАЛАН ДЭЭР ТАРЛАА ГОЛ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ ЧАДВАРГҮЙ МАХАН ТОЛГОЙЛСОН АВИЛГАЧДАА
Зочин 2026-05-29 66.181.181.78
ХИЙХ ЮМГҮЙ ПОПОРСОН АВИЛГАЧ СУУДЛЫН БӨГЛӨӨС П ДАНУУДЫГ
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
40хитадманжуудхужаа сманж худла үлгр зохмож хужааманжууд монглыгэзлж хитадманж өвгн мнгө шааж сүхбаатрыгхитдуудыгхөөж гаргснсүхбаатыгзургтаймөнгыг урьдгаргуулж дайрч гаргж хитадманж худла үлгр зохилчингс гж үлгрийгмнгнд оруулсн инэхитдынбдлгоорзорилг-рхийснхужааманжхудлаүлгрчингсхитадманжхудлаүлгрзохимл үлгр өвгниймнгнөөс хасхёстой.
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
40хитадманжуудхужаа сманж худла үлгр зохмож хужааманжууд монглыгэзлж хитадманж өвгн мнгө шааж сүхбаатрыгхитдуудыгхөөж гаргснсүхбаатыгзургтаймөнгыг урьдгаргуулж дайрч гаргж хитадманж худла үлгр зохилчингс гж үлгрийгмнгнд оруулсн
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Уг-са л чөлөөтэй ажллн шдэ хужааманжууд манжл гээд яриулцн шаажийн монгл хүнмонглдоо бүх юм чөлөөтэй харин хулгайч хитад манжуудчөлөагүй бх ёстойнам төргж хулгай шаахнсхужааманжуд эсргээрээнамтөр гж хулгайлцнсурвуулаад эсргээрн урвуулж шаагаад бгаа болхоос.