niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:34 UTC Эх: https://news.mn/r/2869640/ b99d421685735f80… ← niitlelch.mn руу буцах

2.6 их наядын гүйлгээг царцааж, 2 хүнийг яллагдагчаар татав

2.6 их наядын гүйлгээг царцааж, 2 хүнийг яллагдагчаар татав

2.6 их наядын гүйлгээг царцааж, 2 хүнийг яллагдагчаар татав
Авлигатай тэмцэх газар “…нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Улмаар Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.
Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:
  • Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6
  • Авто замын салбарын 4
  • Барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4
  • Эрчим хүчний салбарын 5
  • Дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.
Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
Одоогоор долоон газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
Давхардсан тоогоор таван сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч,  хоёр хүнийг яллагдагчаар татсан, хоёр хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: АТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-05-29 59.153.87.54

ажил зогсоож өолохгүй

Avatar

У 2026-05-29 202.9.47.103

шал дэмий вм хийж цаг барж байна.ажил хийх гэсэн бүхнийг авилгач гээд байвал хэн зам тавиулах юм хэн станц бариулах юм явж явж урагшаа хөгжих хэрэггүй юмуу.

Avatar

ИРГЭН 2026-05-29 103.57.94.16

МАН – ын мафиууд Хулих Хурандаатай нийлэж Монгол улсыг сүйрлээ шүү!! МАН АН гишүүд бүгд луйварчид шүү

Avatar

Нэргүй 2026-05-29 202.9.40.77

Хитадманжуудмонглд орж ирээдхалххудлаанэр үлгр зохиож нэрлээдхалхгж үлгр зохиогоод монгл гэсн болгноос хулгайшаажаваадморь бүжг юм юмнаасн аваад аваад хужааманж юм үлгр босгцн өвчтэй хогнууд шүү.бөөн цуглуулга шаацн ичхгүй ичхгүй инэхуэааманжууд.

Avatar

Нэргүй 2026-05-29 103.229.123.170

Туулын хурдны замын төслийг шалгах ажиллагаагаа шуурхайлж асуудлыг нэг тийш нь болгож урьдчилсан санхүүжилт хийгдсэн гэж яригддаг уг хурдны замын аөжлыг эхлүүлмээр байна АТГ-ынхан.Туулын хурдны зам баригдах төслийг хэн санаачилсан эхлүүлсэн нь чухал биш чухал нь уг зам баригшдвал манай нийслэлд орчин үеийн хотын өнгө төрхийг нэмнэ гэж нийслэлийн иргэд харж хүлээж байна.

Avatar

Нэргүй 2026-05-29 202.126.90.193

Одоо тэгээд нөгөө Нямбао нь хаана байнаа Хил даваад алга болчихсон уу Эсвэл МАНыхан хэрэг наймаалцаж байна уу

Avatar

Нэргүй 2026-05-29 124.158.107.247

ОЭ, АБ, Жэнко ,Нямбаа …….. нар бүлэг хулгайчид. Яах аргагүй зөвхөн мөнгөний төлөөх улстөрчид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж