Ерөнхий сайд Н.Учрал Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн. Монголд хууль бус, гэмт хэргийн шинжтэй эд хөрөнгүүдийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор хяналтаа тавиад шүүх нь хурааж авч улсын орлого болгодог хуулийн зохицуулалт, тогтолцоо бий. Заавал хууль санаачилж, өөрчлөхгүйгээр энэ ажлыг АТГ гүйцэтгэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хууль бус хөрөнгө орлогыг хураах боломжтой бөгөөд энэ хуулийн суурь зохицуулалтаа амилуулдаг байгууллага нь Авлигатай тэмцэх газар гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд ч Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуулийн хууль бус хөрөнгө хураах ажлыг гүйцэтгэж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 3 их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулжээ.
АТГ нь хууль бусаар олсон орлого, хөрөнгийг бүртгэн үнэлгээ хийж, дуудлага худалдаанд оруулах, шүүхийн шийдвэрээр өрийг нь төлүүлэх банкны өрөнд ирсэн баригдаж дуусаагүй барилгуудад дахин үнэлгээ хийж, бонд, үнэт цаасаар дамжуулан төрд шилжүүлэх зэрэг олон арга замаар өмчөө үнэ цэнийг нь өсгөж, үр ашгийг нь арвижуулан хурааж хумих, төр төмөр нүүрээ харуулж, төр түмний хөрөнгийг цэгцлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийж иржээ. Өнгөрсөн хугацаанд АТГ монголдоо төдийгүй хил дамнасан хууль бус хөрөнгө хураах ажлыг гардан гүйцэтгэж байгаа. Авлигатай тэмцэх газраас сүүлийн гурван жилийн хугацаанд улс орнуудаас 13.9 сая ам.доллар буюу 47.9 тэрбумын хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 3 их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Тодруулбал, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021, 2022, 2024 онуудад гадаад улс орнуудаас нийт 13.9 сая ам. долларын хөрөнгийг хураах, буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгожээ.
Тухайлбал,
- ИБУИНВУ-д байрлах 1 орон сууц, 1.8 тэрбум төгрөг (бэлэн мөнгө), 269.0 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө 2 ширхэг, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам. долларыг улсын орлого болгосон
- Британийн Виржиний арлаас 2.2 тэрбум төгрөгийн буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлсэн
- Мэн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая төгрөгийг улсын орлого болгосон
- БНСУ-аас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, хөрөнгө буцаах ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн нутагшуулсан байна.
Т.ОД
3,605.46





















































Нэргүй 2026-05-29 64.119.24.133
4жилийн хугацаанд юун жоохон 3хан их наяд төлөөд байхдаа яадгийн үлдсэн мөнгийг нь хэзээ төлж дуусгах юм болдоо!.
Иргэн 2026-05-29 103.57.95.51
энэ их үнэтэй үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгэж аваад дараа нь яадаг юм бол. Зүгээр бүртгэчихээд байлгаад байдаг бол хайран хөрөнгө.
Иргэн 2026-05-29 66.181.189.51
хүнихог лээр нь сууж байгаа ..Бэрхийн 2 гөлөг хүрэлсүхтэйгээ нийлж энэ дашдаваа гэгчийг томилсон МАНигэх өчүүхэн улсаа тонодог хулгайчдын бүлэглэлтүүнийг зүгээрихарж өөрсдийн арьсаа бодож дахин даргаар нь томилсон .Хүрэлсүх бэрхийн 2 боловсролгүй гөлгүүд нийлж эдний үед авилга хулгай хэдэн мянгаар. хулгайлсан авилгадсан мөнгө их наядаар яригддаг болсоор 8 жил боллоо .Үхэр Монголчуудихарсаар.
ЗОЧИН 2026-05-29 203.91.115.38
АВИЛГА АВДАГ МАНЫ ХУЛГАЙЧУУДЫГ ШОРОНД ХИЙ. ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА БИШ ХЭДЭН ТӨГ ОРУУЛСАНААР АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ ҮЗЭХГҮЙ. ХЭДЭН ИХ НАЯДЫГ ШАЛГА.
Нэргүй 2026-05-29 103.57.94.14
АТГ маш МУУ сажиллаж бна !!!
Энэ 4 жилд 3 их наяд төдийгүй НҮҮРСНИЙ 44 ИХ НАЯДЫГ
илрүүлэх ёстой бсан !!!
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Монглхүмүүсгадаадхэл сурхдаахужааманжуудярианд оруулцнхитадманжоруулаадхэвмлболгцнүгээрорчуулга ойлгоод хэрглээд ойлголт аваад яриад явхийн.
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Монглхүмүүсгадахдхжл сурхдаахужааманжуудярианд уруулцнхитадманжсутгатай үгээрорчуулга ойлгоод хэрглээд ойлголт аваад яриад явхийн.
Нэргүй 2026-05-29 66.181.184.214
Мэдээ л юм байх даа. Хийж гүйцэтгэх ажил үүрэг нь биз дээ
Нэргүй 2026-05-29 103.57.94.14
Нүүрсний 44 их наядын хаагуур нь яваад бнаа….?! АТГ !!!