Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан холбоотойгоор өнөөдөр /2026.5.29/ УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-ын өнөөдрийн чуулганаар ‘Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай’ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. Өмнө нь мөрдөгдөж байсан хуулиар 0-1 хүртэлх насандаа эндсэн хүүхдийг ‘Алдарт эх’-ийн одонгийн хүүхдийн тоонд оруулдаггүй байсан бөгөөд 2024 оны өөрчлөлтөөр зөвхөн 1-ээс дээш насандаа эндсэн хүүхдийг тооцохоор зохицуулсан байв. УИХ-ын гишүүн н.Баярмаа, н.Баасанжаргал, н.Эрдэнэбилэг, н.Уянга, н.Эрдэнэболд нарын зургаан гишүүн санаачлан, ээжүүдийн болон хүүхдийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.
Хуулийн шинэчлэлтийн гол үзэл санаа нь хүүхэд заавал нэг нас хүрсний дараа одон авдаг байсан зохицуулалтыг өөрчилж, хүүхдээ төрүүлээд нэг сар болсон ээж ч материалаа бүрдүүлж одонгоо авах боломжийг бүрдүүлсэн. Мөн 0-1 насандаа эндсэн хүүхдүүд ч үүнд бүрэн хамрагдахаар боллоо.
Энэхүү хууль батлагдсанаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр ээжүүд, хүүхдүүдийн эрхийг нөхөн сэргээх чухал алхам боллоо. Хууль хэрэгжиж эхэлснээр урьдчилсан тооцоогоор 27,100 ээж ‘Алдарт эх’-ийн хоёрдугаар одон, 10,154 ээж ‘Алдарт эх’-ийн нэгдүгээр одон авах боломж бүрдэж байна. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд шаардлага хангасан ээжүүд өөрсдөө хүсэлт гаргаж, бичиг баримтаа бүрдүүлснээр ирэх онд одонгоо гардан авах боломжтой болно. Хуулийн шинэчлэлийн гол үзэл санаа нь 0–1 хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийг одонгийн хүүхдийн тоонд хамруулаад зогсохгүй, хүүхэд заавал нэг нас хүрсний дараа одон олгодог байсан зохицуулалтыг өөрчилсөн. Ингэснээр хүүхдээ төрүүлээд нэг сар болсон ээж ч материалаа бүрдүүлж, одон авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.
3,605.46



















































Нэргүй 2026-05-29 66.181.178.157
засс энүүхэн дээр нээх бүгд гарч ирж үогсчихоод л сүртэй гэж.одон яахав дээ өгдөг өөрөө өгч л байгаа биз дээ
Нэргүй 2026-05-29 202.126.91.66
Энэ нэг авгай нэр нүүрээ гаргах гэж ядчих юмаа. Наа одон чинь Монголын үрсийг маш олон болгоход оруулсан хувь нэмрийг үнэлж байгаа юм шүү!!!!!
Нам..... 2026-05-29 202.126.90.221
Энэ Ардын Намд Худлаа Попрол, Зүйр цэцэг үгс, уран гоё илтгэл, Одон Медаль, Пропагандист олон Нэвтрүүлгүүд, Шоу, Нээлт, Банкүэт үдэшлэгүүд..
..гм Монгол Улсыг зүгээр л ХООСОН ҮЗЭЛ СУРТЛААР УДИРДАЖ бнадааа…….Нийслэлийн Хамаг Ажлуудыг нь Реппер Сайд нь ЗОГСЛОООО……Өнгөтэй Өөдтэй Ажил бүхнийг Өөрсөддөө Наах гэж оролдоно
Нэргүй 2026-05-29 202.126.91.66
Нямбаатар шиг ажиллавал зогсоох нь зөв. Зүв зүгээр бсан хавтан борьдюр солихыг ямар ажил гэдэг юм
Нэргүй 2026-05-29 66.181.186.64
ene erguu teneg odon medalaqr hodoonii hoorhii hediigee tarhidahaa boliod surguuli, emneleg zergee saijruulaach ee
Нэргүй 2026-05-29 202.126.90.221
Монголчууд Хулгана шиг олуулаа өсөж үржээд ч ямар ашиг бгаан болооо …..
Нэргүй 2026-05-29 149.154.239.224
Гадаадын иргэн яах бол? Монгол хүнтэй сууж бүх насаараа МУд амьдран төрүүлсэн хүүхдүүд нь бүгд монголын иргэд тул алдарт эхийн одон өгч болохгүй юу? Мэдээж тодорхой шалгуур тавигдах л байх даа. Хань маань орос үндэстэн.
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
худлашаагдбгаарай
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
наад парлмнтаас гаргжсбгаа юммаа олн улсын утга үг угуулгстай юм гаргж чадхгүй бн уу хитадманжуудад урвуулж ашглуулхгүйгээр.ашгллчхгүыхшг ашглуулж чадхххргүй-р
PEAPLE 2026-05-29 59.153.115.201
Траншейнийханд бас өгөхиймү????
Zochin 2026-05-29 66.181.161.85
altsagnsj huhdtei bolchod neeh erh yarina,barsg emee ovooni ter tempting avahar bgs shu,ichdgui yumnud
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
гяяяяххгяяяхх яхнууд л янхдж явж бгаад хамг юмн хатаад хүүхд ч гаргж чадхаа болчдгийн тэрн ихнхн нь үмхийрсн хитадманжууд.
Нэргүй 2026-05-29 100.15.218.62
Одон бол Асуудлын шийдэл биш шүүдээ !!! Төмөр биш Төгрөг л хэрэгтэй бна . Ер нь Одонгоосоо салж байж л хөгжил ярьна даа !!!
Нэргүй 2026-05-29 66.181.187.199
Энэ мэдээг уншаад нүдэндээ ч итгэсэнгүй. Хүүхэд нэг нас хүрээгүй бол ХҮН БИШ гэж тооцдог ЗЭРЛЭГ УЛС байж манайх.