Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.04/ Монголбанк болон гишүүний ажлын албатай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, засаглал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийн үргэлжлэл болохыг онцоллоо. Түүнчлэн уг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.