niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:00 UTC Эх: https://news.mn/r/2869573/ b20c85a32e1cb6c2… ← niitlelch.mn руу буцах

ЧУУЛГАН: Хөгжлийн төлөвлөгөө гэдэг сүртэй нэртэй хүслийн жагсаалт 

LiveЧУУЛГАН: Хөгжлийн төлөвлөгөө гэдэг сүртэй нэртэй хүслийн жагсаалт 

ЧУУЛГАН:  Хөгжлийн төлөвлөгөө гэдэг сүртэй нэртэй хүслийн жагсаалт 

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан (2026.05.29) үргэлжилж байна.

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 07
2026-5-29

Сөрөг хүчний бүлгийн гишүүд "Данхар төр-дарамтат татвар" сэдвийн хүрээнд Ерөнхий сайдтай мэтгэлцэж байна

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар асуулгын цаг үргэлжилж байна. Энэ удаа "Данхар төр-дарамтат татвар" сэдвийн хүрээнд сөрөг хүчний бүлгийн дарга О.Цогтгэрэл,  Д.Батбаяр, Г.Ганбаатар, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ө.Шижир нарын гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж мэтгэлцэж байна.

О.Цогтгэрэл:

-Монгол Улс 2016 онд татвараар 5 их наяд төгрөг цуглуулдаг байжээ. Одоо 29 их наяд төгрөг төвлөрүүлж байна. Энэ хугацаанд татвар 6 дахин нэмэгдсэн бол иргэдийн орлого 6 дахин нэмэгдээгүй. Төр 6 дахин томорсон бол ядуурал нэг хувиар ч буурсангүй. Дундаж давхарга агшсан. Үндсэндээ өнгөрсөн 10 жилд бодлогын өөрчлөлт гарсангүй. Та үүнийг бодлогын алдаа байсан гэдэгтэй санал нийлж байна уу.  

Н.Учрал:

-Монгол Улсын нэрлэсэн ДНБ 2016 онд 29 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 89.9 их наяд хүрсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ДНБ тэлсэн. Хүн ам өссөн. Төрийн албаны захиргааны бус үйлчилгээний албан хаагчийн тоо өссөн. Сургуулийн насны хүүхэд 2016 онд 260 мянга байсан. Өнөөдөр 455 мянга буюу бараг 2 дахин өссөн. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо түүнийг дагаад өссөн. Төрийн захиргааны албан хаагчдын тоог эргээд харахад, яамдууд 2 мянга хүрэхгүй хүнтэй. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо хүн амын өсөлттэй холбоотой. Харин алдаа байсан уу гэвэл, алдаа байсан. Төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадаагүй. Мөн хуримтлал үүсгэх эдийн засгийн өсөлтийн үеийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Алдагдалгүй төсөв батална гэдэг улстөржилтийн хор гайгаар олсныхоо хэрээр үрдэг болсон.

О.Цогтгэрэл:

-Төрийн орлого 6 дахин нэмэгдсэн байхад иргэдийн орлого яагаад нэмэгдээгүй вэ. Тэр тусмаа 28-29 хувь гэсэн ядуурал яагаад буурдаггүй юм бэ. Танай гурван удаагийн сонгуулиар татвар нэмэхгүй гэдэг амлалт өгч, мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Гэвч 17 төрийн татвар нэмсэн. Энэ нь сонгогч, иргэдийг хууран мэхэлсэн үйлдэл мөн үү?

Н.Учрал:

-Татварын ерөнхий хуульд заасны дагуу нийт 30 төрлийн татвар байгаа. Өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн татваруудыг харж үзлээ. Онцгой албан татвар нэмэгдсэн. Импортын барааны гаалийн татвар нэмэгдсэн. Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоо руу шилжүүлсэн. Нийслэлийн албан татварыг 2 хувь болгож нэмэгдүүлсэн. Агаарын бохирдлыг төлбөр гээд нэмэгдсэн. Бид татварыг нэг зүйлээр тайлбарлах ёстой. Татвар өөрөө төсөв бүрдүүдлэг гол хэрэгсэл биш. Татвар бол нийгмийн баялгийг тэгш хуваарилдаг механизм. Тиймээс шаталсан систем рүү шилжих ёстой. Үүний хамгийн эхний алхам бол Хувь хүний орлогын албан татвар байсан. Татвараар дамжуулж чинээлэг дундаж давхаргыг бий болгох систем рүү 2022 онд шилжсэн. 

О.Цогтгэрэл:

-17 татвар, хураамжийн тухай бид ярьсан. Хагас жилийн өмнө Г.Занданшатар Ерөнхий сайдын үед НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийг одоо буцааж байна. Одоо та бүхний ярьж байгаа Татварын хууль чинь далд эдийн засгийг дэмжих, хөдөлмөрлөж буй иргэд, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйл рүү халдаж байгаа.

Н.Учрал:

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын хуулийн төсөл хөдөлмөрлөж буй хэн бүхнийг дэмжих бодлого. Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгоё гэдэг яг хэнийг дэмжсэн бодлого юм. Арван сая төгрөгийн орлоготой иргэнээс 1 хувь. Одоо хэрэгжиж буй хуулиар 10 саяас дэш орлого олж байгаа бол 15 хувь төлдөг. Илүү орлого олж буй бол илүү төл гэдэг зарчим. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь хэнд ашигтай вэ. Өнөөдөр энгийн иргэн хүнсээ  20 мянган төгрөгийн буцаан олголт авдаг бол 40 мянга болно. Гэтэл 300 сая төгрөгийн машин авах чадвартай хүн хэдэн төгрөгийн буцаан олголт авах вэ.     

12 : 47
2026-5-29

Байнгын хорооны дарга тойргийн сэтгэлгээнээсээ гарч чадаагүй байна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн тогтолцоо, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн баталлаа. 

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав. 

Монгол Улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. 

А.Ариунзаяа:

-Ажлын хэсгээс хөгжлийн төлөвлөгөөнд нийт 12 асуудлыг 400 тэрбум төгрөгт базсан саналыг Эдийн засгийн байнгын хороо 1.4 их наяд төгрөг болголоо. Цөөн хэдэн гишүүнд өөрсдийн тойргийн асуудлыг оруулсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга залуу гишүүн тойргийн сэтгэлгээнээсээ гарч чадаагүй байна. Тойргоос сонгогдсон гишүүд сайд хийж байна. Тойргоос сонгогдсон гишүүд  байнгын хороо даргална гэвэл бүх зүйл ойлгомжтой. Бид тойрог хөгжүүлэх гээд байна уу. Монгол Улсаа хөгжүүлэх гээд байна уу гэдгээ ялгаж чадахгүй байна. ИЙм улсын хөгжлийн төлөвлөгөө байдаг юм уу.

Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц: 

-А.Ариунзаяа гишүүнтэй санал нэг байна. УИХ-ын гишүүдээс нийт 4.3 их наяд төгрөгийн 203 санал гаргасан. Ажлын хэсэг дээр 12-ыг нь дэмжсэн. Бүх саналыг хэрэгжүүлэх боломжгүй. Өнгөрсөн жил 138 саналаар гарч, 40 санал нь ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Нийт 1.4 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ гэж тусаж байсан. Өнгөрсөн жилийн туршлагаар энэ жил зарчмаа барьж чадсан болов уу гэж бодож байна. Гишүүдтэй уулзаж наймаа хийгээгүй. Хэрэгжүүлэх боломжийг судалж, тайлбар авсан. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал:

-Байнгын хорооны хурал дээр 88 санал орж ирсэн. Саналыг хураалгах явцад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцэж буй эсэхийг хянаж үздэг. Хуралдааны дэгийн тухай хуулийн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцэхгүй бол санал хураалт явуулахыг хориглоно гэсэн заалттай.  

А.Ариунзаяа: 

-Улс орноо хөгжүүлэх гэж байгаа бол аль нэг тойргийн асуудлыг жижиглэн оруулж ирж болохгүй. Цогцоор нь нийт ард түмнийхээ амьдралыг харах ёстой. Засгийн газар энэ төслөө татаж авах, эсвэл дэмжиж батлахгүй байхыг гишүүдэдээ уриалж байна. Энэ төсөл батагдаад, төсөв дээр орж ирснээ тусгасан аймаг, сум хөгжинө. Бусад нь хөгжихгүй юм байна.  

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал:

-Санал гаргах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх. Энэ агуулгаар 203 санал гарсан. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Төлөвлөгөө батлахгүй байж болох юм уу. 

Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц:

-Төлөвлөж байж төсөвлөнө. Зарцуулсан төсвөө хянаж, үнэлгээгээ хийгээд, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж чадаж байна уу гэдгийг үнэлнэ. Тэгэхээр төлөвлөгөө хэрэгтэй. Агуулгын хувьд засах шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа.  

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүн хууль дээдэлнэ гэж тангараг өргөдөг. Бид зургадугаар сарын 1-ний дотор төсвийн хүрээний мэдэгдэл, төлөвлөгөөгөө баталж чадахгүй бол дараа нь төсвөө баталж чадахгүй. Эцэстээ УИХ өөрөө тарах асуудал болно шүү. 

Б.Пүрэвдорж:

-126 гишүүнтэй болоод давуу тал гарна гэж бодсон. Гэтэл гишүүдийн гаргаж буй санал, хуулиуд жалгын, хэсэг бүлэг хүмүүст зориулагдсан гарч байна. Хүүхдийн хөгжийг дэмжих тухай хууль гэхэд Ирээдүйн өв сангаас 180 тэрбумыг гаргах саналтай байх жишээтэй. Бүх гишүүн ийм санал гаргавал хэцүүднэ. УИХ-ын гишүүд 2.3 санал гаргаад явж байх жишээтэй. Үүнийг татвар төлөгчид дийлэхгүй. Төсвийн хүрээний мэдэгдлийг жилд 4 удаа өөрчилдөг. Үүнийг дэмжсэн ч, дэмжээгүй ч ялгаагүй. Уралдаж идэх асуудлаа төсвөөр дамжуулдгийг бүгд мэднэ. Дараа нь тендер хувааж иддэг. 

Р.Сэддорж:

-Монгол Улсын эдийн засгийн бүрдүүлж хэдхэн уурхай байгаа. Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордууд. Эдгээр уурхай гүний ус, боловсруулах үйлдвэр дээр тогтож байгаа. Онги-Цагаан бургастай гэдэг гүний усны төслийг эрдэмтэд нээсэн. УИХ дахь усны лобби бүлэг энэ төслүүдийг оруулж ирсэн. Энэ асуудал Эдийн засгийн байнгын хороон дээр яагаад унасныг ойлгохгүй байна. Гишүүд минь энэ төслийг дэмжиж босгож өгөхийг хүсье. 

Ч.Анар: 

-Хөгжлийн төлөвлөгөө гэдэг сүртэй нэртэй төсөв дагасан хүслийн жагсаалт. Хөгжлийн гэсэн мөртлөө аж ахуйн асуудлуудыг тойргийн гишүүд оруулаад ирсэн. Улс орны биш тойргийн асуудал оруулаад ирсэн. Энэ бол гишүүдийн буруу биш. Гэхдээ энэ Монгол Улсын гишүүд шийдэхгүй. Ийм завхарсан юм явдаг. Хүслийн жагсаалтад оруулахгүй төсөвт суудаггүй. Тиймээс гишүүд нь ажлын хэсгийн ахлагч, байнгын хороодын дарга, Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яамаа лоббиддог. Эргээд барьцаанд ордог. Ийм төлөвлөлт ямар хэрэг байгаа юм. 2026 оны төлөвлөгөөнд үр дүн байсан уу. Хэрэгжилтгүй байгаад ямар хариуцлага тооцох вэ. Гишүүд нь тойргийн асуудал гээд барьцаанд ордог асуудлыг яаж шийдэх вэ. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал:

-Өнгөрсөн хугацааны урт, дунд, богино хугацааны хөтөлбөрүүдэд хийсэн аудитын дүгнэлтээр, анхнаасаа хэрэгжих боломжгүй төлөвлөлт хийсэн гэж гарсан. Бодлогын баримт бичгүүд давхцал өндөр гэж гарсан. Тэгэхээр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг шинэчлэл ажил явж байгаа.   

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Байнгын хорооны дарга ингэж хамаагүй ярьж болохгүй шүү. Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлттэй байна гэж Үндсэн хуульдаа тусгасан. Жил жилээр хэрэгжилтээ хангаад явж байгаа. Аудит ингэсэн гэдэг бол ноцтой. Батлагдсан хууль хэрэгжиж буй үйл ажиллагаа. 

Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц:

-2024 оны хөгжлийн төлөвлөгөө 25, 2025 оных 57 хувьтай хэрэгжсэн гэж гарсан. Энэ оны хувьд Эдийн засаг, хөгжлий яамнаас өргөн барихад, өмнөх жилүүдээс сайшаалтай зөв агуулгатай байсан. Мэдээж, шүүмжлэх зүйлүүд байгаа. Жишээлбэл, таван жилийн хөгжлийн төлөвлөлтөд туссан шалгуур үзүүлэлт 516 байгаагаас 393-ыг нь өргөн барьсан. Хилийн хөгжлийн төлөвлөгөө юу руу чиглэх үү гэдгээ жил бүр өөрчлөөд байхаар хөгжлий бодлого тогтвортой байна гэдэг заалт өөрчлөгдөөд байна гэсэн үг. Хөгжлийн төлөвлөгөөн дээр төсөл, арга хэмжээ бичих бус хэрэгжүүлэх арга замаа бичих ёстой. Тэгээд намар төсөвтөө түүнд хүрэх төсөл, арга хэмжээгээ бичих ёстой гэж бодож байна.  

Ийнхүү хэлэлцээд санал хураалтыг хойшлууллаа. 

10 : 35
2026-5-29

Скүүтер, мопедын хэрэглээг цэгцлэх хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг эцэслэн батлах талаар санал хураалтыг түр хойшлуулав. 

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжиж, Байнгын хорооны шилжүүлэв. 

Үүний дараа Байнгын хорооны саналаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх санал хураалтыг түр хойшлуулав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. 

Г.Лувсанжамц: 

-Энэ хуулийн төслийг П.Батчимэг гишүүний хамт өргөн мэдүүлсэн. Хуулийн төслөөр шийдэх асуудал нь хүүхдүүд гэмт бэртэж байгаа замбараагүй хэрэглээг шийдье гэсэн. Хуулийн төслийг өргөн барьснаас 70 хувийг өөрчилсөн. Заримыг нь дэмжиж байгаа. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх нэрээр шинэ бизнес гаргаж ирэх гэж байна. Аливаа нэг байгууллага, хүний бизнесийг дэмжих заалт орж ирж байгааг дэмжихгүй. Мөн скүүтерийг мопедын төрөлд оруулж байгаа. Скүүтер 25 км/цаг хүртэл хурдалдаг. Тэгвэл энэ заалтаар компаниуд ирэх жилээс эхлэн мопедтой адил 50 км/цаг хүртэл хурдлах чадалтай скүүтер оруулж ирэх боломжтой болно. Одоо 25 км/цагаар ийм олон осол аваар гарч байхад 50 км/цаг осол аваар, гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлэх хүн улам нэмэгдэнэ гэсэн үг.  

Г.Уянгахишиг:

-Ойлголтын зөрүү гарч байх шиг байна. Одоогийн замын хөдөлгөөний дүрмээр 50 км/цаг хүртэлх хурдтай мопед ангилалгүй, 16 настай хүүхэд унаж болж байгаа. Скүүтерийг мопедтой адилгаж оруулдаг нь скүүтертэй хүнийг замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтад оруулах шаардлага байгаа юм.

Ийнхүү хэлэлцээд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-29 202.9.40.77

чадахгүй бж худлаа царай гарсн хужааманж пздануудыг хархаар л дургүй хүрээд бхийн.

Avatar

зочин 2026-05-29 103.57.93.126

Засгийн газрыг тогтвортой ажиллуул, ажлыг нь тайван үр дүнтай хийх боломж олго, Улс орны хөгжил иргэдийн амьдралтай холбоотой чухал тулгамдсан асуудал их байна,Хувийн болон хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг илүүд үзэхээ больё,,Гүтгэлэг доромжлолоо хойш тавь,Ажлаа бод,

Avatar

Зочин 2026-05-29 103.168.34.70

Шийдэх чадамжгүй ЗГ-ыг тогтвортой ажиллуулж яах гээв. Улс орны сүйрлийг харж баясах гээ юу, эргүү дагзаа

Avatar

Нэргүй 2026-05-29 202.9.40.77

чадхгүй бж худлаа пздануудыг хархаар дургүй хүрээд бхийн

Avatar

сонгогч 2026-05-29 202.9.47.55

АЖИЛ ҮҮРГИЙН ЗААГ ЯЛГААГҮЙ, 2-УУЛАА 7 ХОНОГ ТУТАМ ТАЙЛАН НЭХДЭГ, ЯАМ, АГЕНТЛАГ 2- Н АЛЬ НЭГИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ ТӨСӨВ ХЭМНЭЕ. ӨДӨР БҮР БОДЛОГО БОЛОВСРУУЛНА ГЭЭД 100 ГАРУЙ ХҮН СУУЖ, ТҮҮНИЙГ НЬ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЭД 40-50 ХҮН ГҮЙЖ БАЙДАГ ЭНЭ ГАЖИГ ТОГТОЛЦОО ЯДУУ МОНГОЛД ТААРАХГҮЙ. . ЯАМ БОДЛОГО ГАРГАСАН ЮМ БОЛ ТҮҮНИЙГЭЭ ӨӨРСДӨӨ ГАРДАН ХЭРЭГЖҮҮЛЖ, БОЛОХ ҮГҮЙГЭЭ ШАЛГАЖ БАЙХ ЁСТОЙ. ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ, ОЛОН ХҮН АМТАЙ УЛС ОРНЫ ТОМ ОРОН ТОО ЖИЖИГ МОНГОЛД АХДАЖ, МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА…

Avatar

Нэргүй 2026-05-29 103.57.92.77

ЕС Учрал нэг л биш шүү. Зүгээр л хүүкийн долоогч алиа салбадай юм байна шдээ. Хүүк учралыг ашиглаж хаан болох замаа засаж байна. Явж явж муу нэртэй Оюун-Эрдэнэ Амарбаясгалан хоёр чинь хүүкийн хэмжээгүй их ёроолгүй харанхуй шунал хүслийг хазаарлаж байсан юм биш үү. Даанч Оюук нь Харбины гэрээ, Амарбаясгалан нь Бортээгийн ордын хулгайлах санаархлаасаа болоод уначихлаа л даа.Учралыг огцруулаа энэ өөрийн толгойгүй хүүкийн банди МУ ыг үндэсний аюултай байдалд хүргэх нөхөр юм байна.

Avatar

Нэргүй 2026-05-29 188.162.248.243

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2026-05-29 66.181.179.227

одоо байгааг нь хурааж аваад бусад улсад ачуул. бидэнд илүүдсэн тээр дараа юм

Avatar

Зочин 2026-05-29 103.57.95.188

Анхнаасаа юу гэж оруулсан юм бол. Оруулж ирсэн эзэд нь ямар үүрэг, хариуцлага хүлээж ажилладаг юм бол

Avatar

Нэргүй 2026-05-29 192.82.66.41

Хорих нь зүйтэй. Өсвөр үеийхэн, явган зорчигчид эрүүл иэндээрээ маш их хохирч байна.

Avatar

Нэргүй 2026-05-29 66.181.191.76

Хориочээ мангуунуудаа

Avatar

Нэргүй 2026-05-29 66.181.176.169

бүрмөсөн хориглоочээ!!! Энгийн дугуйтай новшнууд хүртэл хэцүү бна!!!

Avatar

Нэргүй 2026-05-29 202.126.91.69

хитад манжууд хэзээч хүний амьлрлаар амьдрхгүйн бн.

Avatar

Нэргүй 2026-05-29 202.126.91.69

манж хитадууд чин уг-саа дотроо ингээд харгис хэрцгий амьдраад сурцийн бн тэрн тэгээд хэвиын үзгдл юм бн хитад манжууд хүн бишээ

Avatar

Зочин 2026-05-29 103.229.120.177

Шууд хориглох хэрэгтэй ш дэ. Юуных нь цэгцэлдэг юм. хэдэн дүрэмгүй, дугааргүй төмрөөр олон хүн бэртэж эзэн нэргүй хоцорч байна шүү дээ. Гудамжаар нэг х****л урсгасан хүмүүс явж байна. Амь наана, там цаана байна.Дугуйн зам нь нэг хэсэг яваад тасалдана. явган хүний замаар дайраад сүлжээд, давхралдаад голдуу оюутан залууд унуаж байна.өдөр бүр мопид, машин ,явган хүний аваарь осол гарч байна.Энэ өглөө Баян зүрх захын уулзвар дээр мопид машин 2 мөргөлдсөн байн лээ, мөн төв замын хажууд явган хүн бас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж