Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяртай хүүхдийн гэх тодотголтой барилга байгууламж, хотын гудамж талбайн талаар ярилцлаа.
-Орчин цагийн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт барилга байгууламж тэр дундаа хүүхдийн гэх тодотголтой орон зай устаж, үгүй болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдэд зориулсан хэдэн барилга байгууламж үлдсэн бэ?
-Ер нь социализмын нийгэмд Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан барилга байгууламж, ялангуяа соёл урлагийн үйлчилгээг идэвхтэй явуулж байсан. Үүний нэг томоохон жишээ нь Хүүхдийн ба баримтат кино театр гэх барилга. Одоо энэ нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн урд талд байрладаг христийн сүм болсон. Анх 1914, 1915 онд баригдаж, 1921 онд Улсын их дэлгүүр болж байсан бол 1934 онд Ард кино театр, 1966 онд Хүүхдийн ба баримтат кино театр байгуулагдсан. Мөн 1948 онд Монгол Улсад анх удаагаа хүүхдийн "Элдэв-Очир" кино театртай болж байлаа. Энэ барилга нь одоогийн Хөрөнгийн бирж юм. Монгол Улсад кино театрын зориулалттай баригдсан неоклассик, орчин цагийн анхны барилга гэдгээрээ онцлог. Үүний дараагаар бидний маш сайн мэдэх "Бамбарууш кафе"-г байгуулсан.
Энэ кафены барилгыг 1968 онд Монголын хамгийн анхны архитектор Б.Чимид гэдэг хүний зураг төслөөр барьсан.
Анхны зориулалт нь "Хоршоолол" гэдэг нэртэй уушийн газар байсан бөгөөд хотын иргэд "Дугуй цагаан", "Босоо цагаан" гэж нэрлэдэг байсан. Үүний дараа "Хоршоолол" нэрийг нь "Сааль" болгон өөрчилсөн. Ингэснээр нийслэлчүүдэд малын цагаан идээгээр үйлчилдэг газар болсон. Ингээд 1984 онд олон улсын хүүхдийн жил болж, энд зориулаад Хүүхдийн төв комиссын шийдвэрээр хүүхдэд зориулсан "Бамбарууш кафе" болгосон юм. Яагаад "Бамбарууш" гэж нэрлэсэн бэ гэхээр 1980 онд ОХУ-ын нийслэл Москвад олимп болж, олимпийн бэлгэдэл "Миша" баавгайнаас санаа авч нэрлэсэн. Хоёрт, тухайн үеийн Пионерын удирдагч Ч.Цэрэндулам гэж хүн энэ кафед зориулан маш том бамбарууш бэлэглэснийг дотор нь байршуулснаар хүүхдүүдийн очих дуртай газрын үзмэр болсон байдаг.
Ингээд энэ кафе нь хүүхдэд зориулсан 200 орчим төрлийн хоол, хөнгөн зуушаар үйлчилдэг болсон. Тэнд хүүхдүүд төрсөн өдөр, баяраа тэмдэглэдэг байсан. Өөрөөр хэлбэл, 1984 оноос эхлэн 1990-ээд оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад "Эвсэг" кашмер компанид хувьчлагдсан түүхтэй. Энэ барилга нь хүүхдүүдийн бага насны дурсамжтай холбоотой нэгэн чухал газар байсан юм. Улаанбаатар хотод төрж, өссөн 1980-иад оны хүүхдүүд тэр кафег сайн мэддэг, үйлчлүүлдэг байжээ. Ингээд харахаар өнөөдөр Улаанбаатарт хүүхдийн гэж тодотгох барилга байгууламж цөөрсөн. Хүмүүсийн сайн мэддэгээр Хүүхдийн парк буюу Соёл амралтын хүрээлэн, "Найрамдал" олон улсын зуслан зэрэг тун цөөн үлдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл 1990-ээд онд ардчилсан нийгэм рүү шилжихдээ ялангуяа хүүхдэд зориулсан барилга байгууламжуудаа хувьчилж, зориулалтыг нь өөрчилж, устгасан.
-Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно гэж мэдэгдсэн. Хуучин барилгыг өмнө нь зочид буудал болгохоор төлөвлөж байсан шүү дээ?
-Монголын хүүхдийн ордон нь хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг газар. Ерөнхий сайдын зүгээс хуучны "Алтай" зочид буудлын барилгыг Хүүхэд хөгжлийн төв болгохоо зарласан нь маш зөв шийдвэр. Нийслэл хотын төв хэсэгт Хүүхэд хөгжлийн ордонтой болсноор хүн болгонд нээлттэй, олон нийтийн шинэ орон зайг бий болгох нь ээ. Бид хүүхдэд чиглэсэн бодлогыг нэг алхам урагшлуулна гэж харж байна. Сүхбаатарын талбай дээр очсон хүн болгон энэ барилгыг хардаг шүү дээ.
-Судлаач хүний хувьд Улаанбаатар хотын аль хэсгийг хүүхдэд зориулсан орон зай, гудамж талбайн зориулалтаар нь хадгалж, авч үлдэх боломжтой гэж хардаг вэ?
-Манай Улаанбаатар хот нэг л хотын төвтэй. Сүүлийн жилүүдэд энэ төв дотроо өндөр шилэн барилгуудыг эрчимтэй барьж байна. Шинэ хотын төв баригдаагүй учраас хуучин хотын төвийнхөө хүүхдэд болон олон нийтэд зориулсан гудамж талбай дээрээ өндөр шилэн барилга барьж байна. Өөрөөр хэлбэл, манай нийслэл хот зөвхөн хүүхдээс гадна хотын иргэдэд зориулсан орон зай маш их хумигдмал болсон. Саяхан хүртэл Бага тойрууд "Их хүрээ" нэртэй цогцолбор барина гэдэг рекламыг цацаж байна. Өндөр шилэн барих тоолонд иргэдийн ая тухтай амьдарч, амрах таатай орон зай тэр хэмжээгээрээ багасдаг.
"Хүүхдэд зориулсан орон зайг бүтээвэл тэр нь хүн болгонд зориулсан газар болно" гэдэг алдартай үг байдаг. Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан гудамж талбайг байгуулж, өргөжүүлэхийн хэрээр хүнд ээлтэй хотыг бүтээдэг.
Хотын төвд ихэвчлэн өндөр шилэн барилгатай оффис үйлчилгээний газруудыг байгуулчихаар хүүхдэд зориулсан орон зай устаж байгаа юм. Томчуудын хийх эхний алхам бол гудамж, зам талбайгаа хүүхдүүддээ зориулж тохижуулах. Хотын төв гэлтгүй гэр хороололд хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг байгуулах шаардлагатай.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,605.46




















































ИРГЭН 2026-05-29 66.181.184.39
Учиралыг ерөнхий сайд болсон МАН л энэ хүүхдүүдийн нэртэй бүх обьектийг булааж авсан биз дээ!! Одоо МАН попорч ард иргэдийн толгойг угааж 27-28- оны сонгуулиар ахиад ялчих санаатай тоглолт хийж байгаа юм бн!!
PEAPLE 2026-05-29 59.153.115.201
Идэр техникчдийн ордон юу болсон бэ? Цирк үгүй болсон, Хуучин цирк Сүм болсон.Сургуулиудын биеийн тамирын талбайнууд бүгд зарагдсан. .
Нэргүй 2026-05-29 202.9.46.104
учралын тролл долоож бна өө
Зочин 2026-05-29 103.168.34.122
Залуу байгальчдын станцын ургамал тарьдаг туршилтын талбайг МСС аваад орон сууцны хотхон, сургууль өолгосон
Нэргүй 2026-05-29 103.168.34.122
Барилгачдын талбайн урд байсан хүүхдийн кино театр Христийн сүм болсон
Нэргүй 2026-05-29 66.181.177.224
3, 4р хороололд бас хүүхдэд зориулсан Жаргалан кафе гэж байсан
Нэргүй 2026-05-29 103.57.94.14
Энхрий хайрм МАН-ын маань дарга асан, ЕС асан ДАНХ гуай хүүхэд байхдаа Бэрх тосгоноосоо ирж Бамбарууш кафед орж бсан юм гэлүү..,,,,,,,хи хи хи, хо хо хо…,
Одоо ОО Эрдэнийн нэрэмжит болгооч…,кх кх кх
сурган хүмүүжүүлэгч 2026-05-29 103.229.123.241
Залуу байгальчдын станцын байшин лицей сургууль болж хотын хүүхдүүдийн газартай харьцдаг сургууль хийдэг байсан талбай орон сууц болсон. Экологийн боловсролын төв нэртэй цөөн хүн лицей сургуулийн хананд наалдан ажиллаж байна.
Нэргүй 2026-05-29 59.153.112.197
Залуу баыгальчдын станцид давжаа алим, ранетка гээд олон төрлийн жимс ургадаг 33-р сургуульд сурч байхдаа өглөө гүйнгээ цүнхээрээ дүүрэн жимс хулуун хийгээд ангийнхандаа аваачиэ өгдөг байлаа. Одоо Орчлон сургууль гэх мэт МСиЭсийн орон сууцны барилга гээд устаж дээ
Нэргүй 2026-05-29 103.229.120.18
Хүүхдийн номын сан том банк болсон.
Нэргүй 2026-05-29 103.11.194.145
төр кафе кинотеатр ажиллуулах боломжгүй юм чинь тэгээд яалтай бил ээ дээ. зах зээл л шийднэ дэ.
Нэргүй 2026-05-29 59.153.112.197
Төр хүүхдийн төлөө гэсэн өөрийн хөрөнгөө хувьчлахдаа зориулалтыг зааж хатуу хяналт тавих байсийм. Төр ч гэж дээ хулгайчдын үүр болсон юм чинь нэг хулгайчдаа л найр тавьсан байж таараа
Нэргүй 2026-05-29 66.181.179.227
ж. батмөнх хулгайчдад төрөө тушааж муу боломж өгсөн. тэдний балаг дуусахгүй.
Нэргүй 2026-05-29 202.70.33.70
Яармагт бас хүүхдийн талбай ,төв байгуулах хэрэгтэй
сонгогч 2026-05-29 202.9.47.55
Хүүхэд залуучуудын театр гэж сайхан барилгатай театр байсныг Нямгаваа гэдэг луйварчин жүжигчдийг нь гудамжинд хөөж гаргаад, зараад идчихсэн . Хүүхдийн номын сан тусдаа хөөрхөн байртай байсныг нь хэн нэг нь дээрэмдээд авчихсан . Хүүхэд залуучуудын паркийн газрыг нь баячууд тал талаас н мэрээд цементен ширэнгэ болгосон. Одоо жаахан газар үлдсэн. Гэх мэтээр хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг устгаад дууссан даа.
Нэргүй 2026-05-29 66.181.179.227
устгасан даргын хүхдүүдийг хаа байгаа газарт нь намнаж янзалж дуусгаж хариуг нь барьж толгойг нь музейд тавьж хотыг там боглосон тушаал зааврыг нь тавьж үзүүл.
Нэргүй 2026-05-29 103.212.118.38
Хүүхдийн зуслангууд хувьд идүүлсэн.
Нэргүй 2026-05-29 66.181.184.214
Оюунэрдэнэ ЕС байхдаа бамбаруушийг буцаагаад хүүхдийг кафе болгоно л гэсэн
Нэргүй 2026-05-29 202.126.90.221
Автобусаа нэммээр бнааа, Хотын захиргаа нь….Офицёр 5 шар автобус гэхэд л мөнхийн пиг явдаг цөөхөөн бдаг