niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 21:00 UTC Quelle: https://news.mn/r/2869518/ f9f77eb1f70294eb… ← zurück zu niitlelch.mn

Томчуудын хайхрамжгүй үйлдлийн үрийг хүүхдүүд амиараа төлж байна

Томчуудын хайхрамжгүй үйлдлийн үрийг хүүхдүүд амиараа төлж байна

Томчуудын хайхрамжгүй үйлдлийн үрийг хүүхдүүд амиараа төлж байна

Хотын төвөөр хүүхдээ тэрэгтэй түрэн алхах эмэгтэй тав алхахгүй бартаа саадтай тулгарна. Ингэх бүрт хэн нэгнийг царайчлан тэргийг өргөлцөхөд тусламж эрнэ. Үүний зэрэгцээ мопед, скүүтертэй иргэдэд мөргүүлчихгүйг хичээнэ. Дээрээс нь бухимдалтай жолоочийн сигналдах чимээ эх, хүүхдийг тухгүйтуулна. Энэ дүр зургийг Улаанбаатарын бүхий л өнцөг булан бүрээс харж болно. Угтаа иргэд урин дулаан цагт машин хөлөглөж түгжрэлд цагаа барахгүйгээр ядаж 3-5 хүртэлх км зайд хүүхдээ түрэн хүссэн газартаа оччихдог бол хэчнээн цаг хугацааг хэмнэх бол. Гэтэл улсын минь нийслэлд тийм боломж даанч хомс байдаг нь харамсалтай.

Улаанбаатарын явган хүний замын өргөн харилцан адилгүй, зарим газарт явган хүний зам байх ч үгүй. Өөрөөр хэлбэл, зарим газарт огт замгүй шороо чулуу эсвэл дүүрэн нүх зэрэг саад бартаа их учраас ээжүүд такси барих, машинтай хүн дуудах, эсвэл хүүхэд харах хүн ирэхээр гарах хэрэгтэй болдог. Хүүхдээ тэрэгтэй түрж алхах битгий хэл жилээс жилд явган явахад хүндрэлтэй болоод буй. Хаашаа л харна өнгө өнгийн мопед, скүүтер хөлөглөсөн иргэд сүлжилдэж метр хүрэхгүй зам дээрээ биенээ гэмтээчихгүйг хичээн алхах боллоо. Энэ бол нэг л жишээ. Монгол Улс үнэхээр хүүхдэд ээлгүй улс билээ. Бид, хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Үүнийгээ Үндсэн хуульдаа, Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдарна аа гээд биччихсэн байгаа. Гэтэл энэ нь бараг мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй. Эрүүл орчин гэдэг нь зөвхөн цэвэр агаараар хэмжигдэхгүй шүү дээ.

Тухайлбал, асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс  шалтгаалж жилд нийт 45-50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч, 1000-1500 нь осол болон бусад шалтгаанаар нас бардаг аж.

Улаанбаатар 386 жилийн түүхтэй ч өнөөдрийг хүртэл дан ганц барилга байгууламжаар л дүүрч алхах, гишгэх газар алга. Хүүхдүүд нь эмнэлэгтээ, сургуульдаа, цэцэрлэгтээ багтахгүй, өрөвдөлтэй. Энд зөвхөн хүүхдийн тухай ярьж байгаа шүү. Хүүхдүүд гэртээ, сургууль дээрээ, харих замдаа, эмнэлэгт гээд алхам тутамд тэднийг эрсдэл дагаж байна. Ногоон байгууламжийн талаар дурсаад ч нэмэргүй.

Орон сууцны хорооллуудын хүүхдийн тоглоомын талбай нь бэлгэдлийн чанартай буюу зарим нь ганцхан л гулсуур байх жишээний.

Товчхондоо, орон сууцны дэргэдэх нийтийн эзэмшлийн талбай өдрөөс өдөрт хумигдаж, хувийн өмчийн барилга, гаражид шахагдсаар байна. Шинээр баригдаж буй орон сууц, хороолол оршин суугчдадаа зориулсан амрах, салхилах талбайгүй байх нь элбэг.
Хүүхэд нас барсан харамсалтай жишээнүүдийг дурдах юм бол халаглаад л өнгөрнө. Өнөөдөр монголд хүүхдүүд тогонд цохиулж, тогтоол усанд живж, машин мөргүүлж, түлэгдэж, ухсанд нүхэнд унаж, гал түймэрт өртөж, ханиад хүрч, хавдар тусаж, мориноос унаж, хүчирхийлэлд өртөж томчуудын хайхрамжгүй үйлдлийн үрийг амиараа төлж байна.

Жил бүр нийслэлд бүтээн байгуулалтууд нэмэгдэж, Улаанбаатар хот өнгөө засч байгаа ч нөгөө л осол аваарын тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Хүүхдүүд өглөө хичээлдээ яваад орой эргэж ирэхгүй байх эрсдэлтэй нөхцөлд Улаанбаатарын амьдрал үргэлжилж байна. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нийслэлээс хангаж өгөхөд анхаарах хэрэгтэй байна хотын дарга аа. Мянга мянган хүүхдийн амь нас долоон хоногийн дуулиан болох ёсгүй. Ээлгүй хотын балгаар хүүхдүүд амьдрах эрхээ ч эдэлж чадахгүй байсаар байх уу? Монголын үрс маш олон болтугай гэдэг хэр нь ээлгүй хотыг бүтээсээр байгаа нь тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг боомилсоор байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-29 188.162.248.243

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!

Avatar

Болд 2026-05-29 66.181.187.26

Сүүлийн 30 шахам жил засагласан МАН үүнд буруутай.

Avatar

МАН-ын гишүүн 2026-05-29 202.9.47.93

Скутер, мопед сурронууд чинь МАН-ын олигархын л оруулж ирсэн н**ш шүү дээ. Үүнээс болж тайван ч явж болохгүй хичнээн хүүхэд, хөгшид гэмтэж, осолдож байна. МАН 27, 28 онд энэ скүтер, сурронтойгоо тонилоорой. Ёстой бухимдаж байна. Юун хуулийн төсөл хэлэлцэх шууд л металломд өг.

Avatar

Зочин 2026-05-29 103.57.95.121

дээгүүрээ ч дундуураа ч хулгай л хж бна онцгойгийнхон /ялангуяа хөдөө орон нутгийн/ ямарч дадлага туршлаг,чадвар мэдлэггүй,техник тоног төхөөрөмж бхгүй ямар нөхцөлд яаж ажиллах сургалт хийдгүй ЕС нь баян айлын юу мэдэхгүй памперсны нялх сэнгүм энэ улс орон сүйрлээ махны үнийг 7 хоногт тогворжуулах яасан бэлэн ам шалдан бацаануудыг бүгдийг соль

Avatar

Нэргүй 2026-05-29 202.126.91.69

хитадманжууд шүү дээ хүн амын тоогхэлж бгааюм тоогоор их хитадманжуудыг хэлж бгаа юм хитадын хамгийн иххүнтэй хан гж хитад хүгиыг хэлж бгаа юм.

Avatar

Нэргүй 2026-05-29 202.126.91.69

ийм харгисхэрцгий цэвдг хүйтн хүнбишээ инэ манж хужаагууд.

Avatar

Нэргүй 2026-05-29 202.126.91.69

инэ харгис хэрцгий уэвлг хүйтн манжхужаагууд дотр монгл хүн зовжтамлгдхн аргагүй бн.

Avatar

Иргэн 2026-05-29 157.15.6.113

Одоо ТҮЦ хогийн сав Ухралттай хамт мандан бадарч эхэллээ. Явган зам дээр дахиад овоорлоо

Avatar

Нэргүй 2026-05-29 66.181.190.111

Хотын удирдлагын бодлого, Дүүрэг, хороодын засаг дарга, Замын цагдаагийн ажилдаа хандах хандлага нь аль болохоор явган зорчигч явуулахгүй, машинтай явуулахад чиглэдэг болоод удаж байна ш д

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж