niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:01 UTC Эх: https://news.mn/r/2869419/ 669961d85e750c51… ← niitlelch.mn руу буцах

Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр шууд нийлүүлнэ

LiveОлон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр шууд нийлүүлнэ

Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр шууд нийлүүлнэ
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 39
2026-5-28

"Бодлогын хүүгийн асуудлыг шийдвэл гаргалгаанууд гарч ирэх магадлалтай"

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Төсвийн хүрээндээ л бид төсвөө баталдаг. Энэ бол Монгол Улсын маш том бодлого. Энийгээ дагаад төсвөө ярьдаг. Энэ хэдэн тооны цаана нь бүх төсөв байгаа. Та байнга хариултдаа төсөв данхар байна зардал өндөр байна гэх юм. Дунд хугацаандаа 40 их наядаа бууруулж болохгүй байсан юм уу. Энэ чинь төсвийн хүрээний маш том бодлого. Зоригтойхон шиг өөрчлөлт хийгээд ирвэл Ж.Энхбаяр сайд мундаг байна л гэнэ. 

АН-ын зарим гишүүд "чи яагаад сайд болдоггүй юм" гэж байна лээ. Намайг зөндөө урьдаг. Би ийм сонин үед сайд хийх сонирхол байхгүй. Төсвийн хүрээний мэдэгдлийн үеэр хамгийн сонин тоо нь хэрэглээний үнийн индекс байна. Үүнийг мэдсээр байж бид засдаггүй. Ж.Энхбаяр сайд статистикийн ерөнхий газрын тоо л өгдөг. Статистикийн ерөнхий газар дуудаж авчраад тоогоо засах ёстой. Үеийн үед 5, хувьтай л хэрэглээний үнийн түвшин ярьдаг. Бодит байдал дээр хоёр оронтой тоотой. Энийгээ засах ёстой. Өнөөдөр ААН, иргэд зээлийн хүүгээс дээшээ гарах ямар ч боломжгүй байна. Өндөр зээлийн хүүг давахгүй байна. Хадны мангаагаар айлгаад байгаа бодлогын хүүгийн асуудлыг шийдвэл гаргалгаанууд гарч ирэх магадлалтай. Хувийн хэвшил хийх юмаа хийгээд аваад явчих боломжтой.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 15-ны өдөр Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар үдээс хойших хуралдаанаар санал хураалт явуулж, 109 гишүүн оролцож, 72 гишүүн дэмжснээр эцэслэн батлагдлаа.  Энэ хэлэлцээр батлагдснаар манай улс ОХУ-аас 15 жилийн турш агааарын хөлгийн түлш нийлүүлж, Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулж,  Маргаан шийдвэрлэх арбитрыг Беларусь улсын шүүх шийдвэрлэх юм.

17 : 21
2026-5-28

"Маргаан үүсгээд явж байгаа нь Цэц өөрөө эмгэнэл"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ийм асуудлаар парламент хэлэлцээд сууж байгаа нь эмгэнэл. 2019 онд оруулсан Үндсэн хуулиа нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, хууль тогтоомжоо засахгүйгээр гурван парламент дамнаад явж байгаа нь энэ төрийн эмгэнэл, харамсалтай. Энэ бол Үндсэн хуулийн маргаан биш. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө байсан заалт. Үүнийг нийцүүлэх арга хэмжээгээр яаралтай авагддаг хугацаатай зөвлөмжийг Цэц өгөх байсан. Монгол Улсад хууль зүйн техник онолыг ялгадаг, салгадаг, ярьдаг ч хүнгүй боллоо. Дур дураараа тайлбарладаг боллоо, үнэхээр харамсалтай.

Энэ Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ болохоос үндсэн хуулийн зөрчил биш. Маргаан үүсгээд явж байгаа нь Цэц өөрөө эмгэнэл. Бид хэд Цэцийн хууль тогтоомжийг хурдан сайжруулж өгөхөөс өөр аргагүй болжээ. Сүүлийн үед цэцэд их харамсаж байгаа. Монголын шилдэг хуульчид, МУИС-ийн хууль зүйн сургуулийн урдаа барьдаг бүх нөхдүүд л гээд байгаа. н.Баясаа даргаас бусад нь МУИС-ийн шилдгүүд нь. Гэхдээ Үндсэн хуулиа нурааж тоглож байгаа шилдгүүд 1992 оны ард түмний хүсэл зориг 3 сая 500 мянган иргэдийн зорьж яваа үнэт зүйл рүү нулимж байгаа этгээдүүд шүү дээ. Эрх зүйч, хуульч хүмүүс зарчимдаа үнэнч байдаг юм. Харамсалтай. Бүгд бичиж байсан номынхоо эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргаад явж байгаа. Ийм хүмүүстэй хариуцлагын асуудлыг нь ярьдаг байх механизмыг цаашдаа ярих ёстой. Цэндийн Ц.Нямдорж гуай шиг туршлагатай, хор шар нь гарсан хүмүүс очмоор байна. Хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй хэдэн юмнууд оччихсон. 

15 : 10
2026-5-28

"Цэцийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна"

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай хэлэлцлэв.

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулав. 

-Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны 4 жил  гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, 04 дүгээр дүгнэлтийг гаргажээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир хийж, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар нар асууж, байр суурь илэрхийлэв. Манай улсад хууль дээдлэх ёс оршин буйн утга учрыг тэд онцолж байлаа. Ийн хэлэлцээд, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн тухай маш олон хуулиуд бий. Эдгээрээс үйл явцын шатандаа хянагдаж байгаа хэчнээн асуудал байгаа вэ? Цэцийн дээр мөнх хөх тэнгэр байдаг гэж хуульчид ярьдаг. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хууль шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Цэцийн маш олон маргаан шийдвэрлэх процесст би хувь хүний хувьд маш итгэл үнэмшилтэй хандаж ирсэн. Ж.Гангабаатар, н.Эрдэнэбулган, н.Мөнхсайхан зэрэг Цэцийн гишүүд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэндээс гаря байгаа дүгнэлтүүд онолын судалгаа сайтай, олон улсын арга зүй, онол практикийг хослуулсан, эрх зүйн суурь философийг дурдсан гээд олон талаас нь нягталсан дүгнэлтүүд гарсаар байгаад талархалтай ханддаг байлаа. Өчигдөр дээд шүүхийн шүүгчийн томилгоо 6 жилд нэг удаа сонгох заалтыг хасах хүртэл ийм итгэл үнэмшилтэй байсан. 

Сүүлийн нэг жил гарны хугацаанд Цэцийн дүгнэлтүүд улс төрийн өнгө аястай харагдах боллоо.

Цэцийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна. Одоо яах вэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох асуудлыг бас өөрчлөх үү. Энэ системийн хямрал руу Цэц нь дүгнэлтээрээ түлхдэг, шийдвэрээрээ аваачдаг болох гээд байгаа юм бишүү. Үндсэн хуулийг хамгаалах ёстой. Цэц нь өөрөө Үндсэн хуульдаа халдаж байгаа мэт үйлдлүүд гарсаар байгаад харамсалтай байна. Байнгын хороодын дүгнэлттэй холбогдуулаад асуухад хэлэлцэгдэж байгаа энэ асуудал шиг хэчнээн маргаан цэц дээр явж байгаа вэ?

-С.Эрдэнэболд гишүүний асуусан асуултад хариулах эрх бүхий хүн байсангүй. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Тэрбээр, ҮХЦ-ийн дүгнэлт сүүлийн үеийн бусад дүгнэлттэйгээ холбоотой байна гэж харж байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхгүй эс үйлдэл гаргаж, ийм дүгнэлт ҮХЦ-ээр гаргуулж байгаа нь ямар учиртай юм. Зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас гадна өөр олон тогтолцооны гажуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулиар шийдүүлэх ёстой. Гэтэл өнгөрсөн зургаан жилийн хугацаанд санаатай эс үйлдэл гаргалаа. 

Үүнийг бид бүгд мэдэж байгаа. Та нар бүгд зориуд эс үйлдэл гаргаж байна. ҮХЦ-ээс өчигдөр гаргасан дүгнэлтийг ҮХЦ Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа томилох гэснийг хүчингүй болгох тогтоол гаргасан өнөөдөр чуулганаар ярихгүй гэж байна. Гэхдээ энэ нь өнөөдөр бидний хэлэлцэж байгаа дүгнэлттэй холбоотой гэж харж байна. ҮХЦ өмнө нь гаргасан шийдвэрүүдээ олон удаа өөрчилж байсан. Тухайлбал, сонгуультай, давхар дээлтэй, сайд нартай холбоотой асуудлыг ҮХЦ хэчнээн удаа өөрчилснийг бид мэднэ. 

ҮХЦ шийдвэрээ өөрчилж болдог. Гэхдээ энэ удаа Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн дахин томилгооны асуудлыг яагаад нээж байгаа юм. Энэ бол зөвхөн ерөнхий шүүгчийн асуудал биш. Зургаан жилээр нэг удаа сонгогддог өөр бусад албан тушаалтнууд Дээд шүүхээр далимдуулж туршилт хийчихлээ. Үүнийг илэн далангүй хэлэх ёстой. Би яагаад ингэж харж байгаа вэ гэхээр, өчигдөр Цэцийн хуралдааны шийдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сүүлийн өгүүлбэрт, нэг удаа улиран томилогдож болно гэдгийг Цэц өөрөө хүчингүй болгосон хэр нь бусад этгээд дээр түүнийг хэрэгжүүлэх нь татгалзах нь үндэслэлгүй юм гэсэн. Энэ хэнийг хэлээд байгаа юм" гэв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явъя гэж би яваагүй. Би хуульд захирагдаж амьдарна. Эндээс томилогдож очсон. Тайлбарыг УИХ-ын тамгын газраас зөвлөгөө авч тайлбар хийсэн. Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрийг би өөрөөр яриад суудаг том хүн биш. Шинэ өөрчлөлийг 2021 оруулж ирэхдээ нэг ч тайлбар хийгээгүй байна лээ. Бодит байдлыг нь би хэлсэн. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр батлагдсан байдаг. 30 дугаар зүйлийн 2 дээр Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж оруулсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дөрвөн жилээр сонгоно гэдэг  заалтыг анзаараагүй сонгуулиа явуулсан гэсэн үг үү. Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгосон гэсэн үг үү. Тэгэхээр ийм хуулиар сонгогдсон Ерөнхийлөгчийн легитим чанар яах вэ. Энэ бол алдаа. Олон удаа сонгогдсон гишүүд маань өөр хүмүүсийн буруу юм шиг ярьж болохгүй. Үндсэн хууль дээр Ерөнхийлөгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" гээд тодруулчихсан байгаа учраас энэ асуудлыг өөрчлөх вий, яах вэ гэдэг дээр эргэлзээд хэрэггүй. Үндсэн хуулиа өөрчлөхөөс нааш дахин сонгогдох асуудал байхгүй. Гагцхүү өчигдрийн Дээд шүүхийн шүүгчтэй холбоотой хүмүүс юм яриад байна. Шүүгчийг Ерөнхийлөгч 6 жилээр томилно. Гагцхүү зөвхөн нэг удаа гэдэг энэ гуравхан үг байхгүй байна гэж үзэж цэц зөрчсөн байна гэсэн шийдвэрийг гаргаад Дээд шүүхийн шүүгчийг яг яах гээд байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ. 

 

10 : 39
2026-5-28

"Зарим үед түлш олдож байгаа нь их юм болж байна"

ОХУ-ын ерөнхийлөгч Путины 2024 оны есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны хооронд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай болон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалт тусгасан. Улмаар гишүүдтэй хэлэлцэж нэмэлт хэлэлцээр хийхээр болж хуулийн төсөл боловсруулж өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хэлэлцээрийг хийснээр агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр, зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх аж. Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцах юм байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 

-Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн дэмжиж байна. Гэхдээ гэрээний ганц нэг орчуулгын алдаа байна. Өмнөх хэлэлцээр дээр Чингис хаан ОУ-ын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах" гэсэн заалтад үүнийг цогцолбор гэсэн байгаа юм. Гэтэл шинэ хэлэлцээрт " агаарын хөлгийг цэнэглэх байгууламж" гэжээ. Үүнийгээ шинэ хэлэлцээр дээрээ орос хэл дээр цогцолбор гэж байгаа хэр нь  монгол дээр байгууламж гэдгээ өөрчлөөгүй байна. Олон улсын гэрээ дээр иймэрхүү алдаа гаргаж болохгүй. Өмнө нь ч ийм алдаанууд гарч байса, үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

-Аливаа хэлэлцээрийг оруулж ирж байхдаа, зөвшөөрөл өгөхдөө дан ганц мэргэжлийн байнгын хороогоор оруулж хэлэлцээр хийх зөвшөөрөл өгсний дараа УИХ-аар орж ирээд байгаа нь алдаатай байна. Мэргэжлийн байнгын хорооны зөвшөөрсөн асуудлыг УИХ унагаасан асуудал нэлээд гарсан. Тэгэхээр хэлэлцээр байгуулах зөвшөөрлийг асуудлыг эхлээд чуулганаар оруулж ирдэг баймаар байна. Хоёрдугаарт, Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ бол Монгол Улсад түлш тогтвортой нийлүүлэх гэрээний нэг. Тиймээс үүнийг зайлшгүй батлах ёстой. Монгол Улсын иргэн бүрт хамаатай. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Энэхүү нэмэлт гэрээг хийснээр манайд ямар ач холбогдолтой вэ. Хоёрдугаарт, агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлт тогтворжих уу. Үнийн хувьд ямар байх вэ, тогтвортой байх уу. Агаарын тээврийн үнийн асуудалд яаж нөлөөлөх вэ. Мөн нефть боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ? Шатахууны асуудлыг Гадаад хэргийн яам хариуцдаг болвол ямар вэ. Түүнээс бүтцийн хувьд уул уурхайн яам хариуцах нь зөв үү? 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

-Монгол Улс хоёр том хөрштэй. Украйн, Ормузын хоолойн нөхцөл байдлаас шалтгаалж бэрхшээл байна. Улмаар гуравдагч хөршөөр дамжуулж шатахуун авах нэлээд бэрхшээлтэй байдаг. Тиймээс хүссэн хүсээгүй хоёр хөршөөсөө авна. сүүлийн үед Засгийн газар хоорондын хэлэлцээргүй байгаа учраас хойд хөрш экспорт дээр мэдэгдэхгүй хориг тавьдаг болсон. Ингэхэд засгийн газар хоорондын хэлэлцээртэй улсдаа хэлэлцээрийн дагуу нийлүүлдэг. Гэхдээ ОХУ бидэнд итгэж монголтой хэлэлцээргүй ч манайх руу тасралтгүй нийлүүлж байгаа. Зарим үед түлш олдож байгаа нь их юм болж байна. Агаарын хөлгийн түлш дэлхийн зах зээл дээр 1 тонн нь 1600 орчим ам.доллар байгаа харин манайх 1200 орчим ам.доллараар авч байгаа. Агаарын тээврийн ачаа тээвэр 21 хувь зорчигч эргэлт 15 хувь өсөж, өнгөрсөн онд  2,3 сая зорчигч зорчсон.

Мөн 2.1 тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулж байна.

3 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэхээр байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж 2025 онд онд 90 сая тонн экпортолсон бол энэ онд энэ тоог 100 сая тонн болгоно.  

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

2024 оны 9 сард байгуулагдсан хэлэлцээрт би гарын үсэг зурж байсан юм. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай болон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр хэлэлцээр бий. Хоёр дахь хэлэлцээрийг нь тодорхой асуудлуудыг шийдсэний дараа оруулж ирнэ гээд хайран нэг жил алдсан. Засаж залруулаад явах боломж байсан. Хоёр удаа одоо бензин тасалдаад Г.Дамдинням сайдыг дүүжилж алахаа шахсан. Хэлэлцээрээ баталсан байсан бол бид цаас бариад ярих боломж байсан. Дараа нь Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, сайд нар очиж бөхөлзөөд, энэ асуудлыг яаралтай батална гээд явж байсан. Бид гадаад талдаа ялангуяа хоёр хөршдөө барьцгүй, худлаа ярьдаг болчхоод байна. Үүнд УИХ тодорхой хэмжээнд буруутай. 

Хаврын тариалалт эхэлсэн. Сэлэнгэ аймагт түлшний үнэ 4500 төгрөг өолсон байна. Инфляцыг хөөрөгддөг гурван том хүчин зүйлийн нэг нь  бензин, түлшний үнэ. Өнгөрсөн парламентын баталж өгсөн ахмадынхаа тэтгэврийг нэмэх хувь инфляцтай уялдаад дахиад дээшээ явна. Тэгэхээр юуны түрүүнд нийлүүлэлтээ аюулгүй болгож авъя. Дараа нь яаралтай үнийн асуудлаа ярья. Газрын тосны үйлдвэрт түүхий нефтийн хангамжаа яаж шийдэх гэж байна Г.Дамдинням сайд аа? 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

-Аж ахуй нэгжүүдтэйгээ ярьж байгаад 3400 төгрөгөөр 10000 тонн түлшийг нийлүүлсэн.Тариалалттай холбоотой зардал харьцангуй хөнгөн тусах байх. Нефтийн үйлдвэр нэлээд ахицтай явж байгаа. Их хурал тусгай хууль гаргаж дэмжлээ. Нефтийн хангамжийг хоёр хөршөөсөө авна. Мөн дотоодоос хангана. Одоогийн байдлаар 400 мянган тонн нефть олборлож байна. Үйлдвэрт 1.5 сая тонн нефть шаардлагатай. Үүнээс 1.1 сая тонн нецтийг нөхөхийн тулд Петрочайнатай холбоотой маргааныг шийдэх ёстой. Дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэдэг компанийн нэг болох Петрочайна компанийг манайх их зовоосон. Манайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

сонгогч 2026-05-28 202.9.47.55

ҮХЦ- г татан буулгаад байрыг нь цэцэрлэгт өгье

Avatar

Нэргүй 2026-05-28 103.212.118.240

АНХНЫ ТОМИЛГОО, ТҮҮНИЙГ ДАХИН ТОМИЛОХ АСУУДАЛ НЬ АГУУЛГААРАА НЭГ ЗҮЙЛ УЧИР ТУХАЙН ТУХАЙН ХУУЛЬД НЬ ХАМТАД НЬ НЭГ ЗААЛТАД ТУСГААД Л ИРСЭН ТҮҮХТЭЙ. ИЙМЭЭС ҮНДСЭН ХУУЛИАР ТОМИЛОХ ХУГАЦААГ НЬ ТОГТООДОГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ДАХИН ТОМИЛОХ , ЭСХҮЛ ТОМИЛОХГҮЙ ТУХАЙ АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАХААС БИШ, ОРГАНИК ХУУЛЬД САЛГАЖ ТУСГАХ НЬ УТГАГҮЙ.

Avatar

Нэргүй 2026-05-28 202.126.90.221

Монголд бүх төрлийн бараа, үйлчилгээний үнэ өсөөд л байдаг өсөөд л бдаг ГЭВЧ Үнэ дагаж Чанарт Ямар ч Ахицгүй Дэвшилгүй бх нь харамсалтай

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.191.65

согтуу толгойгоор удирдуулж байгаа цэц яаж өөдлөх вэ дээ, жирийн албан хаагч ажлын байран дээрээ архи уугаад тэгж ухаанаа алдсан бол өдийд ажлаасааа халагдчихсан байгаа, хамгийн их хууль үйлчлэх ёстой, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой газар маань ийм болохоор олон нийтэд хэлэх үг алга байна шүү дээ, хөлөөрөө толгой хийж өмьдөрч байна даа

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.160.95

ЦЭЦ чинь эзэний ЗАРЦ бөлжээ , эрхэм гишүүд ээ . Ийм тохиолдолд ЭЗЭН , ЗАРЦ хоёрыг яадаг юм б , Бямбацогт оо .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж