niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:02 UTC Эх: https://news.mn/r/2869254/ 9aedda5103d0e17b… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын тендерчин ил цагаандаа гарав

МАН-ын тендерчин ил цагаандаа гарав

МАН-ын тендерчин ил цагаандаа гарав

МАН хэдхэн жилийн өмнө ЖДҮ сан, Хөгжлийн банк, нүүрсний хулгайчдадаа хариуцлага тооцож чаддаг, олон нийтээс айж эмээхгүй юм гэхэд ядаж ичих булчирхайтай нам байлаа. Гэтэл одоо МАН-ын авлигач, хулгайч, тендерчид ил цагаандаа гарав. Тэд олон нийтээс ичих нь битгий хэл төрт ёс, хуулийг, хуулийн байгууллагуудтай нь дорд үздэг боллоо.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Миний 30 хувийг эзэмшдэг “Професионалстрой” ХХК  198 тэрбум төгрөгийн хамгийн бага үнийн саналаар тендер авсан. Нийтийн албан тушаалтан буюу НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар улсын тендерт орж болохгүй гэдэг хууль байхгүй” гэж ил цагаан Монгол Улсын хуулиудыг дэвслэв. Тэрбээр үүний өмнө “Намайг хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж шалгаагүй” гэсэн.

Тэгвэл нийслэлийн иргэдийн хуралд олон нийтийг төлөөлж буй Б.Сэргэлэнбаатарын энэ үйлдэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуулиудыг ноцтой зөрчсөн нь хэний ч нүдэнд ил байгаа.

Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйльд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг маш тодорхой зааж өгсөн.

  • 40.1.-д Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно.
  • 40.1.1.-д Төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглахыг хориглоно гэж заажээ.

Мөн хуулийн 41-р зүйлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн.

  • 41.1.6-д төлөөлөгч 40.1-ийг зөрчсөн буюу ажил үүргийнхээ хүрээнд олж авсан мэдээллээ хувьдаа ашигласан;
  • 41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол тухайн төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн 41.2-т зааснаар дуусгавар болох тухай зааж, огцруулах асуудлыг тухайн шатны ИТХ-аар хэлэлцэх ёстойг хуульчилжээ.

Зөвхөн энэ хуулийн заалтуудаар л НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар олон нийтийг төлөөлөх эрхгүй болсон нь харагдаж байна. Дээр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.1-д Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно гэсэн заалт түүнд үйлчлэхгүй байна. Энэ үйл ажиллагаа нь Авлигын эсрэг болон Эрүүгийн хуулиудаар ч хаалттай.

Тэгвэл АТГ-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд орон сууц барих тендерт шалгарсан Б.Сэргэлэнбаатарын “Професионалстрой” компанийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэмт хэргийг шалгаж буйгаа мэдээлсэн. Улмаар Б.Сэргэлэнбаатарыг 48 цагийн хугацаатай баривчилаад, сулласан байдаг.

Б.Сэргэлэнбаатарын хувьд хотын дарга асан Х.Нямбаатарыг цүнх баригчаас эхлэн Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч болтлоо дагалдаж яваа нэгэн. Бас Төв аймгийн МАН-ын хорооны дарга сэтэртэй. Одоогоор түүний хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нь үнэн. Түүний албан тушаалаа ашиглан тендер авсан хэргийн шалгалт дууссаны дараа МАН-ын хяналтын хороогоор авч хэлэлцэх дүрэмтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Honino 2026-05-27 202.21.104.2

Archaagui ard tumii deer basan ch yadgiin sheesen ch yadgiin.Ta. nar tegen yahiin usueel pc utasnii traanaas hutsna biz

Avatar

Нэргүй 2026-05-27 103.57.94.14

Өмчийн төлөө өрсөлдөөн тэмцэл одоо улам ширүүсч, эрээ цээргүй болж бна, цаашдаа бүр замаа алдана доо !!!
Хамгийн өнлөр албан тушаалтай нь хамгийн их иднэдээ. МАН-ыхан нь АН-ыхнаасаа 7 дахин их хөрөнгөтэй болоод бна гсн тооцоо байдаг !!!

Avatar

Тогоо 2026-05-27 43.242.243.144

тендерт шалгарах нь ямар нэгэн гэмт хэрэг биш.

Avatar

Зочин 2026-05-27 202.9.46.166

Солонгос руу онгоцоор явж байхдаа архидаад байсан нөхөр мөн л байна.

Avatar

cots, capital, boolyyd 2026-05-27 66.181.177.89

kitadyyd ch bas gaigyi, omog l bolox baix daa.

Avatar

zochin 2026-05-27 203.91.115.40

Iimerhuu lalaruudiig avilgachdiin neg, hoyr, gurav, dorov, taviig buudchihad Mongol uls hugjino.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.55.188.44

ил цагаан хулгайлдаг болж дээ, хууль шүүх гэж бна уу

Avatar

Нэргүй 2026-05-27 66.181.177.138

Ёстой ичих айх ёс зүй бүх юм алга болжээ МАНгасуудад

Avatar

xylgaigaar nyyrs gargaj baigaa,belen mungu ergyyljCjOC 2026-05-27 66.181.177.89

zasaglyylj

Avatar

bainguin xylgai, demjigchtei ni XUUX oyn gemteegch foto? 2026-05-27 66.181.177.89

-xyrdnixaa yrej, Nyraaj Jeep tanidagta galzyyrch zygtaj, mashin solison, -#; #-?

Avatar

Del 2026-05-27 202.55.188.91

хууль зөрчсөн нь ойлгомжтой нохойг яагаад шалгахгүй байна вэ

Avatar

Нэргүй 2026-05-27 202.126.88.194

Эд нар хулгайлсан мөнгөнийхөө өчүүхнээр ялзарсан хууль шүүхийг худалдаад авчих юм чинь гэж иргэдээ доромжилж бна

Avatar

Нэргүй 2026-05-27 66.181.182.197

Энэ арай хэтэрч байна аа. Энэ амьтан хуулийн дээр байдаг бололтой.

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.119.74

hoshnog ruu ni h**** s*** ene chacgiin

Avatar

Zochin 2026-05-27 66.181.161.244

ene hulgaichiig yaagaad shalgahguu bgn ilt bolson bizde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж