niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:03 UTC Эх: https://news.mn/r/2869240/ 8a13157ab8b2a3ff… ← niitlelch.mn руу буцах

"10 компанийг татан буулгаснаар 67 тэрбум төгрөг хэмнэнэ"

"10 компанийг татан буулгаснаар 67 тэрбум төгрөг хэмнэнэ"

"10 компанийг татан буулгаснаар 67 тэрбум төгрөг хэмнэнэ"

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.27/ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.


Боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд санаачлан монгол хүүхдийг мэдлэг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Боловсрол монголын хамгийн том мега төсөл. Энэ хүрээнд гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байдаг. Тэр утгаараа хүүхэд бүр гэртээ ойр сургуульд сурна. Ингэхдээ хот хөдөө болон хотын төв, алслагдсан дүүргийн хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг арилгах зорилтыг тавин ажиллаж байна. PISA үнэлгээгээр манай сурагчид байгалийн ухаан математик, унших чадвараар таван жилийн хоцрогдолтой байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс сурагчдын сурлагын ур чадварыг сайжруулахаар төлөвлөж энэ хүрээнд хүүхэд бүрийг компьютерээр хангана. Улмаар ирэх онд эхний ээлжид 100 мянган компьютер авна. Энэ мэтчилэн 300 мянган компьютер оруулж ирнэ.

Нэг хромбүүкийг 1,5 сая төгрөгөөр тооцож 300 мянган хромбүүкийг 350 орчим тэрбум төгрөгөөр оруулж ирнэ.

Энэ ажил төсвийн мөнгөөр хийгдэхгүй. Нэг компютерийг 10 хүүхэд ашиглаж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр  хоёр хүүхэд дундаа нэг компьютер хэрэглэхээр байна. Эдүтэн, мозайк зэрэг хөтөлбөрүүд үргэлжилнэ" гэлээ.

ҮР АШИГГҮЙ, ДАВХАРДСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ 10 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАНА 

“Эрдэнэс монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Даваадалай "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяаны төрийн өмчит чиг үүрэг нь давхардсан 10 компанийг татан буулгах шийдвэр гарсныг танилцуулав.

-Тэрбээр, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Төрийн өмчит компаниудын шинэчлэл, дундардаг баялгийг яаж ундардаг баялаг болгох уу гэдэг чиглэлээр шийдвэр гаргаж үүрэг чиглэл өглөө. Төрийн өмчит компаниудын шинэчлэл олон жил яригдаж байгаа. Энэ удаа “Эрдэнэс монгол” нэгдэл томоохон шинэчлэлийг эхлүүлж байна.Тодруулбал, засаглалаа хараат бус байлгах бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, илүү хөрөнгө удирдах, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох чиглэлд анхаарна. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Эрдэнэс монгол компанийг хуримтлалын санд орлого төвлөрүүлэх гэж заасан байгаа. Хоёрдугаарт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компани мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн нь өсөх төсөл хөтөлбөрүүдэд оруулж байгалийн баялагаас орж байгаа орлогыг өсгөх чиг үүрэгтэй. Энэхүү үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Энэ хүрээнд үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий 10 компанийг татан буулгахаар болсон. Энэхүү 10 компанийг татан буулгаснаар түрээсийн гэх мэт олон зардал буурна.

Өөрөөр хэлбэл, энэ шинэчлэлийг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болгоно. Мөн захиргааны зардлыг 10 хувиар түрээсийн зардлыг 30 хувиар буулгана улмаар нийт 67 орчим тэрбум төгрөгийг буулгана гэж тооцсон. 10 компанийг Засгийн газрын тогтоолоор татан буулгаж, яг ямар 10 компанийг татан буулгаж байгаа талаарх мэдээг зургадугаар сарын 15-нд зарлана. Мөн зургадугаар сарын 15-наас Эрдэнэс монгол компанийн нэрийг өөрчилж байгаа. Тодруулбал, “Чингис хаан үндэсний баялгийн сан корпораци” болгон олон улсын зах зээлд гаргах нэгдэл болгон өөрчилж байгаа" гэв. 

Хуримтлалын сангийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөь2030 оноос эхэлнэ. Одоо хүн бүрд 500 мянган төгрөг бий. Оны эцэс гэхэд 1 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна. Цаашлаад 2030 он гэхэд 2-3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-27 203.91.115.44

Хэдэн их наядын хулгайг нууж хаацайлах боломж бүрдэж байгаа вэ?

Avatar

зочин 2026-05-27 66.181.190.100

Хангалттай сайн идүүлж уулгуулж байгаад буулгаж байгаа бизээ

Avatar

зочин 2026-05-27 66.181.190.100

Хангаллтай сайн идүүлж уулгуулж байгаад буулгаж байгаа бизээ

Avatar

Нэргүй 2026-05-27 66.181.185.235

Эрдэнэс монгол гэж хоолны юу ч хийдэггүй хоолны сав компанийг өөрийг нь татан буулгах нь зөв юм.

Avatar

Нэргүй 2026-05-27 66.181.189.19

Ямар орлого, зарлагатай, хичнээн ажиллагсадтай , нэртэй устай нь хаана байрлаж юу хийдгийг зарлана уу…. Худлаа тоо яриад бна уу…

Avatar

Хөгжлөөө 2026-05-27 202.70.43.34

Энэ эрчээрээ явбал ч Улс хөгжлөө хөгжлөөө

Avatar

Нэргүй 2026-05-27 66.181.165.234

Хэн оруулж ирэх үү, дотооддоо тэндэр зарлах уу, эсвэл төр өөрөө худалдан авалт хийх үү

Avatar

12 2026-05-27 59.153.113.100

Ямар 10 компани? Худлаа цаасан дээр байсан нэрүүд яриад байна уу? Эсвэл бодитой компани яриад байна ээ? данх 400 сая жуулчин, тамхи гудамжид татвал 50 сая аар торго гээд ярьдаг шиг л бас 14 мега, 2050 гээд л худлаа тоо шаагаад бдаг шиг л юм яриад байх юм. Компани тус бүрээр нь тодорхой яриач.

Avatar

Иргэн 2026-05-27 202.131.251.66

260 хүнийг цомхотгож 67 тэрбум төгрөг хэмнэнэ гэчихээд 350 тэрбумаар сурагчдад компьютер авч өгнө гээд байхын хэмнэлт үү, цавчаа хулгай хийх гээд байна уу. Энэ бацаан Учрал бүтэхгүйнээ хурдан огцруулах хэрэгтэй. Төрийн албан хаагч, жирийн иргэдээ нэг зүйл одоо мэдэж авцгаа баян хүнийг яасан ч төрд сонгож болдоггүй юм байна. 260 хүнийг ажилгүй болгосноо бахархаж яриад байхын өр зээлтэй энэ иргэдийн амьдрал хэцүүднэ. Баян айлын бацаан Учрал амьдрал мэдэхгүй, аж ахуйч биш тэнэг гар юм аа.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.126.89.36

Нэр сольж үр ашиг дээшлүүлдэггүй юмаа

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

тэртээ тэргүй наад хулгайчхужааманжууд чн хулгайгаар оргнжмэзлээд 5 6 жил тэжээгдцн. тэриыг яаахиын.

Avatar

Gan 2026-05-27 203.23.199.2

Төсвийн мөнгөөр хүүхэд бүрийг компютерээр хангана гэж юу гэсэн үг вэ. сургуульд арван ангийг компютержүүлэхэд хангалттай юм биш үү. Багш нарт цалин нэмж чадахгүй гээд байсан. Өөр юманд мөнгө зарцуулж тэндээс ашиг хүртэх зорилго байгаа юм биш биз. Төрийн худалдан авалтаас айдаг болоод байна шүү. Санхүүгийн түрээс гээд байгаа нь ирээдүйд төлөх өр шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиуд орлого олдоггүй.

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.118.38

хромбүүк гэж юу вэ?

Avatar

Нэргүй 2026-05-27 103.9.90.101

Нэг хромбүүкийг 1,5 сая төгрөгөөр тооцож 300 мянган хромбүүкийг 350 орчим тэрбум төгрөгөөр оруулж ирнэ. аймаарын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж