Чанаргүй зээлийн нийт авлагын 92 хувь буюу 89.2 тэрбум төгрөгийн зээл нь 2019 оноос өмнө олгогдсон бол 78 хувь буюу 75.9 тэрбум төгрөгийн авлага шүүхийн шийдвэр, захирамжаар баталгаажсан байна.
Тус сан 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт аваагүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн орлогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж иржээ. Мөн 2022 он хүртэлх хугацаанд Хөгжлийн банк болон Засгийн газрын бондын урт хугацаат өр төлбөрт нийт 123 тэрбум төгрөг төлж, өрөө бүрэн барагдуулсан байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ЖДҮХС 256.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа бөгөөд 1294 зээлдэгчийн 218.1 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байгаа юм. Харин 7 мянга 978 зээлдэгч нийт 938 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлжээ.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж, 9 мянга 272 төсөлд 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Мөн 2009-2025 оны хооронд олгосон нийт санхүүжилтийн 50.8 хувь буюу 575.4 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын 2441 иргэн, аж ахуйн нэгжид олгосон бол 49.2 хувь буюу 558.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн 6831 зээлдэгчид олгожээ.
Эдгээр санхүүжилтийн хүрээнд орон нутагт 24.885 ажлын байрыг хадгалж, 31.027 ажлын байр шинээр бий болгосон байна. Харин улсын хэмжээнд нийт 41.044 ажлын байрыг хадгалж, 56.084 ажлын байрыг шинээр бий болгожээ.
3,605.46


















































Нэргүй 2026-05-27 202.9.46.116
Батсүхийн Саранчимэг зээлээ төл
Нэргүй 2026-05-27 59.153.114.230
ХЭН нь зээл аваад байдаг юм бүү мэд… Хулгайч МАНАНчид авдаг бхаа.