niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 21:03 UTC Quelle: https://news.mn/r/2869164/ 9404ba8172f4a9de… ← zurück zu niitlelch.mn

Тамхины үнэ хэт өндөр байвал иргэд татвараас зайлсхийнэ

Тамхины үнэ хэт өндөр байвал иргэд татвараас зайлсхийнэ

Тамхины үнэ хэт өндөр байвал иргэд татвараас зайлсхийнэ

Монгол Улсын Их Хурлаас Тамхины онцгой албан татварыг 2026 оноос жил бүр 100 хувь огцом нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.

Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам” олон улсын татварын форумд Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна. https://youtu.be/hQNewyLUa38?si=3jIZOE796uEyuxa8

Уг форумын үеээр олон улсын мэрэгжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ: “Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр. Өртөг маш өндөр байх үед хар зах зээл үүсч, ямар ч үнээр хамаагүй татвараас зайлсхийх болдог. Энэ нь жижиг худалдаа эрхэлэгчидэд сөрөг нөлөөтэй. Татвар нь инфляцтай уялдсан огцом биш, хэт өндөр биш байвал үр дүнд хүрдэг. Харин үе шаттай өсөлт нь хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд дасан зохицох хугацаа олгож, төрд хяналт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.”

Мөн түүнчлэн түүний онцолсоноор : ” Монгол Улсын хувьд парламент тамхины онцгой албан татварыг огцом хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед дээрх асуудал онцгой анхаарал татаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Засгийн газрууд татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог ч дэлхий даяар онцгой албан татварын орлого буурч буй хандлага ажиглагдаж байна. Тиймээс шинэ татварын бодлого хэрэгжүүлэхдээ зөв арга зам сонгох нь чухал. Жишээлбэл, Бразил улс 1999 онд экспортын тамхинд 150 хувийн татвар ногдуулсан ч энэ нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, бодлого нь амжилтгүй болсон тул цуцлагдсан байдаг’’ гэж тайлбарлажээ. (https://youtu.be/Ov3JeR5Aa3k?si=qULsLAxn55_ircit)

Олон улсын татварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тамхины татварыг хэт огцом, өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх нь хууль бус худалдаа, хар захыг тэлэх, төсвийн орлого буурах эрсдэлтэй. Тэдний онцолж буйгаар, бодлого нь зөвхөн орлого төвлөрүүлэх зорилготой бус, нийгмийн эрүүл мэндэд бодит үр дүн авчрахуйц, урт хугацааны тогтвортой шийдэл байх ёстой аж.

“Торгоны зам”  Олон улсын татварын форум -2026 Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдаж байгаа энэ үеэр олон улсын татварын мэргэжилтнүүд тамхины онцгой албан татварын бодлого нь зөвхөн хувь хэмжээг өсгөх асуудал биш, харин зах зээл, хэрэглэгч, хууль бус худалдааны эрсдэлийг цогцоор нь үнэлсэн байх ёстойг онцолжээ.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (OECD ) -ээс хийсэн судалгаагаар 20 ш тамхинд ноогдох татварын зардал Коста Рика, АНУ, Япон, Швейцарь зэрэг улс орнуудад  тамхины үнийн 60%-аас  бага байсан байна. Тамхины үнэнд эзлэх татварын хувь хэмжээ дундад азийн орнууд болох Казакстанд 47 хувь, Киргизэд 51 хувь Узбекстанд 45 хувь байдаг.

“Торгоны зам” татварын форум нь бүс нутгийн орнуудын татварын албад, бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд нэг дор цугларч, татварын шилдэг туршлагыг хуваалцдаг чухал платформ юм.

Тэд дараах зөвлөмжийг өгч байна:

  1. Татварыг инфляцтай уялдуулан индексжүүлэх
  2. 3–5 жилийн урт хугацааны шаталсан төлөвлөгөө гаргах
  3. Хууль бус худалдаатай тэмцэх хяналт, шалгалтыг сайжруулах
  4. Огцом өсөлтөөс зайлсхийх

Эцэст нь, тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилго зөв боловч хэрэгжүүлэх арга барил нь бодлогын амжилтыг тодорхойлдог. Олон улсын туршлагаас харахад татварыг үе шаттай, судалгаанд суурилсан байдлаар нэмэгдүүлэх нь илүү тогтвортой, үр дүнтэй шийдэл гэж үзэж байна.

Тайлбар: Нийтлэлд ашигласан мэдээлэл нь Узбекистаны Самарканд хотноо 2026 оны тавдугаар сард зохион байгуулсан  “Торгоны зам” татварын форумд оролцсон олон улсын татварын мэргэжилтний илтгэл, ярилцлагад үндэслэсэн болно. (https://youtu.be/Ov3JeR5Aa3k?si=qULsLAxn55_ircit

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Del 2026-05-27 202.55.188.91

бодлого байхгүй сэтгэл хөдлөлөөр ханддаг хяналт муу авилгад идэгдсэн улсад татвар огцом нэмвэл хэрэглэгч байгаа тохиолдолд буруу аргаар орж ирсэн наймаа цэцэглэнэ

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.118.240

Барилгын компаниудын залилан бүр хэрээ хэтэрлээ. Хохирсон иргэд хэдэн зуу, мянгаар тоологдож байна. Ардын намынхан хоорондоо нүдэлдэж байхаар яадгаа алдаад иргэд олноороо хохироод байгыаа байгаа асуудлыг барьж аваад шийдмээр юм. Ардын намын калуу гишүүд нэгдээд хөөцөлдөөээ. Хууччуул нь ч өдөр хоног өнгөрөөхөөс хэтрэхгүй улс юм даа

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.118.240

Номинчимэг тамхи, орон сууцны заллин гэсэн 2 асуудлыг хөөцөлдөж шийдүүлж чадвал УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэргээ бүтээнэ. ЛУВСАНЖАМЦ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг төрийн албаны дээд түвшинд хэрэглэдэг болголоо.Батнайрамдал ОТ-н асуудлыг хөөцөлдсөөр, элдвээр хэлүүлсээр хөдөлгөж чадлаа. Тамхины бизнесийнхэн ямар их дарамт үзүүлж лообидож байгаа болдоо. Шантрах хэрэггүй Номинчимэг.

Avatar

Уншигч 2026-05-27 103.229.122.95

шагын архи гардаг шиг, тамхийг бас татваргүй оруулж хулгайгаар зар.Тэгвэл улс л хохирно.

Avatar

Зочин 2026-05-27 202.126.88.84

Архи, тамхийг хорьж бүр оруулахгүй байвал Эзэн Чингис хааны зарлиг бүрэн биелэж Монгол улс мандан бадарна.

Avatar

Тамхиар ямар балдуугаа хийхэв дээ 2026-05-27 202.9.46.181

Тамхины татварын 5, архины татварыг 10 дахин нэмж төсвийн цоорхойгоо нөхвөл таарна даа.

Avatar

Зочин 2026-05-27 202.9.41.77

Тамхи хэнд , юунд хэрэгтэй юм бэ. Монгол улсад хэрэг болсон түүх байна уу. Сөрөг түүх бол олон бий. – Манжууд Монголчуудыг дагаар оруулахдаа хар тамхинд донтуулж байж оруулсан. Ардчилсан Монгол улсын тамхины компаний захирал нөхөр донтож бурханы оронд заларсан түүх байдаг г.м

Avatar

Нэргүй 2026-05-27 103.229.123.189

утаат тамхи монголд уламжлагдсан өмхий хор

Avatar

Нэргүй 2026-05-27 202.126.90.70

аль уже эхэлчихсэн хар зах дээр 2000 байхад дэлгүүрт 4500 л байгаа шд.

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.118.240

ТАМХИАР ӨӨРИЙГӨӨ ХОРДУУЛДАГ, ТАМХИАР БУСДЫГ ХОРДУУЛЖ АМЬДАРДАГ ТАИХИНЫ ХУДАЛДААЧДЫН ҮГЭНД ОРВОЛ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ХОХИРООД ТАМХИНЫ ХУДАЛДААЧИД БАЯЖААД Л ДУУСНА ДАА

Avatar

Нэргүй 2026-05-27 203.98.77.143

Архины татварыг нэмж 40 хувь болго.

Avatar

Зочин 2026-05-27 103.57.93.180

Номинчимэг иргэдийнхээ саналыг сонсохгүй олон улсын туршлагыг судалж мэдэхгүй найз Нчмбаатар шигээ намайг алж баыж татвар бууруулаарай гэж байгаа мэт

Avatar

Зочин 2026-05-27 103.57.93.180

Архи тамхины татварыг үе оаттай хэмэх хэрэгтэй Дэлхийн туршлага тэр Номинчимэг амьдралаас тасарсан байна Тамхинбы үнэ хэт өндөр өолвол хоер хөршөөс хуурамч тамхи орж ирж хүлхдүүд өвс татах хь хэмэглэнэ Улс орон бүр туршаад мэддэг өолсон зүйлийг зарим 7ишүүн яагаад мэлдэхгүй байна Өөрмынхөөрөө дүтрэдэгг дураараа зан л бололтой

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-05-27 103.212.118.240

Номинчимэг нары гишүүд иймэрхүү ухуулга, элдэв шантааж, лоббид авталгүй зоригтой тууштай ажиллаад хуулиа гаргаад хүүхдүүдээ тамхины хороос хамгаалмаар байна шүү. Сургуулийн хүүхдүүд ханцуйндаа тамхиа нуугаад арай зэлүүд гудамж, байрны орцонд татаад байна. Уул нь тэд буруу гэдгийг мэдээд баыйгаа бололтой хүний нүүр харахгүй цааш хараад байх юм

Avatar

зочин 2026-05-27 103.57.94.129

Хямдруулбал хүн бүр ,бүүр хүүхдүүд хүртэл тамхинд орно,Донтоно, Бидний магтах дуртай барууны орнуудыг хар,, Тэнд хүүхдүүд бараг 12-13 наснаас эхлэн м*нс**р*х бодис хэрэглэж эхэлж байна Яаж тэмцээд дийлдгүй байна, Томчууд нь үлгэрлээд, Гурамж талбайгаар нь дүүрэн, орон сууцгүй, м*нс**р*х бодисонд донтсон, хар тамхинд идэгдсэн ,элий балай мэдэрлийн гажигтай хүмүүс дүүрэн, Ил задгай цемент дээр унтаж хонож байна,Муу зуршлаас өсвөр хүүхдүүдээ хамгаал,Архи тамхины үнийг хямдруулж хэрхэвч болохгүй

Avatar

Нэргүй 2026-05-27 202.55.191.130

Энэ ч харваас хямд тамхи ихээр зарж ашиг олж байх санаатай тамхины компаниудын захиалгат нийтлэл байна ш дээ. Хүмүүсийн эрүүл мэнд тэдэнд түй ч хамаагүй байх л даа.

Avatar

Иргэн 2026-05-27 66.181.191.119

наад нийтлэлээ дуустал нь уншаад дараа нь дэмийр

Avatar

Нэргүй 2026-05-27 202.131.236.22

Татвар нэмээд хэтэрхий сөрөг үр дагаварт хүрсэн жишээ дэлхийгээр нэг байхад манай их хурлын амьдралаас тасарсан хэсэг юу л хийгээд байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж