Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон түгжрэл, утааг бууруулахын тулд үе, үеийн хотын удирдлагууд, эрх баригчид, эрх бүхий албан тушаалтнууд өчнөөн төсөл хөтөлбөр санаачилж төчнөөн тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдрийг хүртэл нэг нь ч үр дүнгээ өгөөгүй. Нийслэлчүүд зам дээрээ багталцахгүй хараалаа урсгаж олон цагаар түгжирч, өвлийн улиралд утаандаа угаартсаар хэдэн арван жилийг угтлаа.
Зөвхөн 2017-2020 оны хооронд 456 орчим тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан гэсэн мэдээлэл байна.
Харин эсрэгээрээ чоно борооноор гэгчээр яг энэ иргэдийн эмзэг сэдвээр үе, үеийн эрх баригч нар халаасаа түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж ирсэн.Үүний горыг иргэд эрүүл мэндээрээ төлж байна. Тухайлбал, айл өрхүүдэд нэг хэсэг зуух тараалаа. Түүхий нүүрсийг хэрэглээнээс хасаж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ. Гэсэн ч утаа улам л ихэссээр байна. Дээрээс нь хоруу чанар нь нэмэгдсэн гэх.
Тэгвэл утаа, түгжрэлийг бууруулах шийдэх ганц арга нь гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулж түүнийг тойрсон сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний газар зэрэг дэд бүтцийг нь шийдсэн хот байгуулж утаагаа ч бууруулж, түгжрэлээ ч багасгаж нэг сумаар хоёр туулай буудахаар болсон.
Улмаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 8575 өрхийн 158 га талбайг хамрах газрыг чөлөөлсөн.
Ингээд тус газарт орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Дээрх төслийн хүрээнд 113 блок орон сууцыг барих бөгөөд үүний зэрэгцээ дэд бүтцүүдийг шийдэж өгөхөөр төлөвлөсөн. Нэг үгээр хэлбэл, хүнд хэрэгцээтэй нийгэм, соёлын үйлчилгээг бүхэлд нь 20 минутын зайд төвлөрүүлсэн хотыг бий болгох юм.
Тухайлбал, Сэлбэ хотод 8575 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй 113 орон сууц, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн байна. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Түүнчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулах аж.
Тэгвэл өнөөдрийн байдлаар барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд 113 блок барилга барихаас 100 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлж зарим хэсэгт 6-7 давхар хүртэл бариад байгаа ажээ. Энэ оны долдугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажлыг эхлүүлнэ гэж албаныхан мэдээлэв.
Өөрөөр хэлбэл, Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэл 65 хувьд хүрэхээр зорин ажиллаж байгаа аж.
Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд барьж буй эхний ээлжийн 4000 орчим айлын орон сууцыг 2027 он гэхэд ашиглалтад оруулна. Бүтээн байгуулалт бүрэн дууссанаар дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэж албаныхан мэдээлсэн.
БАЯНХОШУУ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН 150 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 86 ХУВЬТАЙ БАЙНА
Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой. 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой.
Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултуурт хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм.
Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувийн гүйцэтгэлтэй, 338 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
зочин 2026-05-27 66.181.187.111
Хотын шинэ удирдлагуудад зөвлөхөд нэгэнт Улаанбаатар хотын дундуур аюултай бодис ачсан вагонуудыг явахгүй Богд -Уулыг тойруулж явуулах бүтээн байгуулалт хийгдэж байгаа тул суудлын галт тэргийг мөн адил түүгээр явуулж Туулын хурдны замыг хот дундуур явж буй төмөр замын оронд трассыг татаж байгуулах, төмөр замын баруун талын терминалыг 22 товчоонд зүүн талын терминалыг баянзүрх товчоон дээр байгуулбал туул гол ямарч нөлөөлөлгүй болно.
Нэргүй 2026-05-27 66.181.191.102
яаж утаагүй түгжрэлгүй болох уу ерөөсөө ойлгохгүй байна ааааа
Нэргүй 2026-05-27 66.181.188.16
гахайн толгойд саналаа өг
Нэргүй 2026-05-27 66.181.182.197
Энэ нийтлэлийн гарчиг нь худлаа байна
Нэргүй 2026-05-27 202.126.88.130
Маш сайхан мэдээ байна. Хөдөөнөөс ирэгсдэд хяналт тавимаар нүхэн жорлонгоо багасгамаар
Нэргүй 2026-05-27 202.9.41.116
тэгээд одоо битүү ихнхнхужааманжуудбитүү эзлунбгаа.
Нэргүй 2026-05-27 202.9.41.116
хужааманж худлаа үлгрхалхгжхужааманж үлгр үг худлаа үлгр зориомл зохиол биелүүлжхужааманж үлгрхалхгэснхужааманжуудмхужааманж үлгрийнголмтынгазрууд-с хужааманжуудыг 40жил толгойдхужаабодлгоортолгойдшаажгаргснхалхгжхужааманж үлгрзохиолын гаргхн хужааманжууднамтөр гэгчийг эзлж хужааманжууднамтөрдгэгчгарч хуэааманжууднамтөргэгчиыг эзлжхужааманжууднамтөриыгэзллх эзлльхужааманжуудаа намтөрдгарнжхужааманжууудммонглыгхуэааманжаар эзлхбодлго бсн.
Зочин 2026-05-27 202.126.91.161
шаагөад бай л******д минь аль шийдэгдэх байсан асуудлыг идсээр бгаад одоо худлаа ш****г болж дээ
Нэргүй 2026-05-27 202.126.89.36
Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг үг хзёинтэй хэвээр үү. Эсвэл төсвийн мөнгийг хязгааргүй идэх бодомж уу?
Нэргүй 2026-05-27 59.153.114.230
27,28 онд янз бүрийн вирус, бактер, ОЭ, данх, жонху, сарлаг, манжин толгойт, мангас , идээчин уугаачин авилгачин, нүүрсчин, алт ухагчид, МАНАНХҮН , ХҮҮК зэргээс салчихвал их хэрэг бна. Тэгвэл нэг амьсгаа аваад арай шинэ идэж уух нь бага хүмүүс гарна. Сүүлийн 35 жил улс төрд байсан нохдыг бүгдийг нь шалгаж хөрөнгө хураах хэрэгэтэй.
Гоо 2026-05-27 183.177.110.46
мөрөөдөж амьдрахад юу нь болохгүй гэж. ийм амлалт, мөрөөдлийг анх удаа сонсож байгаа биш дээ. 1937 онд МАХН-аас ард түмнийг ихээр хядсан. Одоо ард түмэн 2037 он МАН-ыг хядаж их цэвэрлэгээ хийнэ. Монгол улс хөгжин дэвших боломж нээгдэнэ. Энэ ард түмний мөрөөдөл. энэ бол бодит болох мөрөөдөл. их хуцвал 2027 онд эхлэнэ
зочин 2026-05-27 66.181.183.90
ер нь ийм худлаа реклам хэрэггүй дээ. Одоо ер нь хэн төрд байгааг ойлгосон доо. Казакстанд орон сууцны хороолол хотхон барихын өмнө заавал эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгыг барьсны дараа орон сууцаа барьдаг хууль гаргасан мөрдөж байна. Сэлбэ хотын сургууль, цэцэрлэгийн барилгын тендер ч зарлаагүй байна. аягүй бол сургууль цэцэрлэгийн газраа зарсан байж магадгүй шүү. Ийм залхуу, ухаан муутайчууд л төрд ажиллаж байгаа шүү дээ.
Нэргүй 2026-05-27 66.181.189.229
Сонгуулийн солиорол эхэллээ
пөөөөөөөөөөөөөөөх 2026-05-27 202.70.43.34
пөөөөх пөөөөх ………
ЗОЧИН 2026-05-27 203.91.115.47
ХУДЛАА ш**. БАДМАА. 2017 ОНД МЕТРО ТОЙ БОЛНО. 2021 ОНД УЛААНБААТАР ГЭР ХОРООЛОЛГҮЙ БОЛНО. 2023 ОНД УТААГҮЙ БОЛНО ГЭСЭН АЛЬ НЬ Ч БИЕЛЭЭГҮЙ. СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ХУДЛАА СОЛИОРООД МАНЫ ХУЛГАЙЧУУД ЗАЙЛААСАЙ.
зочин 2026-05-27 103.57.94.129
Ардчилал гэх бүлэг хулгайчид харин эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, өр зээлэнд живүүлж, иргэдийн амьдралыг тартагт нь тултул хүндрүүлж ирсэн түүхтэй, Харин МАН үүнийг засч,эдийн засаг бизнесээ сэргээж, иргэдийн амьдралыг хэвийн болгож ирсэнийг хүн бүр мэднэ, Хулгайчууд яаж ч гүтгээд түүхийг өөрчилж чадахгүй, Хоосон гүтгэлэг хол явахгүй ,Монголыг хэвийн авч явах чадвартай улс төрийн хүчин бол зөвхөн МАН,Зах зээлийн үед бүх зүйл маш хялбар бохирдоно,Үүнээс л сайн сэргийлэх хэрэгтэй
Нэргүй 2026-05-27 202.131.247.38
ih naydiin hulgaich naraa umuuruud uhlee yu
Зочин 2026-05-27 202.126.88.171
Ногоон нуурт баригдсан Хятадын тусламжийн орон сууцны хорооллын сургууль цэцэрлэг яасан бэ. Хятадын элчин сайдын яамнаас асуухаас даа. Арай тодорхой хариу өгөх бх.
Нэргүй 2026-05-27 203.91.116.206
yamar ni iim yum bicheed suuj bdag bna a sedvee zuv ugmuur yum daa
Нэргүй 2026-05-27 188.162.248.247
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!??????????!!!!????!?!!!!???!!??
Нэргүй 2026-05-27 202.9.41.116
үхснацныхндэдэд өлн түйршйбөөсхужааманжууд хужааманжууд толгойд гарсн
Нэргүй 2026-05-27 202.9.41.116
Уб яаахаараа 2 сая бочдиын 4,5 жилиыг дотр хужааманжууд хитадаас оруулж ирсн хитадуудаатоонд оруулж хэлж дасгж авжийн аймр шаарнууд шүү.
зочин 2026-05-27 59.153.112.138
Цементэн ширэнгэ олноор босож бгаа болохоор утаа багасна гэдэгт итгэхийг хичээе. Харин түгжрэл бол арилахгүйээ.
Энэ ширэнгийн бүх айл бүр машинтай болчихно. Зогсоол байхгүй. Тэгэхээр нийтийн тээвэр хэрэглэхгүй дээ.
Нэргүй 2026-05-27 66.181.160.111
Хөдөөнөөс ирэх шилжилтийг зогсоохгүй бол гүйцэгдэхгүй!!! Хотоос хөдөө рүү шилжих хөшүүрэг л бий болгох хэрэгтэй!!!
Нэргүй 2026-05-27 202.9.41.116
Хужаагаас монглд оргнчд чинхэрээс хэтрчбн уб оргнгчхитадманжуудбүүрхотыгөмчххснаатай.
Нэргүй 2026-05-27 59.153.114.195
ЭНЭ ОЛОН БАРИЛГЫН ЗУРГУУД "ТЕНДЕР" ЗАРЛАГДАХГҮЙ НЯМБААТАР, ерөнхий архитектор ТӨГСДЭЛГЭРИЙН НӨХӨРИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН КОМПАНИУД ХИЙЖ БАЙГАА ГЭЖ СОНССОН!!!!!!!!!!!
Нэргүй 2026-05-27 66.181.184.165
Нийслэлээ яаралтай Хар хорин луу нүүлгэх хэрэгтэй….
Нэргүй 2026-05-27 66.181.188.36
Ханбогд руу нүүлгэх нь бараг зөв байхаа
И 2026-05-27 103.212.116.78
БААХАН БАЙШИН БАРИХААР ТҮГЖРЭЛ 36% БУУРЧИХ ЮМ ГЭНЭЭ. ХАРИН Ч БАГА ТОЙРГООС ХОЙШ МАШИН ЯВАХ АРГАГҮЙ БОЛНО БИЗ. СЭЛБЭ ГОЛ ДАГУУХ ШИНЭ ЗАМ НЬ ГАНЦ ЭГНЭЭ УРСГАЛТАЙ . 32 ТОЙРОГ, 17 СУРГУУЛИЙН, 7 БУУДЛЫН УУЛЗВАРУУД ОДОО Ч БАЙНГА ТҮГЖРЭЛТЭЙ.
Нэргүй 2026-05-27 103.229.122.164
21 дүгээр эсгий хот нэрнээсээ салаасай билээ. Амжилт!
Иргэн 2026-05-27 157.15.6.113
Хотын бусад дарга нар, МАХН/МАН-ын үйлийг үүрээд морьдсон Нямбаатарын гавьяа энд их бий шүү