niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:30 UTC Эх: https://news.mn/r/2868900/ 67bade204f755c45… ← niitlelch.mn руу буцах

“Татварын хуульд өнгөн засвар бус цогц шинэчлэл хэрэгтэй”

“Татварын хуульд өнгөн засвар бус цогц шинэчлэл хэрэгтэй”

“Татварын хуульд өнгөн засвар бус цогц шинэчлэл хэрэгтэй”

АН-ын дэргэдэх “Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн З.Нарантуяатай Татварын хуулиудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-Эрх баригч нам, Ерөнхий сайдын зүгээс “Чөлөөлье” гэдэг шошготой Татварын багц хуулийн төсөл санаачиллаа. Хуулийн төсөлд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа вэ?

-Эрх баригч намаас бизнесийн орчныг сайжруулах, жинхэнэ бизнес эрхлэгчдээ төрийн дарамтаас чөлөөлье гэдэг яриа, зорилго ярьдаг. Энэ нь бодит байдал дээр эсэргээрээ хэрэгждэг. МАН өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх барьж байна. Татвар нэмэхгүй, бизнесийн дарамтаас чөлөөлнө гэсэн. Гэтэл 10 жилийн дараа, өнөөдөр дахиад л чөлөөлье гэдэг зүйл яриад сууж байна. Анх 2016 онд Засгийн газар байгуулахдаа, бүх төрлийн татварыг нэмэхгүй гэсэн. Одоо бүх төрлийн татвар нэмэгдсэн. Ярьсан, амласан зүйлс нь бүгд эсрэгээрээ хэрэгжсэн.  Өнөөдөр гэнэт бүх зүйлийг чөлөөлье гэхээр логикийн хувьд авцалдахгүй байна. Эхлээд татварын нөхцөл байдал хэр байгааг ярих хэрэгтэй. Үнэхээр хүнд байгаа. Аж ахуйн нэгжүүд орлогын албан татвар, ажилчид нь Хувь хүний орлогын албан татвар төлдөг. Аж ахуйн нэгж, ажилтан аль аль нь НӨАТ төлж байгаа. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл гэж татвар шиг том дарамт бий болсон. Нийгмийн даатгалын шимтгэл өнөөдөр үндсэн татварын хэлбэртэй болсон. Татварын орчныг шинэчилье, бизнесийн орчноо сайруулъя гэж байгаа бол цогцоор авч үзэх ёстой. Засгийн газрын санаачилсан Татварын багц хуулийн төсөлд цогцоор нь чөлөөлье, өөрчилт хийе гэсэн зохицуулалт байхгүй. Жижиг сажиг өнгө засал төдий өөрчлөлт агуулсан байгаа. Уг нь эдийн засгийн гадаад орчин шокийн байдалтай, дотоодын бодит эдийн засагт хамгийн өндөр дарамт үзүүлдэг эрчим хүч, шатахууны түлш гэсэн суурь үнэ өсөх хандлагатай байгаа энэ цаг үед татвараа бууруулж бизнесийн орчноо дэмжих боломж бий.

-Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтийг санаачлагчдын зүгээс Хувь хүний орлогын албан татварыг бууруулна, жижиг болон дунд бизнесийн дарамтыг чөлөөлнө гэх мэтчилэн сурталчилж байна. Тэдгээр нь ямар үр дүн авчрах бол?

-Жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэж байгаа. Жижиг, дунд бизнес өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрчээр хөл дээрээ босох, цаашлаад экспортлогч, өрсөлдөх чадвартай болно гэдэг олон хүчин зүйлсээс шалтгаадаг. Хамгийн гол нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг авч явдаг том бизнес, том төслүүдийн нийлүүлэлтийн сүлжээ байх ёстой. Монгол шиг тээвэр ложистикийн өртөг өндөртэй бизнесийн орчинд бие даан хөгжинө гэдэг маш хэцүү. Манай орны нөхцөл өөрөө том бизнесийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх онцлогтой. Өнөөдөр уул уурхайн салбарт л том төсөл хэрэгжиж байгаа. Жижиг, дунд бэлтгэн нийлүүлэлчид уул уурхайн салбарыг түшиглэн ажиллаж байна. Тиймээс зөвхөн жижиг гэж онцлоод, том бизнесүүдээ хаяж болохгүй. Татварын бодлого өөрөө аж ахуйн нэгжүүдээ томрох бус жижиглэх шахаанд оруулдаг байж болохгүй. Аль болох бизнесүүдийг томруулах чиглэлд дэмждэг байх ёстой. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг авч үзэхэд, энэ мэтээр бодлогын шинжтэй, зарчмын өөрчлөлт оруулсан заалт их ховор. Татварын ерөнхий хууль дээр хоёр зүйл оруулсан. Нэгдүгээрт, хувь хүн, аж ажуйн нэгжийн татварын өр төлбөрийг дансанд мөнгө орж ирсэн тохиолдолд шууд суутгал 100 хувь байсныг өөрчилж, орлогын 80 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт орсон. Дансны орлогоос 20 хувийг нь үлдээгээд, 80 хувийг нь өрөнд суутгаж авсаар байна гэсэн үг. Хоёрдугаарт, Татварын ерөнхий хууль дээр татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн түвшин гэдэг тодорхой үзүүлэлтүүдээр үнэлдэг шинэ шалгуур оруулж ирсэн.  Энэ шалгуураар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн татварыг төлөх хугацааг сайнаас дээш үзүүлэлтээр хангавал, татвар төлөх хугацааг нь сунгах тухай асуудал байгаа. Татвар төлөлтийн хугацааг 1-2 сар сунгахын тулд дахин нэг хүнд суртлын шат дамжлага нээж өгч байгаа нь хэрэггүй санагдаж байгаа. Хувь хүний орлогын албан татвар дээр 1 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол хүсэлт гаргаж, албан татвар ногдох орлогоо тодорхойлуулах боломжтой болж байгаа. Мөн хувь хүнийг жилийн цалингийн орлого нь 9,504,000 хүртэлх төгрөг бол Хувь хүний орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөх өөрчлөлт багтсан. Энэ хоёр заалт татвар төлөгчид нааштай, хөнгөлөлт үзүүлэх дэвшил болохоор харагдаж байгаа.

-Зарим эх сурвалжууд аж ахуйн нэгжүүдийн татварын өр 8.5 их наяд төгрөг болж, сүүлийн таван жилд 5-6 дахин өслөө гэдэг мэдээлэл өгч байгаа. Энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

-Татварын өр олон дахин өсөж байна гэдэг чинь компаниуд татвараа төлж чадахгүй байгааг илтгэх үзүүлэлт. Аж ахуйн нэгжүүд орлогогүй учраас татвараа төлж чадахгүй байна. Хэрвээ ашиг орлого хангалттай олж байсан бол татвараа төлөөд явна. Хэн ч байсан дансаа хаалгаад суухыг хүсэхгүй шүү дээ. Гэтэл орлого нь хангалттай биш, татвар татаас, Нийгмийн даатгалын шимтгэл зэрэг дарамт өндөр байна. Эдгээрийг төлж дийлэхгүй данс нь хасах байгаа учраас татвараа даахгүй байна гэсэн үг. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх хугацааг хойшлуулах зохицуулалтын арга хэмжээ авах боломжтой.

-Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг шатлалыг илүү уян хатан болгож байгаа гэдэг дээр юу хэлэх вэ?

-Ардчилсан намын хувьд шаталсан татварын тогтолцоог дэмждэггүй. Олсон орлогодоо тохирсон татварыг нэг жигд хувиар төлөх нь шударга зарчим. Тодорхой салбар, чухал ач холбогдолтой бизнесийг татварын бодлогоор дэмжих тохиолдолд байдаг. Тусгайлсан салбарт уян хатан татварын бодлого баримтлах боломжтой. Гэхдээ аль салбарыг ямар бодлогоор хөгжүүлэх вэ гэдгээ маш нарийн судалгаанд үндэслэн тодорхойлдог байх ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчлөх санаачилга байна лээ. Жижиг, бичил бизнес эрхлэгч дээр 1.5 тэрбум гэдэг шатлалыг 2.5 тэрбум хүртэлх төгрөг гэж татвар ногдох орлогын хэмжээг өндөр болгосон. Мөн 0.6-1 тэрбум төгрөгийн орлоготой бол 10 хувь, 6-10 тэрбумын орлоготой бол 15, түүнээс дээш бол 25 хувь хүртэлх татвар авна гэдэг байдлаар шаталсан. Энэ миний түрүү хэлсэнчлэн бизнесүүд томрох бус жижигрэх нөхцөл байдал руу түлхэнэ. Татвар бодлогыг ингэж механикаар хүчлэх нь зохимжгүй. Бинзесийнхээ бодит орчин нөхцөлийг мэдэрч, татварын шинэчлэл хийх шаардлага байгаа.

-Нэг талдаа иргэд, аж ахуйн нэгжүүд байгаагаа шавхан татвар төлөөд байдаг. Нөгөө талд татварыг үр ашигтай зарцуулна гэдэг асуудал байгаа. Бидний төлсөн татвар үр ашигтай зарцуулагдаж чадаж байна уу?

-Биднээс хурааж авсан татварыг зөв, зохистой зарцуулж байна уу гэдэгт бүх асуудал байгаа. Өнөөдөр төсвийн тэлэлт ямар хэмжээнд хүрсэн билээ. Бид 2017 онд төсвийн зарлагыг 8 их наяд төгрөгөөр ярьдаг байсан бол өнөөдөр 32 их наяд хүрсэн. Төсөв тэлэх тусмаа үр өгөөжтэй байдаггүй гэдэг үүнээс харагдаж байгаа. Төсвийн зарлага талдаа маш оновчтой хуваарилах ёстой. Өнөөдөр төсвийн зарлагын 1/3 нь төрийн албаны урсгал зардалд зарцуулагдаж байна. Татварын мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд төрийн албанд шинэчлэл хийх хэрэгтэй. Нэг удаа соёлын төвийн төсөв хассанаар хэмнэлт гарахгүй. Нөгөө талдаа нийгмийн халамж төсөвт маш өндөр дарамт авчирдаг. Хуулиараа 16 төрлийн халамжийг хавтгайруулан олгож байгаа. Дээр нь төсвөөс жил бүр олон их наядын татаас авдаг Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг тогтолцоогоор нь шинэчлэх шаардлагатай. Энэ мэт төрийн бодлого цогц өөр хоорондоо уялдаа холбоотой байж татвар үр ашигтай зарцуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-26 202.21.107.33

АН-ыг татан буулга. Монголд ганц хэрэггүй хог.

Avatar

Нэргүй 2026-05-26 66.181.180.184

АН татвараар улс төр хийхээ тат. Эсрэгээр татвар төлөгчдийг урамшуулах бодлого хэрэгтэй

Avatar

Зочин 2026-05-26 103.80.211.111

Худлаа ярихаа больж уз.

Avatar

Уншигч 2026-05-26 202.179.26.191

Энэ эмэгтэйн эдийн засгийн боловсрол маш нимгэн, дээр нь овилгогүй, олон удаа нотлогдсон, худлаа ярьж зөндөө л албан тушаал хашлаа, олигтой сайжруулсан ажил алга. Одоо болсон.

Avatar

бүгд 2026-05-26 66.181.190.126

Нарантуа та "татварын өр үүснэ гэдэг татвараа төлж чадахгүй чадваргүй байна гэсэн үг" гэсэн дүгнэлт чинь буруу. Учир ньтатварыг бий болсон орлогод ноглуулдаг бөгөөд нэгэнт бий болсон орлогод нь ногдуулсан татвараа төлөхгй зугатаж хууль зөрчиж буй хэрэг. харин нэгэнт би болгосон орлогоосоо татвараа төлөхгүй зайлсхийж буй нь хууль хэрэгжүүлэхгүй маш бүдүүлэг бөгөөд гэмт хэрэг шүдээ. бий болоогүй орлогоор тооцож татвар ногдуулдаггүй шүүдээ. Татвар төлөхгүй байгаа этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох

Avatar

ycnui ctandartuig galzyy TermnatR taazaar CJNr ygaacn 2026-05-26 66.181.177.89

ctandartagyi gazar XET

Avatar

iiiir 2026-05-26 66.181.177.89

– bysduin

Avatar

xaasaigyi DArSAN gadniOC, CJygaagch 2026-05-26 66.181.177.89

-zylegni inf;
– bydagni@@@@-\
– bodybuilding banni ys

Avatar

Иргэн 2026-05-26 202.55.186.137

Том ААН-үүдээ сайн ажиллуулж, жижиг ААН-үүддээ бизнесийн зээл олгож, идэвхжүүлж, эдийн засгаа тэлэхгүй бол татвар буулгаад ч яахч юм билээ? Юм хийж бүтээж чадаж байвал татвар авах энэ тэр бол аравдугаар асуудал. Эхлээд татвар төлөх чадвартай ААН-үүдээ бүтээ. Бас төлсөн татварыг нь гудардаг ховдог улстөрчдийг яах уу гэдэг асуудал байна.ккк. ИРгэд, ААН-үүдийн татвар өссөөр өссөөр бараг олсоныгоо 100% улстөрчдөд тушаах ньуу яахнь уу энчдоо..ккк

Avatar

Нэргүй 2026-05-26 103.212.116.202

ene balai avgai hugjiliin bank iig samarsan da

Avatar

харанхуй 2026-05-26 103.168.34.61

Өөрөө ч гэсэн хийж болох л байсан, боломж өгвөл хийж чадахгүй ээ

Avatar

Зочин 2026-05-26 192.82.92.42

Боловсрол нь хурэхгуй бнаа, энэ намуудын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж