"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд ХҮН намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Тогмидын Доржхандыг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд олон нийтэд танигдахдаа төсөв санхүү мэддэг, эдийн засагч гэж танигдаж байв. Олон улсын валютын сан, Сангийн яаманд ажиллаж байсан нь түүнийг сайн эдийн засагч болгож, олон нийтийн анхааралд оруулж, танигдсан Т.Доржханд гэнэтхэн л нам байгуулаад, бүр УИХ-ын гишүүн болчихсон. Ийн дөрвөн жилийн дараа тэр ХҮН намын дарга болж, 2024 оны сонгуулиар наймуулаа болж, парламентад таван суудалтай намын нэг болсон. Гэхдээ энэ удаад ХҮН нам наймуулаа болсон нь МАН, АН-д итгэл алдарсан сонгогчдын сонирхол гэхээс илүү Ардын намын ах нарын дэмжлэгээр олуулаа болсон гэх нь бий.
Түүгээр зогсохгүй Т.Доржхандыг МАН-ын “гар хөл” гэдэг.
Ардын намынхан 2019 онд Үндсэн хуульд гар хүрчихсан учраас дахин Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд олон нийтийн шүүмжлэл дагуулах байсан учраас Т.Доржхандаар Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. Ингэж МАН-д гавьяа байгуулсныхаа хариуг 2024 оны сонгуулиар авсан гэж улс төрийн хүрээнд ярилцах нь бий. Түүнээс гадна Т.Доржхандыг МАН-ын зарим ах нарын хүслийг гүйцээгч гэж улс төрийн хүрээнд ярих нь бий. Үүнийг нь тодотгож улс төрөөс нэгэнт явсан МАН-ын Сү.Батболдтой холбоо хамаарал бүхий хүмүүсийг намын жагсаалтад багтааж, тэд нь өдгөө намын жагсаалтаар гишүүн болчихсон суугаа гэх яриа ч улс төрийн хүрээнд ил, далд яригддаг нь нууц биш. Тиймээс л ХҮН намын дарга Т.Доржхандыг МАН-ын гар хөл, ХҮН намыг нь МАН-ын халаасны нам гэгддэг биз ээ.
Хувь улстөрчийн хувьд өөрийн гэсэн автор болоод амьдралд хэрэгжсэн хууль санаачилсан нь бараг л үгүй. Харин тэр намын даргын хувиар эрх ашиг, албан тушаалын төлөө үргэлж наймаалцаж, гүйцэтгэгч байж, хамтарч, хадаг барьсаар өнөөдрийг хүрчээ. Ямар сайндаа л ардын намынхан зодолдоход ХҮН нам засагт үлдэж, хоёр ч Ерөнхий сайдын нүүр үзэж, ажиллаж байна. Ийн ажиллаж байгаа нь түүнийг хадаг барьж, хаяа түшихдээ гарамгай болсныг илтгэнэ.
Т.Доржхандын хувьд МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гавьяа байгуулсан учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж, эрчим хүчний реформ хийнэ хэмээн ам өчиг өгч, Шадар сайдын ажлыг нэг жил гаруй хугацаанд хийсэн. Түүний эрчим хүний реформын ачаар цахилгаан, дулааны үнэ өсч, гавьяаг нь ард түмэн хүртэж байгаа. Хэдийгээр цахилгааны үнэ нэмэхгүй гэсэн сайхан амлалт өгсөн Ардын намынхан цахилгаан, дулааны үнэ нэмсэн ч эцсийн дүндээ гарын үсгээ зурж, шийдвэр гаргасан нь Т.Доржханд. Тиймээс хойшид ч эрчим хүч, дулааны үнэ нэмсэн хүн нь МАН биш Т.Доржханд гэж яригдаж, бичигдэнэ. Тиймээс л ардын намынханд Т.Доржханд болоод ХҮН нам хэрэгтэй учраас дахин Засгийн газартаа авч ажиллаж байгаа. Т.Доржхандын ийн үйлдлийг намын гишүүд нь эсэргүүцэж, нэг УИХ-ын гишүүн нь намаасаа татгалзаад сул гишүүн болчихсон, саяхан намынхаа хурлаар намын даргаараа Б.Найдлааг сонгосон байдаг. Гэхдээ нэмэгдэхүүний байрыг солиод өөрчлөлт орно гэдэг юу л бол.
Т.Доржханд гишүүнийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд 2021 онд түүний жилийн орлого 13 сая төгрөг байсан бол 91 сая төгрөг болж өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 145 сая төгрөг байснаа 116 сая бол буурч, 2021 онд хадгаламжгүй байсан бол 2024 онд 25,006.880 төгрөгийн хадгаламжтай болжээ. “Монре даатгал”, “Монреимпекс”, “Стандарт инвестмент”, “Айтүүлс” ХХК, “Авто Хаб” зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг бөгөөд нэмж Монре файнаншиал ХХК-тай болсон байна. 2020 онд анх гишүүн болохдоо 1,1 тэрбумын авлагатай байсан бөгөөд одоо ч энэ авлага нь хэвээрээ гэнэ.
Т.ДОРЖХАНДЫН НАМТАР
БОЛОВСРОЛ:
- 1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн.
- 1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавраар төгссөн.
- 2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр цол хамгаалсан.
- 2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” магистр
- 2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн.
- 2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан.
- 2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч.
- 2012-2013 онд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга.
- 2013-2015 онд АНУ Вашингтон хот. Олон улсын валютын сан,. Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх.
- 2016-2020 онд Хүн намыг байгуулж намын удирдах зөвлөлийн дарга болсон.
- 2020 оны УИХ-ын гишүүн
- 2024 оноос УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
Ш.ЧИМЭГ
3,605.46






















































Нэргүй 2026-05-26 66.181.180.83
Т.ДОРЖХАНДЫГ ХАРВАРД, ОКСФОРДОД МАГИСТР ХАМГААЛСАН ГЭЭД БҮЛТ БҮЛТ ҮСЭРЧ ДАЛИЙ БУЮУ ХУДЛАА БИЧЭЭД БАЙНАА. АЛЬ АЛИНД НЬ 45 ХОНОГИЙН ДАМЖАА Л ДҮҮРГЭСЭН ЮМ ШҮҮ. ЗӨВ БИЧИЖ СУРМОЙ
Нэргүй 2026-05-26 66.181.180.83
Т.ДОРЖХАНД 2010 ОНД ХАРВАРД, 2012 ОНД ОКСФОРДОД МЭРГЭЖИЛ Л ДЭЭШЛҮҮЛСЭН ШҮҮ. БИТГИЙ МАГИСТР ХАМГААЛСАН ГЭЭД ХУДЛАА ШААГААД БАЙГААРАЙ
Үхваа 2026-05-26 202.9.46.181
Хулгайч, МАН-ын доодохны хөхүүр, чихүүлдэг НҮХ нь!!
Нэргүй 2026-05-26 122.201.31.189
хамгийн шуналын тулам хий хоосон худалч гар
- zailyyl zubxun; 2026-05-26 66.181.177.89
tendx nudpyylgyi baix gej xelcen shyy,baliaraas;
Нэргүй 2026-05-26 66.181.161.114
НАВШАА НАМ Ч ИНГЭЭД ӨНГӨРСӨН БАЙХ ОО
Нэргүй 2026-05-26 43.242.242.59
Доржханд ухаантай хүн юм. Намынхаа даргын буянгаар ХҮН-ын олон хүн ажилтай цалин мөнгөтэй сэтгэл амар амьдарч байна. Ийм даргыг намынх нь нөхөд болон бусад хүмүүс сайн дарга гэж үнэлж байна. Харин АН-ынхан янз бүрээр муулж хэрүүлийн үг ярьцгааж байгааг тэр нохой хуцсаны дайны бодохгүй байна. Доржханд үнэн сэргэлэн бас ухаантай юмаа
иргэн 2026-05-26 103.229.122.121
Хүүхэд , тэтгэвэр 2 Монголыг дампууруулж байна,,,,,, Монголчууд махнаас гарч Гахай тахианы мах идэх хэрэгтэй,,,,,,Монголчуудын дайсан Хүн хог Т,Доржханд буюу Дрожхар,
Нэргүй 2026-05-26 202.70.43.34
Догоо сан мань Долдой байжэээ хөөрхий
Нэргүй 2026-05-26 66.181.177.138
ХҮний хог
Лоолойгийн найзууд 2026-05-26 66.181.191.245
Бангладеш эрийн сүүлчийн зогсоол, одоо л иддэг газар дахиад гэж байхгүй
Зочин 2026-05-26 64.119.30.210
ХҮН хог
БҮТЭЭМЖ 2026-05-26 202.70.43.34
Монголд Компьютерийн Versioon хичнээн ахиж сайжруулсан ч БҮТЭЭМЖ нь 1990-ээд онтойгоо адилхан байсар л байгаа нь Төрийн ба Хувийн Хэвшлүүдийн Ажилтнуудын Хйиж бүтээж байгаа ажлуудаас нь тод харагддаг. Хичнээн Гоё Computer-тай Ла лаг программуудтай байгаад ч байгуулсан Хотыг нь хар Ямар ч төлөвлөлтгүй Замбраагүй Ноохойрсон юман дотор аж төрж бна. Зам харгуй, байшин барилга нь дизайнгүй, чанаргүй