niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:30 UTC Эх: https://news.mn/r/2868784/ 7910fdc595fa37a7… ← niitlelch.mn руу буцах

МИАТ компанид шагналын хур буулаа

МИАТ компанид шагналын хур буулаа

МИАТ компанид шагналын хур буулаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан түүхт өдрийг тохиолдуулж, МИАТ ТӨХК-ийн 70 ойг угтан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж, ажилтай нь танилцсан юм. Энэ үеэр  Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн  ажилтан, алба хаагчдын ажлын амжилт,  улс эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн  төрийн дээд  одон медалиар шагналаа.

МИАТ-ААС ГУРВАН ГАВЬЯАТ ТӨРӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнасан бол 78 дугаар зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн тус   компанийн “Бойнг 737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Бойнг 737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт  Монгол Улсын  Гавьяат нисгэгч цол,  Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан  Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн Агаарын хөлгийн диспетчер Вандансэнгийн Мэндбаяр, Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан тасгийн дарга Цэрэнбатын Хамт-Олон нарыг  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор,  Хууль эрхзүйн тасгийн ахлах мэргэжилтэн  Жадамбаагийн  Чулуунаа,  Зорчигч, үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Балгансүрэнгийн Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн програм хангамж, систем хариуцсан  ахлах инженер Миймаагийн Даваа нарыг  “Алтан гадас” одонгоор,  Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Баттүвшингийн Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн агаарын хөлгийн хяналт хариуцсан ахлах инженер Амарсанаагийн Ганбаатар нарыг  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа. 

  1. Монгол Улсын гавьяат нисгэгч Ц.Ганбаатар нь:

-1977-1987 онд УБ хотын 10 жилийн 1-р дунд сургуулийн тооны гүнзгийрүүлсэн анги, 1987 онд ЗХУ-ын Иркутск хотод хэлний бэлтгэл,   1988-1992 онд ЗХУ-ын Кировоград хотын ИАТ-ийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр, 1992-1995 онд ИАТУЕГ-ын харъяа Тээврийн эскадрильд АН-24, АН-26 агаарын хөлгийн II нисгэгч, 1995-1998 онд ИАТУЕГ-ын харъяа Нислэгийн албанд хөлгийн дарга, 1998-2001 онд МИАТ ТӨХК-ийн Нислэгийн албанд Б727-200 агаарын хөлгийн II нисгэгч, Б727-200 агаарын хөлгийн дарга, 2001-2004 онд МИАТ ТӨХК-ийн Нислэгийн албанд Б737-800 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч, ИНЕГ-ын итгэмжлэгдсэн байцаагч-нисгэгч, 2010-2011 онд Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга, 2011 оноос одоог хүртэл МИАТ компанийн нислэгийн хэлтэст Б767-300 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч, 2022 онд Б757-200 ачааны Карго онгоцны дарга, багш нисгэгчээр ажиллахын зэрэгцээ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын итгэмжлэгдсэн байцаагч нисгэгчээр дэвшин тогтвор суурьшилтай ажиллаж, нисэх бүрэлдэхүүний ур чадвар, нислэгийн шалгалт, стандартын хэрэгжилт, нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү албан үүрэг нь дүрэм журам, хяналт шалгалтын мэдлэг, шударга үнэлгээ, өндөр хариуцлага шаардсан онцгой чиг үүрэг бөгөөд Ц.Ганбаатар нь энэ үүргийг нэр төртэй, тогтвор суурьшилтай гүйцэтгэж, салбарын хэмжээнд итгэл хүлээсэн чадварлаг байцаагч-нисгэгчийн хувьд ажиллаж байна. Ц.Ганбаатар нь Иргэний нисэхийн салбарт 34 жил ажиллахдаа нислэгийн  аюулгүй ажиллагааг ханган АН-24, АН-26, Б727-200, Б737-800, Б757-200, Б767-300 агаарын хөлгүүд дээр агаарт нийт 23,000 гаруй  цаг, үүнээс агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр 19970 гаруй цаг нисч, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлж, 70 шахам  шавь төрүүлсэн бөгөөд нислэгийн ямар нэг зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилдэг нь бахархал болж байна.

  1. Монгол Улсын гавьяат нисгэгч Ч.Нямсайхан нь :

– Иргэний агаарын тээврийн байгууллагад болон улсад 37 жил ажиллаж байгаагийн зэрэгцээ залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх, сэтгэл зүйн бат найдвартай бэлтгэл хангах, багийн гар сэтгэл нийлсэн ажиллагааг хэвшүүлэх, өөрийгөө сургаж боловсруулах зэрэгт хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулж ирсэн. Ч.Нямсайхан нь 1997 оноос Төр засгийн удирдагчдын болон гадаад орны зочин төлөөлөгчдийн тусгай үүргийн нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэж  Б737-800 агаарын хөлгийн даргаар идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байна. Ч.Нямсайхан нь МИАТ ТӨХК-д он удаан жил ажиллахдаа нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг ханган агаарт нийт 21700 цаг ямар нэгэн зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилжээ. 2016-2025 оны хооронд нийт 70 шавь ( 20 АХД, 50 хамтран нисгэгч бэлтгэн үйлдвэрлэлийн нислэгт гаргасан) IOSA олон улсын аюулгүй байдлын аудитын хоёр ч шалгалтыг амжилттай давсан.

3.Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулж буй  Д.Энхцэцэг нь:

-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Нисэхийн дунд сургуулийг Иргэний агаарын тээвэр зохион байгуулалт, бүхээгийн  ажилтны мэргэжилтэй төгсөж, ажил хөдөлмөрийн гараагаа “МИАТ” нэгтгэлд бүхээгийн ажилтан, бүртгэгч диспетчер, бүхээгийн сургагч багш зэрэг албан тушаалаар эхлүүлж байсан. Ажиллах хугацаандаа АН24, ТУ154, Boeing 727, Boeing 737, Boeing 767 болон Airbus А310 маркийн агаарын хөлгүүдээр нийтдээ 25 жил, 20000 цаг ниссэн байна. Д.Энхцэцэг Монгол Улсад нислэгийн үеийн зорчигчдын  үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажилласны томоохон амжилт нь Олон Улсын жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажилд баг хамт олноо удирдан манлайлан оролцож эх орондоо нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээний олон улсын  стандартыг нутагшуулсан юм. Тэрбээр нислэгийн үеийн зорчигчдын бүхээгийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалт, үйлчилгээний стандартын чанарыг сайжруулах төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр байна. Үүний зэрэгцээ тэрээр олон мянган бүхээгийн үйлчилгээний ажилтан нарыг  сургаж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандартыг эзэмшүүлж, Иргэний агаарын тээврийн  системд шинэ хүний нөөцийг бэлтгэх ажилд өөрийн мэдлэг чадвар, хувь нэмрээ оруулсаар байна. Түүний сургаж, бэлтгэсэн шавь нар нь Монголдоо томоохон агаарын тээврийн компаниуд болох “МИАТ” ТӨХК, “ИЗНИС” ХХК, “ХҮННҮ ЭЙР” ХХК, “АЭРОМОНГОЛИА” ХХК, ЧИНГИС АЭРЛАЙНС  ЮНИТИ зэрэг болон олон улсад ойрх дорнод, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээврийн компаниудад агаарын хөлгийн бүхээгийн ажилтнаар амжилттай ажиллаж байна.

МИАТ ТӨХК-ИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН  ЗАРЛИГААР СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАВ

Монголын иргэний агаарын тээврийн салбарт 70 жилийн түүхтэй  МИАТ ТӨХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн  зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, МИАТ  компанийн  Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй тус  салбарын  төлөөлөл,  ажилтан алба хаагчид   Ерөнхийлөгчийн зарлиг тосож, төрийн шагналыг  гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.  МИАТ ТӨХК нь Монгол Улсын  хөгжил дэвшлийн онцгой цаг үеүд,  эдийн засгаа бэхжүүлэхийн төлөөх  сорилтын жилүүдэд улс орондоо  нэн чухал хувь нэмрийг оруулж ирснийг Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан 101 жилийн ойн баярын өдөр, МИАТ компанийн түүхт 70 жилийн  ойн босгон дээр төр, засгийн зүгээс ийнхүү үнэлж, хүндэтгэл үзүүлж байгааг Монгол Улсын  Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлов. Мөн цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, МИАТ компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

МИАТ ТӨХК нь өнөөдрийг хүртэо  агаарын  10 хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулжээ.

Зам тээвийн сайд Б.Дэлгэрсайхан тус компанийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлэхдээ  “МИАТ ТӨХК нь  70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд  хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт юм” хэмээн тэмдэглээд, мөнгөн цагаан хөлгийнх нь жигүүр нь ямагт өөдөө дэлгэрч, аялах тэнгэр нь цэлмэг, буулт бүхэн нь амжилт, бахархал дагуулж байх болтугай гэсэн ерөөл дэвшүүллээ. МИАТ ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан. Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван  компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарсан амжилтаар  70 жилийн ойгоо угтаж  байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-25 66.181.177.248

Номин Констракшин Ривер Гардений 5-6 өрөөтэй нэг тэрбумын үнэтэй орон сууцнуудаа МИАТ-ын нисгэгч нарт шахсан юм байна лээ. Орон сууцыг нь авахгүй бол ажлаас чинь хална гэж сүрдүүлсэн юм гэсэн. МИАТ-ын удирдлагууд монголын олигархуудад долгинодог юм байна.

Avatar

Нэргүй 2026-05-25 202.9.41.116

мнголд одо нам гжхэрггүйнам гэдгнэрнддэр ихнхн хужааманжууд зангиддгчаадхужааманжууднамтөргэгчхулгаы шаачааднхужааманжуудсүүын40 толгойд гарөөд хужааманжуудтолгойдгархболмгараадбнхужааманжуудыг урвуулж ашгддгхэргслболсн уихзг гэсн ихэнхн хужааманжууд бүрдсн хулгайч хужааманжууд.

Avatar

И 2026-05-25 103.212.116.78

ЭНЭ ОНЫ 7Р САРД БОЛОХ 70 ЖИЛИЙН ОЙГООР НЬ ӨГДӨГ БАЙГААДАА ? ӨӨРИЙГӨӨ СУРТЧИЛАХ АЖИЛ НЬ ЧУХАЛ ЮМ БНАЛДАА !

Avatar

Нэргүй 2026-05-25 103.57.94.14

Тэнэг мнь ой нь 5-25-нд болдогийн !

Avatar

Нэргүй 2026-05-25 202.9.41.116

мнголд газрхэлтсбгуулга гэсн ихэнхн нь бүлг манжхужаагуудүүрлсн үг урвуулж ашглсн хужааманжууд.ихэнхнхужаманжууд үүрлж орснхужааманжуудр хулгай ү зэвсгишааснхужааманжуудмнголд орж ирээд үүрлцн үүрлээ хийцн даврцнхужааманжуудынамьдрлын эзллиймн орн шаацн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж