niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:31 UTC Эх: https://news.mn/r/2868721/ 037a7f0eaa87af0f… ← niitlelch.mn руу буцах

О.Цогтгэрэл: Цэц улс төрийн захиалгат байгууллага болж хувирсан

О.Цогтгэрэл: Цэц улс төрийн захиалгат байгууллага болж хувирсан

О.Цогтгэрэл: Цэц улс төрийн захиалгат байгууллага болж хувирсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2026.05.25/ болж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 


УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

–УИХ дахь Ардчилсан намаас дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын хуулийн мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Хүний эрх, эрх чөлөөний 25 дугаар илтгэлийн тухай Хүний эрхийн үндэсний комиссын баг бүрэлдэхүүнээс сонссон. Гуравдугаарт, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох тухайн хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болох гэж байна. Энэхүү хуралтай холбогдуулан АН-ын бүлэг Ерөнхий шүүгчийн томилгоо болон ойрын үед гарч байгаа Цэцийн шийдвэрүүд улс төрийн захилгатай байж болох, энэ сарын 27-ны өдөр гарах шийдвэр ямар утга учиртай шийдвэр байх, Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн хугацаа нь дуусч жил гаруй болж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс гарч байгаа шийдвэр хүчин төгөлдөр эсэх сэдвийн хүрээнд мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэлээ. Дөрөвдүгээрт, Баянхонгор аймагт цэргийн амь эрсэдсэн тухайн мэдээллийг сонсож өөрсдийн байр суурийг нэгтгэсэн. Энэ сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хурал болох гэж байна. Энэ нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилээр томилдог байсныг улираан томилох буюу улс төрийн шинж агуулсан гэж АН-ын бүлэг үзэж байна. Сүүлийн үед болж буй томилгоонуудыг харахад Улсын Ерөнхий прокурорыг зургаан жилээр улираан томилсон. Авлигатай тэмцэх газрын даргыг мөн адил улираан томилсон. Одоо Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг бас дахин улираан томилох ажил үргэлжилж байна. Эдгээр нь эрх зүй, хуульд хэр нийцэж байна вэ. Хуульд байхгүй заалтыг тайлбарлах, давуу байдал олгох замаар асуудлыг шийдвэрлэж байна. Тэр тусмаа Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж магадгүй олон шийдвэрүүд гарч байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний нэг чөлөөлөгдсөн, мөн даргынх нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Нэг талаараа Цэцийн дарга ирж байгаа асуудал, хэрэг маргааныг гишүүдэд хуваарилдаг. Нөгөөтэйгүүр, хугацаа нь дууссан Цэцийн даргын асуудалд АН тодорхой байр суурь илэрхийлж УИХ-ын дарга С.Бямбацогтод Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай оруулж ирэх, хуулийн хүрээнд бүрэн маргаангүй даргатай болтол Цэцийн гишүүд гарч буй шийдвэрүүдийг таслан зогсоох,  УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд яаралтайгаар Цэцийн гишүүдийн нөхөн томилоогоог хэлэлцэх зарчмын байр суурийг илэрхийлж байна.

Мөн хугацаат цэргийн алба хаагчид эх орноо манах гэж ирсэн атал амь нас, эрүүл мэндээрээ хохирох үйл явц хэвийн болж хувирсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээрээ ноцтой хохирлол амссанбайна. Мөн энэ хугацаанд 46 цэргийн албан хаагч амь эрсэдсэн байна. Үндсэндээ, ажлын байр, цэргийн анги дээрээ үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа болсон байна. Уг асуудлын хүрээнд Батлан хамгаалах сайдын түвшинд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй. Иймд, Батлан хамгаалахын сайдыг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Батлан хамгаалахын сайдыг огцруулж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлага хүлээлгэхгүй бол цэргүүд олноор амь нас, эрүүл мэндээрээ  хохирч байна.

УИХ-ын С.Одонтуяа:

–Цэргийн байгууллагад хүний амь нас эрсдэж байгаа асуудалтай холбоотойгоор хэрэг гарсны дараа сенсацилах биш, хуулийн эрх зүйн орчныг  заашгүй өөрчлөх шаардлага тулгарсан. УИХ-ын гишүүд энэ Мягмар гаригт Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих гэж байна. Энэхүү хуулийн ач тус нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар цэргийн анги байгууллагуудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажил үргэлжлэхгүй байна. Яагаад гэвэл, цэргийн анги нь өөрсдөө нууцын объект учир хэрэгжих боломжгүй. Иймээс бид бүхэн хуулийн гаргалгааг нээж өгч байгаа. Нэг үгээр хэлбэл, цэргийн байгууллагууд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн заалтыг нэмж оруулж байгаараа чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь бид бүхэн урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг шат шатанд нь сайн хийснээр хүний амь нас эрсдэхгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос ирүүлсэн зөвлөмжөөр цэргийн анги нэгтгэлийн байгууллагуудад эрүүдэн шүүх ажил явагдаад байгаа учир онцгой анхаарч өгөх зөвлөмжийг ирүүлсэн байдаг. Уг хуулийн төсөл өргөн баригдаж, батлагдсанаар дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчил, цэргийн байгууллагуудын урьдчилсан сэргийлэх ажлууд тогтвортой болно гэж үзэж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Манай дээдэс иргэд биднээрээ тоглож ханахгүй юм даа. 2026-05-25 103.212.118.240

Саяхан л МАН-ын дарга Оюун-Эрдэнэ “Ганзориг Ерөнхий шүүгч байсан цагт шүүх авилгачидтай тэмцэхгүй” гээд , ШЕЗ нь МАН-ын дарга, ЕС ОЭ шүүхийн хараат бус байдалд аюул учрууллаа гээд байсан. Гэтэл одоо АН-ын дарга Цогтгэрэл МАН Ганзоригииг улираах гээд байна гээд уйлан донгодоод, Бат-Үүл түүнийг томилвол ҮҮХЭНЭ гээд байх юм. Ганзориг гэдэг хүн хоёр талд ажиллаад байна уу, эсвэл манай улс төрчид иргэд биднээрээ доог дохуу хийгээд байна уу.

Avatar

дэмжиж байна 2026-05-25 66.181.184.250

ОЛОН тэрбумын луйварт оролцсон батцэцэг, батамгалан сайд нараа хамгаалагч ерөнхий сайд цаашид шударгаар ажлахгүй юм байна. Огцруулах хэрэгтэй.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ҮХЦ ЗАХИАЛГАТ ГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ЧИНЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙГААС ЭЭДРЭЭ ҮҮСЭЭД БАЙНА.. 2026-05-25 103.212.118.240

Энэ асуудал ээдрээтэй. Үндсэн хууль, бусад хуульд төрийн өндөр албан тушаалтан, байгууллагын удирдлагыг томилох, сунгах хугацааг тухайн хуульд нь хамт тусгаад ирсэн.Ж-нь, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гээд маш ойлгомтой заасан. Гэтэл Үндсэн хуульд Ерөнхий шүүгчийг дахин сонгогдох эсэхийг заагаагүй. Шүүхийн хуульд зөвхөн нэг удаа томилно гэхээр нөгөө дээр дурдсан ТОИИДОХ, СУНГАХ ХУГАЦААГ хамтад нь тухайн хуульд заана гэсэн зарчмаа зөрчөөд байгаа юм..

Avatar

Нэргүй 2026-05-25 103.212.119.87

АН нам олигтойтойхон байгаач тэгвэл улс түмэнд хэрэгтэй байна.

Avatar

zochin 2026-05-25 202.126.91.9

Эцэг эхтэй нь ярьж байхгуй бол ерөөс болохгуй суурь хүмүүжил гэж нэг асуудал бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж