УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.05.25/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
-Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдийн хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна. Олон улсын жишгээр “оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай.
Монгол Улсад хийсэн олон судалгаагаар эцэг эхчүүдийн орлогын түвшнээс шалтгаалан хүүхдээ хүссэн сургалт, дугуйланд хамруулах боломж хангалтгүй байдаг нь тогтоогдсон. Мөн нийслэл, орон нутгийн хөгжлийн ялгаа нь хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал болж байна. Иймээс бүх хүүхдэд тэгш боломж олгох зорилтыг дэвшүүлсэн.
Хуулийг батлах нь нэг хэрэг боловч хэрэгжүүлэх оновчтой механизм, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар Ирээдүйн өв санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь хуримтлагдаж байна. Жил бүр ойролцоогоор 4–6 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд нийтдээ 6 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагдсан байна. Энэхүү хөрөнгийг жилийн 4.1 хувийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд, тухайлбал гадаад бондод хөрөнгө оруулан өсгөж байгаа бөгөөд зөвхөн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд уг хүүгийн орлогын 50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулах санал тусгасан. Үндэсний баялгийн сангийн үндсэн хөрөнгөнд хүрэлгүйгээр зөвхөн өгөөжөөс нь хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн зөв зарчим гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд мөнгө хуримтлуулахын зэрэгцээ тэдний хөгжил, ахиц дэвшилд цаг алдалгүй хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзсэн.
Уг хуулийн төслийг намын бүлэг болон УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэхээр болсон. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг нарийвчлах зэрэг олон асуудлыг тусган боловсронгуй болгох шаардлагатай байгаа гэлээ.
3,605.46






















































Зочин ЭӨ 2026-05-25 202.9.46.5
Маш сайн,онц гэж хэлэх байна.Манай судалгаа СА-300 гэж томьёолдог.0-17 насны 1,2 сая иргэндээ энэ санаачлагаа 10 – т оносон зөв зүйл байх болно.
Нэргүй 2026-05-25 66.181.191.66
ман хулгай хийх луйвардахдаа үнэн сайн юм аа.эд нар хаана ингэж сургалтанд хамрагдаж боловсроод бна.
ИРГЭН 2026-05-25 202.126.88.166
МАН мафиууд одоо ингэж гуйлагчин болчихсон иргэдээр тоглохоо больсон дээр шүү!!! Нэн ядуу иргэдийн толгойг угааж янз бүрийн сан хөмрөг, олон зуун тэрбум төгрөгийг өгнө өгөхгүй гэж тоглохоо боль муухай!! 60-70- мянган төгрөг тарааж даажигнаж Монголчуудыг доромжлох ямар өс хонзон МАН байнаа???
Нэргүй 2026-05-25 202.9.41.116
монглыннамтариын гол гол толгойд бгаа бүх манжхужаагуудыг орж ирээд барьж аваад авчявж дуусг даврцн муу хулгайчхужаа манжууд 40 жил хужааманжууд толгойдгарла хулгай хийлээ.бүгдиын ачиж аваад яваад дуусга яаасн даврцн муу х***а манжуудийн муу бөөснүүд
Нэргүй 2026-05-25 103.57.94.14
Хуримталсан мөнгө хөрөнгө бүхнийг МАН-ын томчуул хуй валдаад идчихдэг болохоор ямар ч сан, хуримтлал огтоос хэрэггүй шүү !
Элдэв сан байгуулахыг дандаа МАН санаачлаад байгуу лаад дараа нь өөрснөө хуваагаад илчихдэг ш дээ !!!
Худраа 2026-05-25 202.9.46.181
Хулгай хийх бас нэг сан!!
asyyx pL 2026-05-25 66.181.177.89
1-3 ;
Нэргүй 2026-05-25 202.9.46.249
Хүүгээр нь өсгөхгүй ингээд үрээд байж болохгүй
Иргэн 2026-05-25 66.181.190.128
Ийм хөдөөний малнуудаас яавч өөдтэй шийдэл гарахгүй ийм хоёр мугуйд малаар 2 аймаг Дорнод Төв удирдуулсан учраас өөдлөхгүй өдий хүрсэн харах царайны мулгуу юмнууд яачихсан ард иргэд вэ Батжаргал Бадамсүрэн хоёрыг дахиж битгий дэвшүүл8
Нэргүй 2026-05-25 103.57.94.14
Хайнагийн шар Батжаргал, Сарлагийн үнээ Ариунзаяа, Хадлангийн харшийлкны морь Бадамсүрэн гурав бүтэхгүй ээ !
Нэргүй 2026-05-25 103.212.117.226
Хүүхдүүд өөрсдөө том болоод зарцуулаг та нар хэрэггүй.
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: ТҮГЖРЭЛ, УТАА хоёрыгоо яана даа. НЯМБААТАРЫГ Ч ЯАХАВ ӨШИГЛӨЧИХЛӨӨ 2026-05-25 103.212.118.240
Хотын автомашины түгжрэл алийгаа алдлаа. Манай хөдөөнийхөн алива ажил утга учраа алдаж, эмх замбараагүй, утга учиргүй болохыг АЛИЙГАА АЛДЛАА гэдэг. Өнөөдөр Зайсангийн хот руу ордог замын түгжрэл зүгээр л ЗОГСОЛТ боллоо. Аргаа бараад Зайсангаас Энхтайвны гүүрээр төв номын сан хүртэл явган алхлаа. Өдөр бүр алхдаг тулдаа би 80 настай гэлтгүй сайн алхлаа. Ажилгүй би ч яахав, ажилтай хүмүүс энэ түгжрэл хэцүү байна даа.
Нэргүй 2026-05-25 103.229.122.61
Нэгдмэл улс л юм бол цагдаа, газар, боловсрол, эрүүл мэнд гэх мэт чухал салбаоын орон нутаг дахь агнтлагийн удирдлагыг аймаг, сумын ЗД нар томилохыг хорих хэрэгтэй. Өөрсдийн хамаатан садан, найз, нэг ангийн, бизнэсийн хамтрагч гээд есөн шидийн тэтгэвэртээ гарсан өөрийн намынханаа тавьж мэргэжлийн хүмүүсийг хяхан хавчдаг нь ил боосон зүйл.