niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:31 UTC Эх: https://news.mn/r/2868697/ c152cd324deaebbc… ← niitlelch.mn руу буцах

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татсан

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татсан

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-05-25 103.57.92.33

Монгол улсын хууль хяналтын байгууллага авилагтай тэмцэх талаар доривтой ажил хийхгүй байгаа нь үнэн!! Гүйцэтгэх ажилын хүрээнд өгөөш өгхөд л хэн ч авилга авахгүй болно!!! МАН мафиууд авилга хулгайтай тэмцэхгүй ойлгомжтой

Avatar

Иргэн 2026-05-25 202.131.251.66

Би төмөр замын болон автотээврийн үндэсний төвийн дарга нар яаж хулгай хийдгийг мэднэ намайг та нар мэдэхгүй байна би мөрдөн байцаагчаар 5 жил ажилласан доод ажилтнуудынхаа мууг үзээд яахав гээд АТГ өгөлгүй орхисон гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Дэлгэрсайхан олон нийтийн телевизороор ярьсан. Сайд нь хүртэл хулгай хийдэг ажилтнуудынхаа толгойг нь илдэг болжээ. АТГ газар Дэлгэрсайхан сайдыг ажилтнуудтай нь хамтад нь шалгах хэрэгтэй болж дээ.

Avatar

ИРГЭН 2026-05-25 103.229.122.121

угаасаа Гааль , Хууль хүчний байгууллага, Шүүх Прокурор тэр чигээрээ Авилга,

Avatar

Нэргүй 2026-05-25 103.168.34.187

hen ch yal avhgui . D.Vanga

Avatar

Шаал худлаа 2026-05-25 202.9.46.181

Жинхэнэ том гарын авилгачид нь биш байх өө, АН-ын төрөл садангийн хэдэн жижиг гарын улайм цайм бүдүүлэг авгайчууд л биз дээ..

Avatar

Нэргүй 2026-05-25 103.57.94.14

АН-ыхан цөмөөрөө лааз өшиглөж яваа, эд чинь дандаа МАН-ын ОО Эрдэнийн гар хөлүүд учраас яаралтай зайлуу лагдаж, оронд нь Ухныхан, Учралыхан бушуухан ажлын байры нь эзэлж бгаа юмаа !

Avatar

Зочин 2026-05-25 66.181.189.112

Гаалийн байцаагч нар бузрыг бүү оруул гэдэгийн байналээ!!.Тэгсэн аймаар бузар бузар юмнуудыг оруулахын ядаргаатай юм. Өөрцөө бузарууд!!

Avatar

Нэргүй 2026-05-25 66.181.187.46

Зарим төрийн өмчит компаниудад ажилд ороход хахууль авдаг муу жишиг байгааг АТГ шалгаж, болиулж өгөөч. Эрдэнэт ГОК-д ажилд ороход заавал 10 саяыг өгдөг жишиг тогтсон бна.

Avatar

Нэргүй 2026-05-25 59.153.114.183

36*132=4752 'Пөөх гааль тэр чигээрээ авилга

Avatar

Нэргүй 2026-05-25 202.126.89.17

36-н цаана хэд бга бол

Avatar

Т 2026-05-25 103.212.162.124

Яагаад Гаалийн Байцаагч нар баяжаад хөлжөөд байдгийг харж ханалаа

Avatar

Нэргүй 2026-05-25 103.229.122.61

Өчигдөр Гурвалжингийн 44 захаас барилгын материал авахад өмнө авч байснаас үнэ нэмэгдсэн байхаар нь яагаад гэж асуухад гаалийн байцаагч нар баригдаж наймаачид бараагаа аргалуулж чадахаа байж гаалийн татвараа бүрэн төлөх болсон учраас гэдэг хачин хариулт сонсов

Avatar

БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ 2026-05-25 103.212.117.114

ЕР НЬ ТӨРИЙН БҮХИЙ Л ШАТАНД АВИЛГА АВДАГИЙГ БҮГД МЭДЭЖ ЯРИАД БАЙДАГ ! ГЭСЭН Ч ЮУ ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ Л ЮМ БНА ДАА ! ГААЛЬ ТАТВАР ГЭЭД БҮГД Л ЮМ АВДАГ ЮМ БИШ ҮҮ ! ТАГНУУЛЫН НУУЦ АЖИЛЛАГАА ( ГЭХДЭЭ ХАХУУЛЬ АВАХААРГҮЙ ТАГНУУЛЧИДТАЙ ШҮҮ !)
ЯВУУЛЖ ҮНДСЭЭР НЬ ХЯРГАА Ч ДЭЭ !! ҮГҮЙ БОЛ ЯДУУ ХООСОН ХЭВЭЭРЭЭ НЭГ ИЙМ ҮЛБИЙСЭН УЛС ШИГ ЮМ БАЙСААР Л БАЙХ БОЛНО !

Avatar

И 2026-05-25 103.212.116.78

ХУДЛАА СҮРТЭЙ ЭХЛЭЭД СУРАГГҮЙ Л БОЛНО БИЗ. ДАНДАА Л ИНГЭДЭГШДЭЭ !

Avatar

Зочин 2026-05-25 202.126.91.161

Энэ хулгайч авилгачдыг газрын хөрснөөс арчихгүй бол хэрэг алгаа. Эднийг нэг л авилга авсан бол насаар нь төрийн алба руу ойртуулдаггүй болгомоор бна.

Avatar

ҮГҮЙ БАГАДАНА 2026-05-25 103.212.117.114

НАСААР НЬ ШОРОНД СУУЛГАХ Л ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ЗОГСОНО ӨӨР ЗАМ ҮГҮЙ

Avatar

Иргэн. 2026-05-25 202.131.251.66

Би төмөр замын болон автотээврийн үндэсний төвийн дарга нар яаж хулгай хийдгийг мэднэ намайг та нар мэдэхгүй байна би мөрдөн байцаагчаар 5 жил ажилласан доод ажилтнуудынхаа мууг үзээд яахав гээд АТГ өгөлгүй орхисон гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Дэлгэрсайхан олон нийтийн телевизороор ярьсан. Тэгэхлээр хавтгайдаа хулгай хийж байна.

Avatar

Нэргүй 2026-05-25 103.168.34.187

Намхайг бариагүй бол худлаа л байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж