niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:31 UTC Эх: https://news.mn/r/2868610/ 43d52b923799a5a6… ← niitlelch.mn руу буцах

Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томиллоо.

Х.Батжаргал нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн. Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр 2002-2006 онд Үнэт цаасны хороо одоогийн Санхүүгийн зохицуулах хороонд Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн, 2012-2014 “Ивенто” ХХК-ний гүйцэтгэх захирал, 2014-2016 БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, 2020-2022 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга, 2022-2023 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2024-2026 онд БШУЯ, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Улсад 21 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн захиргааны албанд 15 жил ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-25 103.212.119.56

Монгол хүн мөн үү?

Avatar

ЗОЧИН 2026-05-25 66.181.191.76

БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ХӨӨГДСӨН ГОЛОГДОЛ ДАХИАД Л ДАРГА БОЛЛОО, уХРАЛ Ч ҮНЭН УХРАХ ЮМ АА.

Avatar

Нэргүй 2026-05-25 103.212.119.74

Nuguu gerees no heden saya dollar garch ideh Bayardavaa pacaan yaasiin, avgai ni nuursnii hulgaich geed collogdood baisan Amgalan

Avatar

Иргэн 2026-05-25 66.181.180.169

Бас хэн гэдэг хэний суганы үс хоолондоо орох гэж сүү долоож байгаа болдоо зайлуул!

Avatar

Ха ха ха 2026-05-25 66.181.176.85

Дуртай нь очоод суугаад байдаг газар ч уг нь биш . Толгойгоо аиллуулбал улсын бүхий л салбарын хөгжилд нөлөөлөхүйц байгууллага байгаа юм.

Avatar

Дорж 2026-05-25 103.229.123.105

С.Амарсайханы цүнх барирчдыг цэвэрлээд эхэлжээ хөөрхий Батбаатар гэж хоосон толгойд Баяртай гэж хэльеэ

Avatar

Иргэн 2026-05-25 202.131.251.66

Даргын сандал дээр суух бөгстэй төрцэн залуу юмуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж