НЭМЭЛТ: 17.10 цаг
Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Түүнийг маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажна.
НЭМЭЛТ: 16.00 цаг
Нийслэлийн МАН-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүллээ. Тодруулбал, заалнаас хэн нэгэн нэрээ дэвшүүлээгүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдсэн байна. Улмаар хотын даргад нэр дэвшигчээс нийслэлийн МАН-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ. Үүний дараа санал хураалт явуулах юм.
НЭМЭЛТ: 15.25 цаг
Нийслэлийн МАН-ын хуралдаан 74 хувийн ирцтэйгээр дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Хурлын эхэнд Хотын даргад Б.Пүрэвдагвыг санал болгосон МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулж байгаа аж. Үүний дараа санал хурааж, Хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг эцэслэх юм.
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРОО ХУРАЛДАНА
Өнгөрөгч тавдугаар сарын 19-нд Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, нийслэлийн МАН-ын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр /2025.05.25/ 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.
Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.
Эргэн сануулахад, нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудлын улмаас Н.Учрал Ерөнхий сайд энэ сарын 16-нд Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш хотын шинэ даргыг томилогдох хүртэл Б.Мөнхбат Нийслэлийн Засаг даргын орлогчийн хувиар Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
3,605.46






















































БҮТЭЭМЖ 2026-05-25 202.70.43.34
Монголд Компьютерийн Versioon хичнээн ахиж сайжруулсан ч БҮТЭЭМЖ нь 1990-ээд онтойгоо адилхан байсар л байгаа нь Төрийн ба Хувийн Хэвшлүүдийн Ажилтнуудын Хйиж бүтээж байгаа ажлуудаас нь тод харагддаг. Хичнээн Гоё Computer-тай Ла лаг программуудтай байгаад ч байгуулсан Хотыг нь хар Ямар ч төлөвлөлтгүй Замбраагүй Ноохойрсон юман дотор аж төрж бна. Зам харгуй, байшин барилга нь дизайнгүй, чанаргүй
Нэргүй 2026-05-25 202.126.89.58
туулын хурдны зам зогсох ёстой
Т1т 2026-05-25 202.9.46.181
За одоо болио, Нямбаатар дарга шиг хот нийтийн аж ахуйн ажил хийж байгаа хүн байхгүй, буцаагаад ажилд нь оруулаа, дор хаяад хотын хог дийлдэхээ болив.
Нэргүй 2026-05-25 103.229.123.170
МАН -ын боловсон хүчнийг сонгох гол шалгуур болох ажил хэрэгч чадварыг үл ойшоон өөрт нь үнэнч байх,танил тал, нутаг нэгтнээ сонгох мэтийн дутагдал оршсоор байгаад намын удирдлага анхаарах шаардлага зүй ёсоор үүсээд байна.
Иргэн 2026-05-25 66.181.190.128
Ийм нусан б** чадах уу хугарна даа чамт нийслэл алдана даа сум л юу юм бэ баас минь ичээч
Нэргүй 2026-05-25 103.212.117.226
Гэр бүлээрээ улс удирдаж тоглохнуу дээ.
Нэргүй 2026-05-25 202.55.191.130
Пүрэвээ хотын дарга хийхэд арай жулдах байхдаа. Ерөнхийлөгчийн экс хүргэн, Учралын сайн найз болохоороо л томилогдож байгаа. Харж л байхаас.
Нэргүй 2026-05-25 202.126.89.17
гэр хорооллоо дэд бүтэцтэй холбож соёлжуулья
Зочин 2026-05-25 202.126.91.165
126 хэрэггүй юм байна,76 баймаар байна.
Нямбаатар байхгүй хот эзгүйрээд байна
Гантиган зам гоё харагдаж байнө,хотын төвийн бусад замаа гантиг болгомоор юм байна,үнэхээр үзэмжтэй юм байна,урт цагаан nice,Сэлх болон Ганданд их хэмжээний газар чөлөөлж бүтээн байгуулалтууд хийгдэж байна,олон олон хууль бус хувьлалыг цуцалж,хотын мэдэлд авсан шүү,үнэхээр ажил хийсэн шүү,Нямбаатрыг дахин сонгомоор байна.
Гудамжинд зөрсөн хүн бүр Нямбаатарыг сайн ажилласныг шагшин магтаж байна
Нэргүй 2026-05-25 202.126.89.49
боржин байхаа. уг нь сайн тавьчихвал бөх бат, үзэмжтэй, өвөл хальтирахгүй давуу талтай
Нэргүй 2026-05-25 202.9.40.193
Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож ажлуулах эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө