Дархан, Эрдэнэт хотыг цахилгаан, дулаанаар хангадаг Шарын голын нүүрсний уурхайн үйл ажиллагаа доголдож хаалгаа барих хэмжээнд хүрчээ. Бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Дархан-Уул аймгийг зорив. Шарын голын нүүрсний ил уурхай нь Улаанбаатар хотоос 240 км, Дархан хотоос 50 км-ийн зайд Дархан уулын өвөрт далайн түвшнээс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутагт бий. Дарханы эрчим хүчний системтэй 110 кв-ийн шугамаар холбогдсон. Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай инженерийн барилга байгууламж төмөр замын болон авто бульдозерийн овоолго, ус шүүрүүлэлтийн гүний уурхай зэрэг үндсэн хэсэг обьектуудаас бүрджээ. Биднийг уурхайд очиход олборлолтын ажил явагдаж байв. Уурхайн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар ”Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан мэдээлэл өгөв. Түүний хувьд төр засгийн дүлий байдалд дургүйцлээ илэрхийлж, нэлээд бухимдалтай байв.
Учир нь дээрх аймгууд болон ”Эрдэнэт үйлдвэр” ТӨХК нь ”Шарын гол” компанид нийт 21 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Үүнээс үүдэж уурхай үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүссэн. Нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилбэл ирэх өвөл хойд бүсийг дулаанаар хангаж чадахгүй гэдгийг "Шарын гол" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан учирласан юм. Тус уурхай өдгөө 750 орчим ажилтантай, санхүүгийн хүндрэлээс шалтгаалж нүүрс нийлүүлэх битгий хэл ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрчээ.
Тодруулбал, Шарын голын уурхай өнгөрсөн жил 1.5 сая тонн нүүрс олборлож, Эрдэнэт, Дархан хотыг 100 хувь нүүрсээр хангасан байна. Гэвч нийлүүлсэн нүүрснийхээ төлбөрийг өнөөдрийг хүртэл авч чадаагүйгээс ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, татварын өрөнд оржээ.
ДАРХАН, ЭРДЭНЭТ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ӨР 22,5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН

"Шарын гол" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан “Өвөл болдгоороо болно. Өвлийн бэлтгэлийг зуны хэдхэн сард хангах ёстой. Энэ үед санхүүгийн хямралаас болж уурхай зогсох хэмжээнд хүрч байгаа нь үнэхээр харамсалтай байна. Мэдэхгүй, төр засаг үүнийг яаж шийдэх гэж байгаа юм. Бид ямартай ч 2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газар, салбар яам, Санхүүгийн зохицуулах хороо гээд холбогдох газруудад нөхцөл байдлаа албан бичгээр хүргүүлсэн. Одоогийн байдлаар аль ч газраас хариу ирээгүй байна. Харин эсрэгээрээ өвөлжилтийн бэлтгэлээ ханга гэдэг зүйлийг хэлдэг. Цаасан дээр тэр ажлыг хийдэггүй.
Өнөөдөр бид төлөвлөгөөний дагуу аравдугаар сарын 01-н гэхэд 2026-2027 оны их ачааллын үеэр хэрэглэх 1,3 сая тонн нүүрс нээхийн тулд 6 орчим сая метр куб хөрс хуулах ёстой. Гэтэл түлшний үнэ нэмэгдсэнээр дөрөвдүгээр сард 14 хоног тэг зогсолт хийсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж ажил хойшилж байна.
Одоо ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Үндсэндээ дээр дурдсан 6 сая метр куб хөрсийг арван сар гэхэд хуулж амжихгүй, тэгэхээр аравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хойд гурван станцад нүүрс нийлүүлэх ямарч боломжгүй болж байна. Энэ асуудлыг холбогдох газрууд нь яаралтай шийдэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, би шийддэг эрх бүхий хүн нь биш байна л даа. Бид тамираа тасартал зүтгэлээ, одоо эцэстээ тулчхаад байна” гэдгээ учирлав.
“Манайх болохоо байлаа нүүрсээ өгөөч ээ” гэдэг. Ард нь бид өөрсдөө хүндрэлд ороод байна. Өдөрт бид 62 вагон нүүрс ачиж байна. Оргил ачааллын үед гурван станц руу 120 вагон нүүрс ачдаг. Бодит байдал ийм л байна” гэлээ.

Уурхайд уулын ажил явагдаж байгаа ч төлөвлөгөөт хугацаанаас 30 хоногийн хоцрогдолтой явж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, өвлийн оргил ачааллын үед нүүрс нээж амжихааргүй болж байна гэж ойлгож болно. Яагаад ийм байдалд хүрсэн бэ гэвэл, 2025 оны сүүлээс эхлээд дулааны станцууд нүүрсний төлбөрөө барагдуулахгүй хоцроож эхэлжээ.
Ингэж явсаар өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэт, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцуудын өр 22,5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 15,3 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн байгаа ажээ.
Дээрээс нь дизель түлшний үнэ нэмэгдсэн нь санхүүд хүндрэл учруулж, үйл ажиллагаа доголдоход нөлөөлж байгаа аж. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дизель түлшний үнэ 2650 төгрөг байжээ. Гэтэл гадаад нөхцөл байдлаас шалтгаалан дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 4450 төгрөгөөр түлшээ авч байна. Үнийн зөрүүнд литр тутамд 1800 төгрөг алдаж буй. Уурхайн хувьд хоногт 23,500 литр түлш хэрэглэдэг байна.
Үүнийг төгрөгөөр бодвол хоногт 42,3 сая төгрөг, сард 1,3 тэрбум төгрөгийг үнийн зөрүүнд алдаж байгаа аж. Товчхондоо энэ хэмжээний мөнгийг сард салхинд хийсгэж байна гэж хэлж болно.

Мөн дайран дээр давс гэдэгчлэн дизель түлшний үнэ нэмэгдсэнээс үүдэж тослогооны материалын үнэ 40 хувиар нэмэгдсэн бол тэсрэх материалын үнэ 70 хувиар нэмэгдэж байгаа гэнэ. Үүнээс гадна импортоор орж ирдэг сэлбэгийн үнэ өсчээ. Улмаар түлш, сэлбэг нийлүүлдэг компани олдохоо байсан гэдгийг хэлж байгаа юм. Үндсэндээ нэг удаад 3 тэрбум төгрөгийн түлшийг 30 хоногийн хугацаатай зээлдэг байна. Өнөөдрийн байдлаар түлш нийлүүлдэг компанидаа 6 тэрбум төгрөгийн өртэй байгаа ажээ.
Ерөнхийдөө нүүрсний үнэ болон эрчим хүчний үнэ нэмэхгүй хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсаар салбар тэр чигтээ санхүүгийн хүндрэлд орж эцэстээ нүүрсний уурхайнуудад хүндрэл үүсгэж байгаа аж.
ШАРЫН ГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ ГОВИЙН АЖИЛЧДЫГ БЭЛТГЭДЭГ ГАЗАР БОЛЖ БАЙНА
Нэг тонн нүүрс гаргахын тулд 12 метр куб шороо гаргадаг байна. Эрчим хүчний зохицуулах хороонос өртгийг 62 мянган төгрөгөөр тооцжээ. Улмаар энэ үнэд өртөгөө багтаахын тулд ажилчдын цалин, нийгмийн халамжийг хойш тавьсаар ирсэн байна. Ингэснээр мэргэшсэн ажилчид тогтохгүй байгаа нь үйл ажиллагаа явуулахад бас нэг хүндрэл болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогийн ажилчдын 70 орчим хувь нь хоёр жил ажиллаж байгаа буюу шинэ ажилчид байгаа гэнэ. Боловсон хүчин тогтворгүй байснаар ажлын бүтээмж муу дээрээс нь ажилтан солигдох бүрт техникийн эвдрэл нэлээд гардаг байна. Бодит байдал дээр шинэ хүн ирдэг ч нэг жил ажиллаад туршлага суугаад өөр цалин, хангамж өндөр газар руу буюу говь руу ажилд орохоор явдаг байна. Зарим ажлын зар дээр Шарын голын уурхайд ажилладаг байсан бол давуу тал болно гэсэн байдаг аж. Товчхондоо, Шарын голын нүүрсний уурхай говийн ажилчдыг бэлтгэдэг газар болж хувирчээ.
Тус уурхайг анх 1960 онд нээж ашиглалтын нөөцийг нь тогтоосон байна. Сүүлд 2022 онд нэмэлт хайгуул хийснээр өнөөдрийн байдлаар 90 сая тонн нүүрсний нөөцтэй. 1960 онд Шарын голын нүүрсний орд газрыг нээж, ашиглалтын нөөцийг нь тогтоосноор 1961 оны аравдугаар сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьж байжээ. Тус ил уурхай 1700 га лицензийн талбайд өдгөө 61 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Улмаар өнөөдрийг хүртэл Эрдэнэт, Дарханы ДЦС, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн нүүрсний хэрэглээг хангасаар иржээ.
Ийнхүү санхүүгийн хүндрэлээ даруй шийдэхгүй бол Шарын голын нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа зогсож ирэх өвөл Дархан, Эрдэнэт хотын иргэд дулаангүй хөлдөх эрсдэлтэй тулгараад байна.
НӨХЦӨЛ БАЙДАЛ ЭНЭ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛБЭЛ, ДАРХАНЫ ДЦС 2028 ОН ГЭХЭД АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

Шарын голын нүүрсний уурхайгаас нүүрсээ авдаг гурван станцын нэг болох Дарханы дулааны цахилгаан станц өдгөө мөн 61 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй.
Тус станц нь 83 Мвт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 446 сая цахилгаан эрчим хүч, 905 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Дархан хотын хүн ам жил бүр нэмэгдэж өдгөө 120 орчим мянган хүн амтай болж барилга байгууламж их баригдаж байгаа аж. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ жилд 10 орчим хувиар нэмэгдэж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны тавдугаар сарын 15-нд дулааны үнийг нэмнэ гэж мэдэгдсэн ч Засгийн газраас уг шийдвэрийг цуцалсан. Энэхүү шийдвэр өдгөө хойд бүсийн иргэдийг дулаангүй болоход нөлөөлж байгаа аж. Тус станц нь есөн зуухтай, таван турбин генератортой. Өнөөдрийн байдлаар, генераторуудын хувьд 100 мянган цаг ашиглах ёстой байдаг ч ихэнх генераторуудыг багадаа 100- 250 мянган цаг ашиглажээ. Засвар урсгал зардалд 13 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна.

Дархан ДЦС-ын ерөнхий инженер Б.Батжаргал "нэг Гкал дулааныг 36 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 3900 төгрөгөөр борлуулж байна. Үндсэндээ 10 дахин хямд үнээр борлуулж байна гэсэн үг. 1 кВт цахилгааныг 202 төгрөгөөр үйлдвэрлээд 235 төгрөгөөр борлуулж байна. Цахилгааны орлогоос дулааныхаа алдагдлыг нөхөж явдаг. ДЦС-ууд дийлэнх нь ийм зарчмаар ажилладаг. Тиймээс цаашид дулаан, цахилгааны тарифыг нэмэх шаардлагатай. Тодруулбал, эхний ээлжинд алдагдлаа нөхөж, техник төхөөрөмжөө засахын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 80 хувиар нэмэх шаардлагатай гэдэг тооцооллыг гаргаад байна. Хэрэв цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй бол тус станц зогсоно. Цаашдаа Дархан хотод эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр яаралтай хэрэгтэй байгаа" гэдгийг хэлэв.

Тус дулааны цахилгаан станц нь өнөөдрийн байдлаар Багануур болон Шарын голын нүүрсний уурхайд 9.5 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Харин Диспетчерийн үндэсний төвөөс 11 тэрбумын авлагатай байгаа бол бэлтгэн нийлүүлэгчдэд дөрвөн тэрбум орчим төгрөгийн өртэй байгаа ажээ. Шарын голын нүүрсний уурхай нүүрсээ өгөхөө зогсооход Багануураас нүүрс татан авч хэрэглэгчдээ цахилгаан, дулаанаар хангасан байна. Тус станц нь 2024 онд 22 тэрбум, 2025 онд 18 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
3,605.46






















































Нэргүй 2026-05-25 203.91.115.41
Хувьчил! Өөр арга байхгүй. Тэгэж байж л хулгайнаас сална.
Нэргүй 2026-05-25 59.153.113.137
news.mn; baabar.mn гэсэн сайтууд өнгө төрхөө өөрчлөхгүй бол урвагчдын вэб сайт шиг харагдаж байна
Бодит түүх 2026-05-25 59.153.86.201
Энэ хүртэл завааруулсан өндөр цалинтай удирдлагууд хаана байна, тэд үүнийг харицах ёстой
Ахмад 2026-05-25 66.181.188.188
гаднаас ирсэн хүмүүс чин сэтгэлээсээ ажиллах уу 14 хоногоо аргалж өнгөрөөх тухай л бодно энд тэндээс уул уурхай мэдэхгүй хоосон толгой хөндий цээжтэй хүмүүс цуглуулсаны чинь гай
зочин 2026-05-25 66.181.185.161
Ардчилагч гэх бүлэг хулгайчуудын хийж буй гай, Засгийн газар арай ядан бүрдэнгүүт л татаад унагана, Төрийн бүх ажлыг толгойгүй чадваргүй болгоно, Байнга хажуугаас нь мэрнэ Хэвийн ажиллах ямар ч нөхцөл олгохгүй, Ер нь монголын эдийн засгийг бүхэлд нь нурааж хамаг бурууг одоогийн засгийн газарт тохож, шудрага дүр эсгэн, төрийн эрхийг луйврийн аргаар авах гол зорилготой, Үүнийг сайн хэрэгжүүлж байна, Тод жишээ нь Шарын голын уурхай ажээ, Байдлыг мэдээлээд л байдаг, Хариу таг,Ажлын саатал Бөөн өр
Нэргүй 2026-05-25 138.252.29.2
гийгүүлж дээ
зочин 2026-05-25 66.181.185.161
Монголд төрийн эрхийн төлөө бараг иргэний дайн болж байна Бие биенээ үзэн ядсан, хийх ажилд нь гай саад болсон ,бүр бүх зүйлийг унагаж нураах зорилготой улс төрийн хэд хэдэн бүлэг, Зөвийг дэмжих,хүндрэлийг хамтран засах ямар ч хандлага алга, Ажил хийе юм бүтээе гэж зүтгэсэн нэгнийгээ ад үзнэ, гүтгэнэ доромжлоно,Гэмт хэрэгтэн болгох гэж л оролдоно,,Ийм байхад аж ахуйн ажил яаж өөдтэй явах юм, Өр ширнээс яаж гарах юм Амьдрал яаж хэвийн байх юм
Tm 2026-05-25 66.181.176.73
passive. aishin bariad argal tulj yaagaad bolohgui gej?
Tm 2026-05-25 66.181.176.73
Mongol hun nuursee ch uhaj chadahgui. Butsaad argalaa tultsgeey
Уурхайчин 2026-05-25 66.181.188.188
хөрс хуулалт 30 хоногийн хоцрогдолтой гэнэ үү үуны цагт алтанд нүдээ унагаж хамаг тёхникээ алт руу татдаг сураг дуулдсан тэрний чинь гор найдвартай эх үүсвэртэй байж бүх цахилгаан аар ажилладаг тёхникээ устгаж дизёль болгосны чинь гор ,мэдлэг шадвартай ажилчдаа тогтоож барилгүй явуулж энд тэндээс элдэв хүмүүс цуглуулсны чинь гай эцэст нь чиний бүрдүүлсэн баг чинь маш муу баына
Нэргүй 2026-05-25 203.91.115.41
Улаан хулгайчууд идээ цавчаагаа хийх гэж бүр бойкотлох нь шив. Энэ зундаа багтааж хувьчил!
gohino umhii mongolchuul 2026-05-25 59.153.114.121
huvaaj ideed atga jatga bolood dampuuraad suuj bgaaz. ter uurhai chaddag awstralichuuld unegui ug har tembuunuud
Нэргүй 2026-05-25 66.181.161.114
ЭНХРИЙ ХАЙРТ АРДЫН НАМЫН ГАВЪЯА, АЧ ТУС.