Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгөөс хойш өнөөдрийг хүртэл байрлаж буй том цагаан асрыг буулгах албан даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өгсөн байдаг. Гэвч уг шийдвэр гарсны дараа тус түр байгууламж төв талбайд байсаар байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодруулахад, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг чухалчлан үзэж байгаа боловч асрыг шууд буулгах боломжгүй хэд хэдэн бодит шалтгаан бий. Асарт батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр төлөвлөгөөт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа. Уг байгууламжийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл талбайд байлгахаар төлөвлөсөн.
Мөн ирэх "COP17" олон улсын өндөр хэмжээний арга хэмжээнд үргэлжлүүлэн ашиглах зорилготой байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус том хэмжээний асрыг буулгаад түр хадгалах, агуулах бэлэн газар байхгүй учраас шууд дараагийн арга хэмжээ зохиогдох байршил руу шилжүүлэн зөөх шаардлага үүссэн" гэсэн юм.
Цагаан асрыг анх 300 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулсан. Харин үүнийг буулгаж, нүүлгэн шилжүүлэхэд дахин 100 гаруй сая төгрөгийн зардал гарах тооцоог Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг тухайн үед мэдэгдэж байсан юм.
3,605.46


















































Уншигч 2026-05-25 202.131.225.197
Талбайн өнгө үзэмжийг гутаасан эд дээ.
Нэргүй 2026-05-25 202.126.90.83
ха ха ичсэн хүн хүн а**а гэгчээр явуургүй попорчих юмаа
Нэргүй 2026-05-25 66.181.177.58
ямбий байшин барьсан биш зөвөөр ашигла усан оргилуур нэртэй хогийн саваа л шүүмжил!
mongoonuud suuldee maihan 2026-05-25 59.153.114.121
ch buulgah chadwargui sifilsnuud bolj duuswuu. ter ch tsaash mahnii une usuud 80000 bolood owoo olon hun ulburch uregdeesei uhehiinhee umnu hukiin zurgaa unscheed daldartsgaagaarai
Нэргүй 2026-05-25 202.131.225.242
УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ЭЛДЭВ ХОГ ОВООЛ ХОГИЙН ХОГИЙН АРГА ХЭМЖЭЭ НЭРТЭЙ ТӨСВИЙН МӨНГӨ ҮРСЭН ЮМ ХИЙХЭЭ БОЛЬ. ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛ. УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ТӨВ ТАЛБАЙ ЧӨЛӨӨТЭЙ ЦЭЛГЭР ЦЭВЭР ЦЭМЦГЭР САРУУЛ ТУНГАЛАГ БАЙХ ЁСТОЙ. НАРНТУУЛААС ГАРАЛТАЙ ЭРГҮҮ ОРКУУД ӨССӨН ОРЧНООРОО ЮМ БҮРИЙГ ТӨСӨӨЛЖ ХАЛТАРТУУЛАХ ЮМ.
Ма 2026-05-25 59.153.84.162
Буулгаж зайлуулвал таарна. Талбайн болон хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна.
Б 2026-05-25 59.153.84.162
Зайлуулвал таарна. Төв талбай, хотын өнгө үзэмжид сөрөгөөр нөлөөлж байна. Талбайгаа юм асар майханаар дүүргээд байлгүй чөлөөтэй сийрэг байлгах хэрэгтэй шд.