Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Евразийн эдийн засгийн комисс хамтран Баасан гаригт (2026.05.22) цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, нөгөө талаас Евразийн эдийн засгийн комиссыг төлөөлж тус комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийг 2026 оны долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг албан ёсоор баталгаажууллаа.

3,605.46






















































Зочин 2026-05-23 202.55.188.104
Ашгүй дээ. Одоо хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол Оросоос орж ирсэн чанартай хүнсийг хятад руу зөөж оронд нь нөгөө х*******н хортой хүнсээ оруулж ирээд Оросын хүнсний шошго нааж хууран мэхлэхээ дамын наймаачид амжуулна шүү.
kkkk 2026-05-23 59.153.115.146
Orosdoo gologgod baaxan xog orj irne de xoorxii. Yamar geechiin gaitai ym be.
Зочин 2026-05-23 66.181.187.227
юу ч мэдэхгүй чам шиг юмнууд улс орныг баллана. Толгойнд нь юу ч байхгүй мөртлөө дэмийрэхийг нь яана даа
Чадахгүй байж 2026-05-23 122.201.31.225
будаа тариа ургадаггүй газартай байж ургадаг газраас нь юмаа аваад явахад юу буруу байна.Мал сүргээл сайн өсгөхөө бод. Жадамбын цагаан гарт өөрт ашиг хонжоо хайж байгаа биз зайлуулбал таарна