niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:33 UTC Эх: https://news.mn/r/2868228/ cb33cfb134f8705f… ← niitlelch.mn руу буцах

“АН хөдөлмөрлөөд ядуурдаг, дампуурдаг байдлыг засна”

“АН хөдөлмөрлөөд ядуурдаг, дампуурдаг байдлыг засна”

“АН хөдөлмөрлөөд ядуурдаг, дампуурдаг байдлыг засна”

Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын хүрээлэн болон УИХ дахь бүлгээс “Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форумыг Конрад аденауэр сангийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус намын дарга О.Цогтгэрэл энэ үеэр "Монголд 80 хувь нь төсөв, тендер, төрийн өмч, тусгай зөвшөөрөлтэй бизнесийг эрхэлж байна. Энэ бол манай эдийн засаг чөлөөт гэхээсээ илүүтэй төржсөн, төсөвжсөн, тусгай зөвшөөрөлжсөн болохыг харуулж байна. Монглд өнөөдөр дахин шинэ үеийн реформ хэрэгтэй байна. Энэ реформыг ганцхан АН л хийж чадахыг та бид хангалттай харлаа.

  1. Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах реформ. Өмчийн эрх, гэрээний эрх, хөрөнгө оруулагчийн эрх, бизнес эрхлэх эрх чөлөөг хууль, шүүх, төрийн бодлогоор бодитоор хамгаалах. Эхний ажил болгож бид Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барихад бэлэн болоод байна.
  2. Татвар ба зохицуулалтын реформ. Татварын орчин тогтвортой, ойлгомжтой, жигд, бага ачаалалтай байх ёстой. Татварын бол ердөө л төсвийн орлого бүрдүүлэх арга, дахин хуваарилалтын хэрэгсэл гэж үздэг хандлагыг халж хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг урамшуулж бүтээлч үйл ажиллагааг дэмждэг бодлогын хэрэгсэл гэж үзнэ. Зөвшөөрөл, лиценз, хяналт шалгалтын дарамтыг бууруулж, эрсдэлд суурилсан зохицуулалт руу шилжих хэрэгтэй. Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг гаж тогтолцоог АН засаж, залруулна гэдгээ энэхүү хариуцлагатай индрээс зарлаж байна.
  3. Төсвийн сахилга бат ба төрийн зардлын реформ. Төсөв томрох тусам эдийн засаг хүчтэй болдоггүй. Харин үр ашигтай, цомхон, хариуцлагатай төр хэрэгтэй. Төсвийн алдагдал, өр, үр ашиггүй хөрөнгө оруулалт, сонгуулийн мөчлөгийн халамжийг хязгаарлах ёстой. Төсөв ба ДНБ-ий харьцаа 30 гарсан байгааг АН 25 дотор аваачиж хязгаарлана.
  4. Төрийн өмчит компаниудын реформ. Төр бизнес хийх биш, шударга өрсөлдөөний дүрэм тогтоох ёстой. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, үр ашиггүйг нь татан буулгах, заримыг нь хувьчлах, олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх бодлого хэрэгтэй. АН засаг барьсан цагт улстөрчдийн хяналтад байгаа ашиггүй олон ТӨХК-уудыг бүгдийг нь хувьчлах болно.
  5. Хувийн хэвшил, жижиг дунд бизнес, хөрөнгө оруулалтын орчны реформ. Монголын хөгжлийг төр биш, бизнес, иргэн, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид авч явна. Тиймээс АН-ын бодлого хувийн хэвшлийг эдийн засгийн төвд тавих ёстой. Энэ мэт эдийн засгийг тэлэх, бизнесийнхэнд эрх чөлөөг нь авчрах зэрэг реформуудыг АН хийх болно. Ямар реформууд хийх вэ гэдгийг үг, үсэггүйгээр нь Гэрэгэ бодлогын судалгааны байгууллага, удахгүй жигдрэн ажиллаж эхлэх бодлогын 12 салбар ба ерөнхий зөвлөлүүд гаргана. 2028 онтой уралдан АН ирэх 10 жилд хэрэгжүүлэх 10 том реформ, 100 ажлаа зарлах болно. Үүний үндэс суурь чөлөөт зах зээлийг дэмжих, АН өөрийнхөө анхны бөгөөд гуйвшгүй байр суурь дээрээ ирэх дээрх реформууд байх болно. Чөлөөт зах зээл бол ардчиллын амин сүнс, хүлэг морь нь. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ морио чөдөрлөчихөөд давхиулах гээд давирч, ташуурдаад байна. Чөлөөт зах зээлийн чөдрийг нь тайлж, хурдлуулах шинэчлэлийг АН хийнэ" гэв.

Форумаар эдийн засгийн бодлого, чөлөөт зах зээлийн институтийн асуудлуудаар эдийн засагчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөлтэй нээлттэй бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмж сонсож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-05-22 103.145.234.36

АН-ынханд Монгол улсын эдийн засаг, ард түмний амьдрал огт хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН-ынхан улс төрийн тогтворгүй байдал үүсгэж эдийн засгийг нурааж ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхийг л хүсдэг.

Avatar

helene 2026-05-22 185.102.217.160

Алт, Форекс, Хувьцаа, Газрын тос, Крипто дээрх мэргэжлийн дохио болон үнэгүй дэмжлэгийн тусламжтайгаар арилжааны итгэлээ нэмэгдүүлээрэй. Нельсон руу Телеграм дээр мессеж бичээрэй (NildaSGNL).

Avatar

МЕГА ТӨСЛҮҮД 2026-05-22 202.126.89.58

Нээх Олон Ашиггүй Орон Тоонуудтай, Үр Ашиггүй, Үр Дүн Харагддаггүй, Дампуу Олон Мега Төсөл хийх Замаар Гадаад Дотоодын Хөрөнгө Оруулалт болон Төсвийн Хөрөнгө үрэн таран хийдэг боллоо…..Ийм хачин үзэгдэл газар авч бна даа.

Avatar

Нэргүй 2026-05-22 66.181.185.205

Эхлээд Засгийн газар яамд энэ олон хэрэгтэй хэрэггүй төрийн бүтцүүдээ үндсээр нь цэгцэлж маш цомхон болгохгүй бол реформ хийх боломжгүй! МАН ч ийм юм ярьж байгаа. Данхайсан бүтэцтэй тэрнийгээ тэжээхгүй бол нурж уначих гээд татвар төлөгчдөөсөө авах юмаа ихэсгэхээс өөр аргагүйдээ тулсан! өөрөөр толгой нь ажилладаггүй цүнх баригчидаар дүүрэн байхад улс төрч та нарын яриа зүгээр поопрол болно шүү!

Avatar

Нэргүй 2026-05-22 202.126.89.58

МАН-ын Эринд Хөгжиж бга эсвэл Хөгжөөгүй орныхон ирж Мега Төсөл нэртэй хөгийн юмс хийнгээ мөнгийг нь идэж дампууруулдаг боллоо

Avatar

Нэргүй 2026-05-22 103.57.95.69

Дэлгэрсайхан гэж сэлэнгийн төмрийн хүдрийг ганцаараа гудрагч, МУ ын байгальийн баялгийг ухаж хятад руу зөөж зарсан хулгайч, ХКН ын гөбсний алчуурыг өөрийн хэлээрэй хийгч Монгол Улсаас урвагч, МУ-аас баян хувьдаа төмөр зам вагонтой болтлоо МУ-ын Зам тээврийн сайд хийж байгаа тус яамны хамгийн том сонирхлын зөрчилтэй Саад лалрыг хүүк зайлуулж чадахгүй байна уу? хүүк чадахгүй дээ биш халаас нэг болоод тэр юм биш үү.

Avatar

Нэргүй 2026-05-22 66.181.180.184

За АН ашиггүйг нь хувьчилна гэх мэт ээ ярьж эхэллээ. АН дахиад ӨХ нэрээр том үйлдвэрүүдийг луйвардахаа зарлаж байна. Уг нь МАН ашиг багатай ч нийгэмд зайлшгүй хэрэгтэй хэдэн аж ахуйнуудыг аваад явж байгаа үүнийг идэхнээ. Урьд нь хамгийн ашигтайг нь шилж аваад олон зуун үйлдвэр компанийг үнэгүй хувааж идэээд тэрбумтнууд болсон байдаг. Уул нь АН-аас Монголыг сүйрүүлсэн олон зуун их наядын хохирлыг дөнгөж төлөөд, улсаа хөл дээр нь босгочихсон байдаг….

Avatar

зочин 2026-05-22 66.181.160.96

МАН ийг ирэх сонгуулиарч дийлэхгүйээээ!!!…. МАН ийн сонгогчидын үндсэн бааз суурь нь төрийн албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүд нь шдээ ..Тэд яачиж байсан МАН даа л өгөншдээ.. Цуг хулгайлалцаж байгаа улс чинь өөр яахч билээ !!..

Avatar

Нэргүй 2026-05-22 66.181.160.4

шшшшш элийрдэг новшнууд зайлаасай

Avatar

Нэргүй 2026-05-22 202.55.188.102

сэтгэлгээний эрх чөлөө гэж ярьж хуурч төрд гарчаад Монголын 1000 шахам үйлдвэр трестүүдийг татан буулгаж үнэ цэнэтэй тоног төхөөрөмжүүдийг нь төмрийн хог гэж хятад руу гаргаад 2хон жилийн дотор Монголд анх удаа ажилгүйдлийг бий болгож ард иргэдээ ядууруулж өарсдөө Монголд багтахгүй болтлоо баяжсан. мартаагүй. одоо хууртахгүй.

Avatar

зочин 2026-05-22 66.181.160.96

Төмрийн хог болхоор нь л төмрийн хогнд өгсөн байж таараа . Яг дээрээ ямарч "үнэ цэнтэй тоног төхөөрөмж" байгаагүй шүү!!..
90 онд Баруун Германыхан зүүн Германдаа орж ирээд бүх үйлдвэрийг нь "Хог" гээд нураагаад хайлуулсан гэсэн . Гэтэл тухайн үеийн Зүүн Герман чинь соц орнууд дотроо толгой цохисон өндөр хөгжилтэй нь байсан шдэ

Avatar

Нэргүй 2026-05-22 202.55.188.102

ийм юманд чинь хууртахаа больсоон

Avatar

Зочин 2026-05-22 103.229.121.80

АН худлаа хуцалгүй Баярцогт мэтийн дэлхийд байхгүй мянганы луйварчдаасаа сал, АЦ-нуудаа.

Avatar

зочин 2026-05-22 66.181.188.25

бид АН-д ардчилал гэдэгт итгээд өнөө хүртэл ядуу муухай замбараагүй хоттой хэвээр л байна. харин чанга дэглэмтэй хөрш 3 орон манайхаас илүү хөгжилтэй байх юм…?

Avatar

Нэргүй 2026-05-22 59.153.113.137

protection of private property rights

Avatar

Нэргүй 2026-05-22 59.153.113.137

protect property rigths гээд олон тоон дээр шүү

Avatar

Нэргүй 2026-05-22 202.9.40.140

Худлаа хошигруулж байгааг бид мэднэ. Элбэгдоржоос заавар авч ингэж яриад байна. Та нар авч идэх мөнгөтэй болохоо л бодож байгаа.

Avatar

зочин 2026-05-22 103.57.93.133

Хэдэн хүн баяжаад улс орныг урагш хөтлөөд явна Өмч эзэнтэй болбол барууны орон шиг, богино хугацаанд үсрэнгүй хөгжинө, Нийгмийн өмчийг үнэгүйдүүлж байгаад ч хамаагүй хувьчил,Ардчилал зах зээл л монголыг хөгжүүлнэ гэх мэтийг Элбэгдорж мэтийн амнаас их сонсож итгэж,дэмжсэн, Гэтэл үнэхээр хэдэн хүн түүний дотор Элбэгдорж мэт нь хөрөнгөжив,Түүнийг аваад гадаад рүү тансаг амьдрал хөөгөөд явлаа,Улс, иргэд ядуу хэвээр, Үйлдвэрүүд нурсан Багахан нүүрс зэс байгаагүй бол бид яаж амьдрах байсан бол оо

Avatar

зочин 2026-05-22 103.57.93.133

Өнөөдөр бүх орон зах зээлийн зарчмаар ажиллаж амьдарч байна Гэтэл ихэнх ядуу буурай хэвээр,,Манайхаас ч ядуу,иргэдийн амьдрал маш хүнд орон олон байна, Барууны ардчилал зах зээл үнэхээр ганц сонгодог тогтолцоо мөн үү, АН-ынхны яриад байгаа зүйл үнэн үү, Тэгвэл хятад яагаад 1970-аад оноос хойш энэ хэдхэн жил ийм үсрэнгүй хөгжив, Эдийн засгийн зарим үзүүлэлтээр АНУ-аас ч давж байна,Барууны 52 орон бүлэглэн дайраад ОХУ-ыг дийлэхгүй байна, Эдийн засаг нь буцаад томорч 4-р байрт орлоо Яагаад

Avatar

зочин 2026-05-22 103.57.93.133

Гэтэл барууны ялангуяа хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт бараг зогсонг, Саяхан л баруун, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 80-аад хувийг үйлдвэрлэдэг байсан гэдэг,Гэтэл одоо 28-хан хувь болжээ, Харин Бриксийн орнуудынх хурдтай өсч 40-өөд хувьд хүрэв, Өөрөөр хэлбэл баруун тэргүүлэх байр сууриа алдаад Иймээс л аргаа бараад мөлжлөг луйварт нь гай болж байгаа, хятад орос орныг цэргийн хүчээр ч болов устгах гэж оролдоод байгаа юм биш үү

Avatar

зочин 2026-05-22 66.181.177.85

…."Монглд өнөөдөр дахин шинэ үеийн реформ хэрэгтэй байна. Энэ реформыг ганцхан АН л хийж чадахыг та бид хангалттай харлаа…..тэгээд…"..сүүлийн жилүүдэд энэ морио чөдөрлөчихөөд давхиулах гээд давирч, ташуурдаад байна. Чөлөөт зах зээлийн чөдрийг нь тайлж, хурдлуулах шинэчлэлийг АН хийнэ"..энэ бол ЭБЭ+ҮҮЛ-ийн хэлж байсан ардчилалын II үе шат бөгөөд харийн орноос удирдан чиглүүлэх, хөрөнгөөр дэмжих эцсийн шат юм…харамсалтай нь 36 жилд ардчилал нэрээр өөрсөдөө л баяжиж чадсан…горьдлого үгүй.

Avatar

зочин 2026-05-22 103.57.93.133

АН ,монголын эдийн засгийг зөвхөн нурааж сүйрүүлж ирсэн түүхтэй,Сайхан амлаж байгаад нийгмийг хуурдаг, Бүр анх 1990-ээд онд хувьчлал нэрийн дор нийгмийн өмчийн ихэнхийг хэдхэн хүн идсэн, Цөөхөн хүн гэнэт баяжиж олонх ядуурсан,Хувьчлал гэх хоосон цаасаар иргэдийг хуурсан,Энэ мэт л мөртэй Үүнээс болж иргэдийн итгэл алдарсан, Сүүлийн хэд хэдэн сонгуулийн хугацаанд тогтмол ялагдал хүлээсэн нь үүнтэй л холбоотой, Хоёр хөршөө байнга үзэн ядна Харилцаа холбоог хүйтрүүлэхийг оролдоно, Ийм байж ,,,

Avatar

Нэргүй 2026-05-22 202.126.88.137

Одоо ер нь цаашдаа Ямар ч НАМ гарсан Ард Иргэдээ Ухааруулах Оюун.Санааны Хувьсгал хиймээр бноооо…..Жаргуулж Халамжилах гэд бган аятай Хий хоосон юм ярихаа зогсоомоор бнааа

Avatar

зочин 2026-05-22 103.57.93.133

Зах зээл бол угаасаа хүнийг хүн биш болгодог хогийн тогтолцоо, Мөнгө бүхнийг шийднэ, Хүний сэтгэлийг бузарлана, Зөвхөн хувиа л бодно,Цөөхөн хэдэн хүн хэт баяжиж олонх хоосроно ,Түүнийг дагаад хамаг хүнд хатуу, бузар булай,зэрлэг түрэмгий зүйл үүснэ, Мөлжлөг гаарна, Зөрчил тэмцэл ихсэнэ, Дайн дажиндаа хүрнэ, Ядуу буурай оронд бол энэ нь бүр онцтой хурц илрэнэ

Avatar

МОНГОЛ ХҮН 2026-05-22 202.179.26.254

Авилгачин Баярцогтыг татаж оруулсан танай намд АРД ТҮМЭН ИТГЭНЭ ҮҮ? Хилийн чанадаас хүзүүгүй хулгайч удирдаж наманцрын хэдэн гүлэгнүүд нь очиж заавар авсан шээг айн???!!! ЁСТОЙ НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛЬСОН Ч НИЙЛБЭРИЙН ЧАНАР ИВ ИЖИЛХЭН ГЭЖ…ХУЦНА БИЗ ЁСТОЙ!!

Avatar

МАН сөнө 2026-05-22 202.9.47.115

МАН хулгай хийсэн нь баяждаг, хулгай хийгээгүй нь ядуурдаг болгох бодлоготой юм.

Avatar

Иргэн 2026-05-22 66.181.190.107

АН МАН адилхан хулгайч . Яаж нэг өндийдөг байгаа юм. Хулгайчуудынх нь үе дамжсан ш**** Баярмаа Мөнхбаясгалан бөөн хов
хутгагч бүгд хулгай хийнэ. Алаагүй байхад үнэг сайхан одоо л энхийн цагаан тагтаа болж попроод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж