УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.05.22/ хуралдаан үргэлжилж байна.
”Ажилтай байна гэдэг ялтай байгаагаас өөрцгүй байна”
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Хүн амын орлогын албан татвар бол сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны төсвийг бүрдүүлдэг гол татвар байгаа. Энэ татвар бусад татвартай адилхан биш төсөв дээр ирэх нөлөөлөл нь хоёр дахин үржигддэг. Өөрөөр хэлбэл тухайн орон нутаг, сум, дүүргийн орлого нь байхгүй болчихоор тэр хасагдсан дүнгээр төсвөөс тодорхой хэмжээгээр дутагдсан дүнг нөхөж өгөх шаардлага үүсдэг. Тиймээс үүнийг сайн ярилцаж, хэлэлцэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
–Засгийн газрын сайдуудыг сүүлийн үед хараад байхаар ажил хандаж байгаа хандлага, асуултад хариулж байгаа байдал нь өмнөх Засгийн газруудын гишүүдээс нэлээд доогуур, саармаг болчихсон байдал ажиглагдаж байна. Н.Учрал сайдын Засгийн газар манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа цалинтай орлоготой юм шиг хэр нь зээлээс зээлийн хооронд татварын өрөнд баригдчихсан, бүсээ чангалаад өлмөн зэлмэн амьдраад байгаа, 1.3 сая иргэдээ ядуу гэж мэдэрч ойлгох чадвар байхгүй байна. Дундаж давхаргын иргэд чинь Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлээд, татварын энэ олон дарамтыг даваад ачааг нуруундаа үүрч байна шүү дээ. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ татварын багц хууль яг үнэндээ дундаж давхаргыг тэлнэ, орлогын тэгш бус байдлыг бууруулна, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Яг үнэндээ хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжинэ гэж аргацаасан, хуурсан зүйл хийгээд байна. Төрийн олон төрлийн татвар, НДШ-ийн дарамт өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэлээ. Ажилтай байна гэдэг ялтай байгаагаас өөрцгүй байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
–Татвар хамгийн гол нь шударга иргэдийг орлогыг хамгаалах зорилгоо биелүүлэх шаардлага байна. Та бүхний ярьж байгаа ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ илүү хамгаалах тэр зорилго биелээгүй байна гэж харж байгаа. Зөвхөн татвар төлөгчдийг, иргэдийг орлогоор ангилж байна. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг хамгаалах тусгай бодлого энэ хуульд ороогүй байна гэж үзэж байна. Дэлхий даяар татварын реформ шинэчлэлийн хүрээнд дижитал үйлчилгээний татвар гэдэг ойлголт гарсан. Монголын контент үйлдвэрлэгч яг орлогынхоо татварыг төлөөд явж байгаа бол үндэстэн дамнасан цахим үйлчилгээ үзүүлж байгаа ААН-үүд Монгол Улсад татвараа бүртгүүлдэггүй. Татварын дарамтыг бууруулъя гэвэл татварынхаа баазыг нэмэгдүүлэх тал дээр шинэчлэл хийгээч ээ. Энэ тал дээр санаачилга огт гаргахгүй байна. Монгол хүний орлого, Монгол ААН-ын орлогыг яаж хэрхэн авах тухай, татварын орлого цуглуулах тухай ярьдаг ийм л улс болсон байна.
"НӨАТ маш том ачаа болчхоод байна"
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Татварын хуулийн өөрчлөлттэй хамт өргөн баригдаж буй НӨАТ-ын тухай хууль дээр тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нэг талаас, Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Газар тариалан эрхлэгчид, малчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн компаниудад нийлүүлдэг. Гэтэл тухайн компаниуд нь дараагийн шатанд бүтээгдэхүүнээ худалдахдаа НӨАТ-ын баримт авах уу, үгүй юу гэхээр НӨАТ-гүй авъя гээд хямдхан авчхаж байгаа.
Үүний улмаас зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүний дор хаяж 30 хувь нь НӨАТ-ын баримтгүй эргэлдэж байна.
Нөгөө талаас Монгол Улс хэрэглэгч орон. Манай хэрэглэж буй нийт бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь БНХАУ-аас импортлогдож байна. Гэтэл эдгээр барааны ихэнх нь гаалиар орж ирэхдээ жин ихтэй, үнэ багатай барилгын материал гэх мэтээр буруу мэдүүлэгдэн орж ирдэг. Дараа нь тэр бараанууд Нарантуул зах дээр төвлөрч, улмаар 330 сум руу тархдаг.
Анхнаасаа бичиг баримтгүй орж ирсэн бараанууд улс даяар НӨАТ-ын баримтгүй худалдаалагдаж байгаа учраас худалдаа, үйлчилгээний бодит бүртгэл хийх ямар ч боломжгүй болж байна. Уг нь НӨАТ-ын хууль бол бараа бүтээгдэхүүний хөдөлгөөн, борлуулалтыг бүртгэх үндсэн зорилготой хууль.
Гэтэл өнөөдөр энэ хуулийг төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл болгож хувиргасан. Үүний гол шалтгаан нь 10 хувийн өндөр татварын дарамт гэж харж байна. 2016 он хүртэл энэ асуудал төдийлөн хурцаар яригддаггүй байсан. Харин түүнээс хойш МАН 9 төрлийн татварыг нэмэгдүүлж, дээрээс нь олон төрлийн хураамж, төлбөрийг дахин дахин өсгөсөн.
Энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийг шавхаж, НӨАТ өөрөө асар том дарамт болж хувирч байна.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-НӨАТ-ын татвар төсвийн орлогын 20-оос дээш хувийг бүрдүүлж байгаа гол тогтвортой татвар. Дэлхий дахинд аваад үзэх юм бол НӨАТ-ын системтэй 175 орны дунд Монгол Улсын 10 хувийн хэмжээ харьцангуй доогуур тооцогдож байгаа. Манайхаас доош НӨАТ-ын татвартай 9 орон л байгаа. НӨАТ-ын татварыг 5 хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Татварын бодлого гэдэг зөвхөн орлого олох механизм биш. Өдийг хүртэл зөвхөн орлого төвлөрүүлэх механизм гэж явцуу хүрээнд харж ирснээс болоод олон зүйл гажуудсан. Татварын хууль тогтоомж, арга хэрэгсэл бол төрийн маш хүчтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тэгш байдлыг хангах, төрийн чадамжаа ч, улс төрийн чиг баримжаагаа ч тодорхойлох маш хүчтэй механизм байдаг. Энэ удаа Засгийн газраас ААН-үүдээ, иргэдээ татварын дарамтаас хөнгөлж чөлөөлж, эдийн засгийг эрчимжүүлье гэсэн үзэл санаагаар оруулж ирсэн гэж харж байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
–Татварын багц хууль гээд нэлээд олон жил дуншиж, олон Засгийн газар дамжсан. Гэхдээ нэлээд шоудаж, олон зүйл болж байж хэлэлцүүлэг эхэлж байна. Орж ирж байгаа хуулиудыг харахад үнэхээр хангалтгүй байна. Нүглийн нүдийг гурилаар хуурсан ийм л хуулиуд орж ирж байна. Явсаар явсаар энэ нь аж ахуй нэгжүүдийг жижигрэхэд чиглэсэн л өөрчлөлт болж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
–Сүүлийн үед манай брэнд үйл ажиллагаагаа зогсоолоо, бид татварын дарамтыг дийлэхгүй нээ гэдэг мэдэгдлийг бид өдөр бүр харж байна. Хоёр жил татвар багасгах, татварын тухай бодлого, ААН-үүдийн тухай ганц үг ган хийгээгүй Засгийн газар өнөөдөр татварын хуулиудыг бөөндөж оруулж ирж байна. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд дагаж орж ирсэнгүй. Эд нар чинь уг нь нэг эко систем юм байгаа шүү дээ. Хаа очиж бид аятайхан сангийн сайдтай болчхов уу даа гэж харж байна. Өөрөө бизнес эрхэлж байсан, аж ахуйн зовлон үзэж байсан, ажил алба удирдаж үзэж байсан хүн. Гэхдээ манай сангийн яам хэзээ татвар төлөгчдөө, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстээ, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүддээ хайртай болох юм бэ. Нэг татвар төлөгчийг яаж хоёр болгох тухай ямар бодлого байгаа юм бэ. Одоо татвар төлж байгаа хүмүүсээсээ яаж татвараа авах, түүгээрээ улсын төсвийн зарлагаа олох тухай л бодоод байна шүү дээ.
Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн:
-Энэ удаагийн өөрчлөлтөөр бид өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн, төсөвт тодорхой нөлөө үзүүлэх цөөн тооны буюу 5-6 заалтад эрх зүйн нэмэлт, өөрчлөлт оруулж байна.
Харин бизнесээ ямар чиглэлээр өргөжүүлэх, салбарлах эсэх, нэг үйл ажиллагаагаа хоёр болгох уу зэрэг асуудал нь хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь одоогийн хууль, дүрмийн хүрээнд гаргах бизнесийн шийдвэр гэж харж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан:
–Татварын шатлалыг бий болгосноор өмнө нь 6-гаас дээш тэрбум төгрөгийн ашигтай байх юм бол 25 хувь, доош байх юм бол 10 хувийн босготой байсан. Энэ нь ААН-үүдэд хэтэрхий огцом нэмэлт байна гэдэг асуудлууд үүссэн.
Энэ хүрээнд дунд нь шатлал үүсгээд 6 тэрбум хүртэл 10 хувь, 6-10 тэрбум төгрөгийн хооронд 15 хувь гэдэг дундын шатлалыг оруулж ирж байгаа. Ингээд 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувь болгоод явна.
Босгыг нэмснээр том ААН-үүдийн татварын ачаалал 0.3-0.5 хувиар буурч байгаа. Жижиг дунд ААН-үүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг үеийн ачааллын босго 1.5 тэрбум төгрөг байсан. Энэ босгын 2.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлж өгч байгаа.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Бизнесийн ашиг олох салбарт төр, засгийн газар буюу эрх барьж байгаа намууд байгаад байхаар иргэд чинь гадагшаа яваад байна. Чадвартай, чадалтай, хөдөлмөрлөдөг, бүтээдэг хүмүүс чинь өөр улс орныг зориод байгаа юм. Өнөөдөр татварын хууль ярьж байна. Машинаар ярих юм бол эд ангиа сольж наагаад гоё харагдаад л цаашаа явах гэж байна. Бодлогын өөрчлөлт рүү гээ хэзээ орох юм бэ?
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Төрийн өмчит компаниудыг ярихын өмнө бид байгуулагдсан зорилгыг нь ярих хэрэгтэй. Хувийн хэвшлүүд ашиггүй гээд ордоггүй салбарууд дээр ТӨХК-иуд зайлшгүй байх шаардлагатай. Нөгөө талдаа тодорхой стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгахын тулд төрөөс байгуулсан компаниуд байгаа. Мөн үндэсний баялагтай холбоотой стратегийн уул уурхайн компаниуд байна. Энэ компаниуд хувийн хэвшлийг булаагаад байгаа асуудал байна уу гэвэл зарим талаараа байгаа байх. Гэхдээ бид анх байгуулсан зорилгодоо хэрхэн хүрсэн бэ гэдгийг үнэлж байгаа ТӨХК-уудын асуудлыг ярих нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
–Сангийн сайд энэ бол эдийн засгийн хүндрэлийг давах богино хугацааны шийдэл гэж хэлж байх шиг байна. Тэр утгаараа Татварын багц хуулийг оруулж ирж бодит татварыг нэрлэсэн татвартай ойртуулах бодлого явуулах зайлшгүй шаардлага байгаад байгаа юм. Ер нь л нөгөө нүдээ онохгүй гэдэг шиг татварын ачааллыг бууруулъя гээд ярихаар яг эцсийн татвар төлөгчөө буруу тодорхойлоод хөнгөлөлт чөлөөлөлт өгдөг, эсвэл жижиг дунд ААН-үүд рүүгээ хандчихдаг. Энэ татварын ачаалал, бизнесийн орчин гэдэг чинь дундаж болон өсөж яваа ихээхэн татвар төлдөг байгууллагуудыг олон болгоё, тэтгэе гэдэг бодлого шүү дээ. Энэ олон тархай бутархай хөнгөлөлт чөлөөлөлтөө болиод Б.Пүрэвдорж гишүүний ярьсан шиг 5 хувийг нь 2-3 хувь болгоод бууруулчихвал татварын орлого чинь нэмэгдээд ААН-үүд өсөх юм биш үү? Маш энгийн байх ёстой гэж харж байна.
Гишүүд үг хэлж дууслаа. Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
”2027 онд шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэх төсвийн боломж байхгүй”
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ эхэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Ж.Энхбаяр сайдаас хөгжлийн бодлого, төсвийн бодлого хоёр юугаараа ялгаатай вэ гэж асууж байсан. Тэр үед надад нэлээд дургүйцэж, хэгжүүрхсэн байдлаар хандсан. Бидний мэтгэлцээн ч сошиал орчинд нэлээд өрнөсөн. Харин одоо бол миний асуулт зөв байсныг ойлгосон байх гэж бодож байна.
Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.
1. Донорын тухай хуулийг гишүүдийн 81.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 83.2 хувийн саналаар баталлаа.
3. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийГ гишүүдийн 69.5 хувийн саналаар баталлаа. Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэхдээ Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасаж, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг багтаасан юм.
Чухал хуулийн төслүүдийг цаг алдалгүй баталсан гишүүдэд УИХ-ын дарга С.Бямбацогт талархал илэрхийлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

3,605.46






















































Зочин 2026-05-22 103.145.234.36
АН бол Монгол улсын дайсан. АН-ынхан попрох аргаа олж ядаж татвар нэмсэн гэж солиорч байна. Төр дор татвар оршдог нэгмөсөн төрөө үгүй хийх санаа АН-д байна. АН-ын олигарихуд татварын өршөөл хүсээд улсаа дампууруулах шахсан. АН засаглаж байсан бол татварын өршөөл нэрийн дор улсаа бүрэн дампууруулах байлаа….
helene 2026-05-22 185.102.217.160
Арилжааны шинжилгээ болон шууд дэмжлэгийн хамгийн шилдэгийг хүсч байна уу? Форекс, алт, газрын тос, хувьцаа болон криптовалютын дохионуудын талаар Telegram (NildaSGNL) дээр Nelson-той холбогдоорой.
Нэргүй 2026-05-22 103.212.118.240
НЯМБААТАРЫГ ОГЦРУЛСАНД ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН НЬ АН-ынхан гээд хүмүүс ярих юм.Яагаад гэхэд, өмнөх сонгуулиар АН-ынхан хотод Нямбаатарт далаараа цэвэр тавиулсан учир ТҮҮНЭЭС ЖИЙРХЭЭД БАЙГАА ЮМ ГЭХ ЮМ.ОРОНД НЬ БОЛСОН ХҮН НЯМБААТАРЫН ДАЙТАЙ АЖИЛЛАВАЛ БОЛОХ БИШ ҮҮ ГЭХЭД, НЯМБААТАР ШИГ ГАЛ ӨӨРТӨӨ АВЧ, ЭРСДЭЛ ҮҮРЧ АЖИЛЛАХ ТИЙМ ХҮН ДАРГА БОЛОХГҮЙ. ХОТЫН ЭНЭ ЭХ ЗАХГҮЙ, АЛИЙГАА АЛДСАН АЖЛУУДЫГ ЦЭГЦЛНЭ ГЭДЭГ ХЭР БАРГИЙН ААВЫН ХҮҮГИЙН ХИЙХ АЖИЛ БИШ ГЭХ ЮМ.
Зочин 2026-05-22 103.145.234.36
АН-ынхан дандаа улсынхаа хөгжлийн эсрэг ажилладаг нь бодит үнэн.
Нэргүй 2026-05-22 202.131.225.197
ТАТВАРЫГ ФЕОДОЛИЗМЫН ҮЕ ШИГ АРДАААС ТАТАЖ, ДАРАМТ ӨРӨНД ОРУУЛАХ БУС УЛС ӨӨРӨӨ БАЙГАЛИЙН БАЯЛАГ ТӨРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС МӨНГӨ БОСГОЖ УЛС ОРНОО АВЧ ЯВАХ ЁСТОЙ. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ФЕОДОЛУУД ӨӨРСДӨӨ ЦӨЛМӨӨД УЛС ОРНЫ АЧААГ АРДЫН НУРУУН ДЭЭР ҮҮРҮҮЛЭЭД БАЙГАА НЬ АРДЧИЛАЛ БУС ФЕОДОЛИЗМЫН НИЙГМЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ГУНИГ ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ИРГЭД БОС!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-05-22 66.181.180.184
Пүрэвдорж ард түмэнд хайртай хүн болж улс төр хийхчээн болж амиа зогоосоор цаг нөхцөөдөг. Гэтэл нийгэмд бүтээсэн юм маруухан. Татвараар улс орон оршин тогтндог. Баруунд 2 туйлын үнэн бдг гээд “үхэх үнэн, татвар төлөх үнэн” гэлцдэг нь согтуугийн үг биш юм шүү
Зочин 2026-05-22 103.145.234.36
АН-ынхан дандаа улсынхаа эсрэг ажилладаг нь бодит үнэн.
Б 2026-05-22 66.181.181.45
126 г цөөлмөөр б.аааа.татварын мөнгөөр цалинжина..тгд хуралдаа суухгүй..тэнээдл..дэлбэлээдл..лаатай суух юм..
Нэргүй 2026-05-22 103.212.118.35
ЖИЖИГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАТВАРЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БОЙЖСНЫ ДАРАА АЛААЧЭЭ БОЙЖИХООС НЬ ӨМНӨ АЛАХГЭЭД ДАЙРАХ ЮМ
зочин 2026-05-22 103.57.95.114
Улсын төсөв, хөрөнгө оруулалт байтугай урсгал зардлаа ч санхүүжүүлж дийлэхгүйд хүрч байгаа юм биш үү, Татвар бууруулбал төсөв санхүү сайжрах батлагаа хаана байна, Болох юм уу, Тэгээд бас цалин,тэтгэвэр нэмж, үнийн өсөлт,имфляц бууруул, хотын түгжрэл, бохирдлыг багасга ,гээд өчнөөн зүйл шаардана Жагсаалаар айлгана, Энгэж байж, байдлыг бүүр дордуулах бий дээ Байдлыг хүндрүүлж,иргэдийн амьдралыг дордуулж хамаг бурууг одоогийн төрд тохож ,төрийн эрхэнд гарах зорилготой хүмүүс манаид олон бий
зочин 2026-05-22 103.57.95.114
Гадаад байдал маш хүнд байна, Хамаг хэрэгцээт бараагаа гадаадаас зөөдөг манай орны хувь ямар ч цохилт ирж болзошгүй, Анхааралтай бэлэн байх хэрэгтэй Дураараа авирлаж, эрсдэлтэй зүйл хийж хэрхэвч болохгүй
зочин 2026-05-22 103.57.93.133
Пүрэвдорж маш найдваргүй хүн мэт бодогддог, Наанаа иргэдийн төлөө мэт боловч цаанаа шал өөр Тухайлбал энэ мэт хүмүүсийн балгаар ахмадууд 2-3 жилийнхээ тэтгэвэрийг үндсэндээ бусдад алдсан,Гар хоосон, эм ч авах мөнгөгүй болж, зовж буй хөгшдүүд олон байна ,Хүүхдүүдээс нь эхлээд л хөгшдийн тэтгэвэр рүү уралдаад дайрсан, Тэтгэвэрийн зээлийг 2 жилийн хугацаатай өхгүй бол жагсаал цуглаа суулт хийнэ гэж бүр УИХ-ын индэр дээрээс зарлаж байгаад санаагаа бүтээсэн,
Нэргүй 2026-05-22 202.55.191.130
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ЯРИАД БНАА. АХМАД ТӨРД ХАДГАЛУУСАН МӨНГӨӨ Л АВЧ БАЙНА. БУСДЫН ХӨТӨЛМӨР ХИЙЖ ХАДГУУЛСАН МӨНГИЙГ БУЦААЖ ӨНДӨР ХҮҮГЭЭР ЗЭЭЛҮҮЛЭН ГЭДЭГ ЮУ ГЭСЭН ДЭЭРЭМ БЭ? БИД БАНКАНД МӨНГӨӨ ХАДГУУЛААД АВАХДАА ӨӨРСДӨӨ ХҮҮГ НЬ АВДАГ БИЗ ДЭЭ ХЭЗЭЭ БАНК ХАДГУУЛСНЫ ТӨЛӨӨ ХҮҮГ БАНД АВДАГ БАЙСАН ЮМ БЭ? ТИЙМ БИЗ ДЭЭ
Нэргүй 2026-05-22 202.131.225.197
ХУЛЧГАР ЮУ Ч МЭДЭХГҮЙ СУГАНЫ ҮС ЮУ ХУЦААД БГАМ
Иргэн 2026-05-22 66.181.182.77
НӨАТ төлдөггүй 30 хувийг татварт хамруулаад нийтээрээ 5 хувийн татвар төлдөг болчихвол нийт татварын хэмжээ буурахгүй ээ. Үүнийг яагаад хийхгүй татвар төлдөг хэдээ ноолоод одоо дампууруулж байна даа…. Гадаад орнуудтай харьцуулаад хэрэггүй. Тэд бүгдээрээ татвараа төлдөг шударга системтэй.
Нэргүй 2026-05-22 202.70.43.34
Ард Иргэд нь орон байртай, сумд,аймгууд нийслэл нь хатуу хучилттай замаар холбогдсон, Хүний хөгжлийн суурь үндсэн шаардлага болох Ус, Эрчим Хүч, Боловсрол Эрүүл мэндэд л хөрөнгө оруулалт хийдэг тйим л Улсад аж төрмөөр бнааааа……Гэтэл байдал эсрэгээр байгаа нь харамсалтай…..Төр нь Төсвийн мөнгөөр элдэв Мега Төсөл хийж мөнгийг нь идэж шамшигдуулчихаад, сүртэй нээлт хаалт хийж ТВ Пиар нэвтрүүлэг хийж цацдаг башир аргатай
Нэргүй 2026-05-22 66.181.177.239
чацага минь тэтгэвэр 80 мянгаар нэмчих ээд битгий хуцаад бай,багш эмч нар нэмэгдлээ аваагүй л байгаад шүлс шиг нэмэгдэл энэ сараас л орж байгаа биз дээ муу капиталист аа !!
Иргэн 2026-05-22 66.181.182.77
Энэ ,80000 төгрөг бол нэмэгдэл биш ээ… Инфляцийг хагас дутуу нөхсөн төдий зүйлээ….