Парламент 126 гишүүнтэй болсноор Төрийн ордондоо багталцахгүй тун хэцүү нөхцөлд ажилладаг болсон гэж эхнээсээ гомдол тавих нь тэр.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2026.05.21/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Гишүүдийн бүтээмжид нөлөөтэй нэг чухал асуудал нь ажлын байр. Өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн олон байна. Өөрийн гэсэн ажлын байргүй учраас машин, гэрт нь нэгжлэг, үзлэг хийх нь нээлттэй байгаа.
УИХ-ын гишүүн 16 м2 өрөөнд туслахтайгаа хамт суудаг. Гишүүний өрөө юм уу, туслахын өрөө юм уу маш тодорхойгүй.
УИХ-ын гишүүнийг дангаар нь жижиг өрөөндөө сууж ажиллах боломжийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга ямар ажил төлөвлөж байна вэ” гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Төрийн ордондоо Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, УИХ-ын гишүүд, туслах, зөвлөх, Тамгын газрын ажилтнууд, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бүгд сууж байгаа.
УИХ 76 гишүүнтэй байхад л өрөө хүрэлцдэггүй байсан. 126 гишүүнтэй болоод бүр ч хүрэлцэхээ больсон. Үнэхээр хүнд болсон.
Парламентын ордонтой болох асуудал 20-иод жилийн өмнөөс яригдсан ч төсөв мөнгө, байршлаасаа болоод явдаггүй. Парламентын ордон бариад эхэллээ гэхээр өрөө тасалгаагаа бариад эхэллээ гэх болов уу гээд болгоомжилдог. Иймэрхүү олон шалтгааны улмаас Парламентын ордонтой болох асуудал саатаж ирсэн. Байнгын хорооны тоог нэмье гэхэд хоёр өрөөтэй өрөө олдохоо больсон. Улс орны эдийн засаг сайжирсан үед Парламентын ордон байгуулахаас аргагүй. Тийм учраас ажлын хэсэг гаргаад тооцоо судалгааг хийхэд л анхааръя” гэх хариулт өгөв. Ямба нь дэндэж эхлэв үү гэлтэй л асуулт, хариулт өрнөх нь тэр.
Чухамдаа бол ард иргэд нь 18 м2 байранд тав, зургуулаа амьдарч болоод байхад УИХ-ын гишүүн нь ажил хийх боломжгүй байна, бүтээмжгүй байна гэж гомдоллох нь үнэхээр даварч байна уу гэлтэй. Хоноц хоноцдоо дургүй гэгчээр бас хамт суудаг туслахаа ч "ад үзэх"-ийг яана. Уг нь тэр 16 м2 гэж голоод байгаа өрөө нь УИХ-ын гишүүний хувьд туслахтайгаа битгий хэл тав, зургуулаа ч суухад багталцаж шингэх боломжтой л өрөө. Гэвч УИХ-ын гишүүдийн хүсэл шунал барагдах биш дээ, гэр орондоо амьдарч байгаа аятай том цэлгэр, дээр нь дамждаг өрөөнд суух хүсэл нь Парламентын ордонтой болох ёстой гэх хатгаасыг хийхэд ч хүргээд байна.
Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Төрийн ордны хоёр давхарт ажилладаг байсан кофе шоп байрлах өрөөнд засвар хийж тухалснаар дамждаг өрөөтэй болж, нэг бизнес зогссон. Сайд дамждаг өрөөтэй болж байвал цаана нь бизнес эрхлэгч хаалгаа барих юу ч биш л дээ, УИХ-ын гишүүдийн хувьд.
Угтаа өрөө жижгээс УИХ-ын гишүүний ажлын бүтээмж буурна ч гэж юу байх вэ, түүн шиг худал зүйл үгүй. Эрх ямба нь л хэрээс хэтрээд байгаа нь тэр. Гэтэл өнөөдөр нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн сурагч, багачууд ямар нөхцөлд хичээллэж байгаа билээ. Нэг ангид 45-60 хүүхэд суралцпаг. Түүнтэй харьцуулахад УИХ-ын гишүүн нь туслахтайгаа хоёулаа 16 м2 байранд суух нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцогдохгүй л байх шүү.
Парламентын ордонтой болох асуудал 20-иод жилийн өмнөөс хөндөгдсөн гэдэг үнэн. Хамгийн сүүлд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа парламентын ордныг Их тэнгэрт ажилтан, албан хаагчийн байртай хамт барьж байгуулах судалгааг хийлгэхээр төсөвт хөрөнгийг суулгасан болохоо 2019 онд чуулганы танхимд зарласан удаатай.
Гэхдээ энэ ажил урагшлаагүй. Улмаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Төрийн ордноос Засгийн газрыг Номтын ам буюу Хөшигийн хөндийн бүс рүү нүүлгэх төлөвлөгөө боловсруулснаа танилцуулж байв. Энэ талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “86 га газарт Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг байшинд байдаг улс маш цөөхөн. Эрх мэдэл бүхэн салангид байх ёстой. Нөгөө талаараа энэ бүхэн 86 га газарт байна гэдэг түгжрэлийг бууруулна гэдэг худлаа. Тиймээс үүнийгээ задлах ёстой.
Парламент 126 гишүүнтэй болж байгаа учраас Төрийн ордон Парламентын ордон болж үлдэнэ.
Засгийн газар харин Богдхан уулын цаана байгаа Номтын аманд очино. Тийшээ хотын төвтэй тунелээр холбогдоно. Тэнд шинэ орон сууцны хорооллууд барьж, төрийн албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулна. Ингэж байж бид нийслэлийн түгжрэлийг ч шийднэ. Өөр ямар ч гарц байхгүй” гэх мэдээллийг өгч байв.
Харин УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь солигдсоноор Засгийн газар Номтын ам руу нүүх ч худ болж, УИХ нь Төрийн ордондоо үлдэх бус шинэ Парламентын ордон барьж байгуулах судалгаа руу орохоор болж байна. Уг нь Парламентын ордныг хаана барьж байгуулбал зохистой талаар хөрөнгө мөнгийг нь шийдвэрлээд судалгаа хийлгэсэн ч төсвийн мөнгө ёолох биш дахиад л ТЭЗҮ-д шаардлагатай хөрөнгө мөнгө төсөвлөн парламентын ордныг хаана барих вэ гэдэг судалгааг хийлгэх нь ээ.
Г.ХОРОЛ
3,605.46

















































helene 2026-05-22 185.102.217.160
Найдвартай арилжааны дохио болон мэргэжлийн стратеги хайж байна уу? Алт, газрын тос, хувьцаа, Forex болон криптовалют арилжааны талаар үнэгүй шууд дэмжлэг аваарай. Зах зээлийн найдвартай мэдээллийг авахын тулд Telegram дээрх Nelson (NildaSGNL) руу холбогдоно уу.
Нэргүй 2026-05-22 202.126.88.105
Гишүүнээсээ БОЛЬЧИХООЧ!!!
иргэн 2026-05-22 192.82.64.120
ажил хийе гэвэл өрөө багадахгүй Хангарьд ордондоо оч дандаа тансаглал идэж ууж ханадаггүй гишүүд
Зочин 2026-05-22 82.149.82.12
Тэр Рэгдэл гишүүн юу гэнэ вэ? 16м2 чинь том өрөө шүү
Нэргүй 2026-05-22 202.70.43.34
ТӨР-дөө Татвар төлөхөөр Түшээд нь Идэж Шамшигдуулна, ХУВИЙН ХЭВШИЛ БАРИЛГЫН КОМПАНИУДАД хамаг мөнгөө төлөөд байр захиалахаар Компаниуд нь мөнгийг нь идээд Байр Захиалагчидаа Залилж одно……Яацарсан Зовох Тавилантай Хүмүүс вэ Монголчууд Бид…..Бидний Үйлий Үр л бхдоо чааваас гэж …
Нэргүй 2026-05-22 202.70.43.34
Ард Иргэд нь орон байртай, сумд,аймгууд нийслэл нь хатуу хучилттай замаар холбогдсон, Хүний хөгжлийн суурь үндсэн шаардлага болох Ус, Эрчим Хүч, Боловсрол Эрүүл мэндэд л хөрөнгө оруулалт хийдэг тйим л Улсад аж төрмөөр бнааааа……Гэтэл байдал эсрэгээр байгаа нь харамсалтай…..Төр нь Төсвийн мөнгөөр элдэв Мега Төсөл хийж мөнгийг нь идэж шамшигдуулчихаад, сүртэй нээлт хаалт хийж ТВ Пиар нэвтрүүлэг хийж цацачихад л тарж оддог болсон цаг
Нэргүй 2026-05-22 202.179.26.227
УУчлаарай. УИХ- н гишүүд дотроос өндөр боловсролтой., нэг улсын ШЦА- н Ерөнхийлэгчээр хэдэн арван жил ажилласан, академич, шинжлэх ухааны доктор, тэгээд ахмад настан хүнээ гишүүд төдийгүй ард түмэн хүндлэх ёстой биш билүү. Энэ эрхэмд Монголын шунжлэх ухаан хөгжихэд оруулсан хувь нэмрий нь бодоод ч гэсэн 2 жижиг өрөөтэй ажлын байр санал болгож яагаад болохгүй гэж. Манайхан нэг л сонин байна даа. Аль болох л доош оруулах гэж оро Үргэлж хүн доромжилно. Гүтгэнэ. Муу хэлнэ. Одоо больцгооё.
зочин 2026-05-22 66.181.178.177
Ард түмний санал асуулга явуулж ,УИХ -ын гишүүдийг буцаагаад 76 болгох хэрэгтэй . 126 боллоо гээд өдөр тутмын хэрэгцээт барааны үнэ хэд дахин нэмэгдэснээс өөрөөр өөрчлөлт орсонгүй. Харин ч цалингийн зардал, орон байрны зардал нь нэмэгдэснээс , ард түмэнд ашигтай зүйл нэгч хийгдсэнгүй ээ. Одоо бүр сарын тэтгэвэр, цалин нь ч хаанаа ч хүрэхээ байлаа шүү дээ. нэг хонины гуя 120000 төгрөг гэхээр …
Нэргүй 2026-05-22 203.23.49.220
Монгол гэр дунджаар хэдэн м2 байдаг бол?
Нэргүй 2026-05-22 66.181.177.239
замаа ганц өрөө ярьсны төлөө өлгөж аваад л хэрүүлч чавганц шиг гэж гол асуудлаа яриачээ
Нэргүй 2026-05-22 59.153.87.54
126 аагаа 2 дахин багсга, тэгээд д болоо
иргэн 2026-05-22 103.229.122.120
Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын Гишүүн, Хотын дарга гэхээрээ Авилга, хулгай хийж Худлаа ярьж Хуулинд захирагдахгүй нтр гэж дөвчигнөдөг байснаа сүүлдээ Суудаг өрөө багадаж байна ч гэх шиг,,,,,Ард иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байж, Хулгай хийх гэж л УИХ-ын болоо биз ,
Нэргүй 2026-05-22 202.70.43.34
Ард Иргэд нь орон байртай, сумд,аймгууд нийслэл нь хатуу хучилттай замаар холбогдсон, Хүний хөгжлийн суурь үндсэн шаардлага болох Ус, Эрчим Хүч, Боловсрол Эрүүл мэндэд л хөрөнгө оруулалт хийдэг тйим л Улсад аж төрмөөр бнааааа……Гэтэл байдал эсрэгээр байгаа нь харамсалтай…..Төр нь Төсвийн мөнгөөр элдэв Мега Төсөл хийж мөнгийг нь идэж шамшигдуулчихаад, сүртэй нээлт хаалт хийж ТВ Пиар нэвтрүүлэг хийж цацачихад л тарж оддог болсон цаг
Нэргүй 2026-05-22 202.70.43.34
Ард Иргэд нь орон байртай, сумд,аймгууд нийслэл нь хатуу хучилттай замаар холбогдсон, Хүний хөгжлийн суурь үндсэн шаардлага болох боловсрол эрүүл мэндэд л хөрөнгө оруулалт хийдэг тйим л Улсад аж төрмөөр бнааааа……Гэтэл байдал эсрэгээр байгаа нь харамсалтай…..Төр нь Төсвийн мөнгөөр элдэв Мега Төсөл хийж мөнгийг нь идэж шамшигдуулчихаад, сүртэй нээлт хаалт хийж ТВ Пиар нэвтрүүлэг хийж цацачихад л тарж оддог болсон цаг