"Эрдэнэт" үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.05.21/мэдэгдэл хийлээ. Тэдний зүгээс "Эрдэнэт" төрийн өмчит үйлдвэрийг "Эрдэнэс Монгол" ХХК-д нэгтгэснийг эсэргүүцэв.
Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит компани нь гурван толгойтой байна. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яам бий. Гэтэл хамгийн сүүлд 2022 онд уул уурхайн төрийн өмчийн 17 үйлдвэрийг "Эрдэнэс Монгол" ХХК-д нэгтгэхэд "Эрдэнэт" үйлдвэр мөн нэгтггэлд багтжээ. Үүнийг тэд эсэргүүцэж байгаа юм.
Тэд "Учир нь улсын төсөвт орж төвлөрүүлж болох 750 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" ХХК хэрэглээд байгааг л эсэргүүцээд байна.
Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэр гэхэд жилд менежментийн зардал гэх нэрийн дор 90 орчим тэрбум төгрөгийг зөвхөн "Эрдэнэс Монгол" ХХК-д өгч байна. Гэхдээ ашгийн хувиар биш орлогын хоёр хувиар явж байгаа юм. "Эрдэнэт" үйлдвэр 50 орчим жил үйл ажиллагаагаа явуулж буй ажил хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж цаашлаад хүний нөөц гээд бүх бүтцийн нэгж бий. Тиймээс бид "Эрдэнэс Монгол" ХХК-д харьяалагдаж байгааг эсэргүүцэж байна. Менежмент хийх юм бол ядаж орлогоос биш ашгаас авахгүй яасан юм. Төрийн давхардал үнэхээр асуудал үүсгэж байна. Олон толгойтой болчихлоо. Үүнээс үүдэж ойлгомжгүй олон асуудал үүсэж байна. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" гэдэг компанийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл төрийн өмчийн олон үйлдвэрийн дээр компани байгаа нь нэг асуудал болж байна. Хоёрдугаарт, худалдан авалтын хувьд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, Тендерийн хуулиар бараа, үйлчилгээ нь явдаг. Гэтэл ХХК болгочихоор Тендерийн хуулиас гадуур болчхож байгаа юм. Мөн "Эрдэнэтт" үйлдвэр хэмнэлтийн тухайд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар явдаг. Гэвч хэмнэхгүй байгаад асуудал байна. Үндэсний аудитын газраас хяналт тавьдаг. Харин "Эрдэнэс Монгол"-ыг хаанаас санхүүг нь хянадгийг мэдэхгүй. Дээрээс нь 2026 онд "Эрдэнэт" үйлдвэр 4,9 их наяд төгрөгийн орлоготой байсан. Орлого нэмэгдэж байгаа. Учир нь 2026 онд зэсийн үнэ нэмэгдсэн нь орлого өсөхөд нөлөөлсөн. Түүнээс "Эрдэнэс Монгол" компани менежмент хийгээд орлого нэмэгдсэн асуудал биш. Үүнээс гадна тэтгэмжийн асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэр 7000 орчим ажилтан "Эрдэнэс Монгол" ХХК-д 150 гаруй ажилтан байна. Ажилтныг цомхотголд оруулсан тохиолдолд тэтгэмж өгдөг. Гэтэл зарим хүмүүсийг дэвшиж явсны төлөө мөнгө өгсөн байна.
Уурхайчдын хөлс хүчээр олсон нэг тэрбум гаруй төгрөгийг тэр хүмүүст шагнал болгож өгсөн. Жишээлбэл, газрын зохицуулагч 12 сая төгрөгийн цалинтай гурван хүнд 216 сая төгрөг өгсөн байна. Группийн менежер 9 сая төгрөгийн цалинтай хоёр хүнд 108 сая төгрөг өгсөн байгаа юм.
Бусад мэргэжилтэн гэх 5-6 сая төгрөгийн цалинтай таван хүнд 180 сая, газрын дарга нарт найман сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгсөн ингэж болохгүй. Ингэж мөнгө салхинд хийсгэж байхаар уурхайчдын техник хэрэгслийг солимоор байна шүү дээ. Тийм учраас уурхайчдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж хий мөнгө зарж байгааг эсэргүүцэж байна" гэлээ.
3,605.46






















































Нэргүй 2026-05-21 202.179.3.111
МАНыг тараа.
хулгайч авилгачидын нам Монголд хэрэггүй.
Нэргүй 2026-05-21 202.179.3.111
ОюунЭрдэнэ гайгийн Төрийн мөнгийг хувааж идэх хулгайлж идэх арга. Женко , Данх нарыг хариуцлагаа тооцоочээ.
Зочин 2026-05-21 64.119.29.46
Энэ данх гэж солиотой ерөнхий сайдын үед яагаад ийм дамбуу юм хийдэг бна бас л ЭХ салбарыг бас эрчист Монгол гээд маш өндөр цалин авдаг компани байгуулан нэгтгэсэн одоо ашгүй байхгүй болгосон ингэж шинэ бүтэц бий болгодогийг болих хэрэгтэй
Нэргүй 2026-05-21 66.181.185.205
Эрдэнэс Монгол гэж төрийн өмчийн олон компанийг нэгтгэсэн ямар ч хариуцлага хүлээдэггүй шал хэрэггүй бүтэц, нэгдэл нтр гэж нэрийг нь хүртэл өөрчилж үзсэн!
Уг нь бол баялгийн менежмэнт хийх учиртай, гэвч тэнд толгой компани нэрээр давхар бүтэц бдаг. Санхүүгийн чадварлаг багаас бүрдсэн 12 хүн байхад болох юмыг 150 цүнх баригчдаар дүүргэчихсэн!
Нэргүй 2026-05-21 203.98.76.30
Энэ олон Төрийн өмчит компаниудаа цэгцлээчээ !!! Наад төсвийн алдагдал чинь замбараагаа алдлаа. Ерөнхий сайд баахан хөгжлийн төвүүдийг нэгтгэнэ, төрийн өмчит компаниудад чиг үүргийн шинжилгээ хийж, бүтцийн өөрчлөлт хийнэ гээд байсан яасан бэ. Энэ олон намын тэжээвэр ямар ч чадваргүй хүмүүсийн цуглуулга болсон Төрийн өмчит компаниудаа цөөлөөчээ !!!!!
Нэргүй 2026-05-21 103.229.120.231
МАНЫН МАНГАСУУД ИДЭЖ ХАНАХГҮИ АХИЖ БҮ СОНГО