НЭМЭЛТ:
Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр /2026.05.21/ мэдээлэл хийх үеэрээ Баянхонгорт аймагт хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг явдалтай холбогдуулж, дараах тайлбарыг өглөө.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
-Баянхонгор аймаг дахь барилгын цэргийн ангийн 339 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч муудалцсанаас нэгнийх нь амь хохирсон харамсалтай хэрэг 2026 оны тавдугаар сарын 19-ны өдөр гарсан.
Тухайн үйл явдал болсон өдөр 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн хоёр цэргийн алба хаагч камергүй өрөөнд муудалцаж, хоорондоо зодолдсон. Хэрэг явдал болсон даруйд тухайн ангийн цэргүүд орж салгасан. Хоёр цэргийн нэг нь тухайн өрөөнөөс гарч явахдаа ухаан алдаж унаад нас барсан харамсалтай хэрэг гарсан гэх мэдээллийг авсан.
Барилгын цэргийн 339 дүгээр ангиас бидэнд өгсөн мэдээллээр ухаан алдаж унаад нас барж буй нөхцөл байдал камерын бичлэгт авагдсан гэсэн. Камергүй өрөөнд орж зодолдсон гэх цэргийг тавдугаар сарын 20-ны 02:00 цагийн үед цагдан хорих байгууллагад хорьсон. Цагдаагийн байгууллага шалгалт хийнэ. Хүний эрхийн комиссын зүгээс хугацаат цэргийн амь нас хохирч буй асуудалд дүгнэлт хийгээд холбогдох шаардлага зөвлөмжийг хүргүүлнэ
Хугацаат цэргийн албанд татаж буй хугацаанд цэргийн амь нас эрстэх, эрүүл мэндээр хохирох, хүний эрхийн зөрчил гарах ёсгүй. Тиймээс цэргийн анги байгууллагад үзлэг шалгалт хийдэг. Харамсалтай нь, хугацаат цэргийн амь нас хохирч буй асуудал тасралтгүй гарч байна гэлээ.
ЗХЖШ: Эмнэлгийн тусламж үзүүлэх үеэр нас барсан
НЭМЭЛТ:
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай байлдагч амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлэв.
"2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч нас барсан харамсалтай үйл явдал болсонд бид бүхэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Тухайн өдрийн 19:30 цагийн орчимд "Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байрлалд байлдагч Э.Ч нь таталт өгч, ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан" гэх мэдээлэл ЗХЖШ-ын Шуурхай жижүүрт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах явуулж байгаа тул холбогдох хуулийн хүрээнд нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй юм. Түүнчлэн ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийг бүрэлдэхүүн тус ангид албаны шалгалт явуулж бйагаа бөгөөд шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тооцох болно. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэргийн албан хаагч бусдад зодуулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, уг хэрэг 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчимд гарсан байна. Талийгаач 19 настай Ч нь 2025 оны намар хугацаат цэрэгт татагдсан байжээ. Хэрэг гарах үед хамт алба хааж байсан цэрэг нь түүнийг хяналтын камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халдсан байна. Тухайн өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан бөгөөд тэд хуулийн байгууллагад мэдүүлэг өгсний дараа суллагджээ.
Одоогоор тус хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хэрэг гарснаас хойш хагас цагийн дараа буюу 18:30 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгчээ. Дуудлагын дагуу түргэн тусламжийнхан ирэхэд нас барсан байсан аж. Өнөөдрийн байдлаар хохиорогч Ч-ийн биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байна. Уг хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж эхэлжээ.
3,605.46






















































зочин 2026-05-21 202.179.26.254
ХУЦАА!!! ЗОДООД АЛСАН БАЙХАД / ХАРИЛЦАН ЗОДООН БОЛГООД АЙН/ АЙЖ ИЧИХЭЭ БАЙСАН АЛУУРЧИД ХУЙВАЛДААД БАЙНА УУ?
Нэргүй 2026-05-21 117.111.8.119
Монголд хүний эрхийн үндэсний комисс шиг хэрэггүй байгууллага алга дагдаа хулгайя а******н луйварчдын эрх ярьж хамгаална хохирогчын эрх ашигийн талаар ер дуугарахгүй татан буулгах хэлүүлцүүлэг ард нийтийн дунд явуулах хэрэгтэй
Бузар 2026-05-21 202.9.46.31
Хүрэлсүг л ийм бузар хар энергитэй танхай балмад хулгайч шүү дээ, хулгайч өөрөө үхэж байж л монголчууд гар газар хөл хөсөр болно доо..
Зочин 2026-05-21 202.9.47.49
Алуурчингууд хаана ч байсан хэнийг ч а**а. Гудманд гэрт эрэстранд дэлгүүрт цэрэгт албан газарч а**а.
Нэргүй 2026-05-21 103.212.119.74
mongold armi hereggui tumnii huuhed yargalj alhaa boli. mongol armi hentei baildaj chadah umbee s**
Нэргүй 2026-05-21 103.57.94.141
MANAI ARMY EROOOS BOLHGUI BNA DAAAA.SHINECHLEL ER HIIGDEHGUI BNAAA
Нэргүй 2026-05-21 103.57.94.14
Батлут сайд огцрооч ээ !
XAVTGAI komis BOOOVNi barsyk 2026-05-21 66.181.177.89
shezotoi galzyy xylgaich gaynyyd.
Нэргүй 2026-05-21 122.201.31.8
Өө за, өөрөө зүгээр алхаж явж байснаа гэнэт үхчихсэн юм гэнэ. Энэ үлгэрт чинь хэн ч итгэхгүй л дээ.
Нэргүй 2026-05-21 202.179.24.90
Монгол Макрон ажлаа өг. Сайдын суудлаасаа огцор
Нэргүй 2026-05-21 66.181.184.13
сайн дурын болгох хэрэгтэй энх цагт ингээд цэргүүдээ эрэмдэг болгоод ү хүүлээд байдаг салбар гэж юу байдаг юм монголын гэхэд хэцүү л харагдах харь бодлоготой ч юм шиг
иргэн 2026-05-21 203.169.50.8
Энэ жил шинээр цэргийн албанд явсан хүмүүсээс ар гэртэн нас барсан гэсэн түгшүүрт мэдээ ирж байна эцэг эхчүүд үр хүүхэдээ хугацаат цэргийн албанд хэзээ ч явуулахгүй гээд бүр цэрэг татлагыг үзэн яддаг болжээ. Энхийн цэргийн албанд хүний амь үнэгүй блолоод удаж байна БХЯ ба ХЦУГ юу хийгээд арга хэмжээ онцгой байдал зардаггүй байгаад байдаг юм. Ард түмэн а******н армид амь хүүгээ өгөхгүй гээд гашуудаж байна. Тэр хүчээр явуулдаг тогтолцоогоо халаачээ. хүний хүүг санаатайгаар алаад байна .Учиралаа.
Нэргүй 2026-05-21 66.181.180.59
Аймгийн ерөнхий эмч нь эмнэлэгт ирэхдээ нас барсан клиник үхэл мөн ямарч амьдын шинжгүй ирсэн гэж ярьсан бсн шүү анханы тусламч авсах үедээ ё гэх шиг хүний хүүхдээр зугаа хиыж алж хаячихаад а******н чинь маш харгислал дор яаж тамалж алсан вэ үнэн мөнийг олж тогтооно шүү нөхдөа монголын аав ээжүүд хүүгээ цэрэгт явублна гэж аймшигтай араатны гарт явуулна гэсэн үг шүү
Нэргүй 2026-05-21 103.168.35.226
Ийм байхад төрүүлсэн үрээ үхэлрүүгээ яв гэх эцэг эх байх уу.
Нэргүй 2026-05-21 202.21.115.186
Хянаж цагдах ёстой офицер ахлагч нар нь юугаа хийж байдаг байнаа.
Нэргүй 2026-05-21 122.201.23.83
дэглэлт байх ёстой гэсэн ойлголтой хүмүүс байдаг тэр офицер ахлагч нар. цэргийнхэн
iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiibytsaltas; 2026-05-21 66.181.177.89
AIMSHIGTAI dyygai.
gyilagchduin tsyglaan 2026-05-21 66.181.177.89
yndesten, oligtoig ni tasdaj alsan. xydalch.
daryi buulj, jujuglen xangamj -zailyyl saitadmedeel,ytsge. 2026-05-21 66.181.177.89
XYNDrYYLSEN xunaltgyi, dyyriaml banknyyd iiiiiii
gadni OCzasaglaj, saitryy,komputergyi,evdej. yxsenui chun shaalzx xooloo xalaa. 2026-05-21 66.181.177.89
ali nytguix opon nytagt ni xariyalax, darangyilagchuin yed gadni xynui xool yc byzartai NOIRMOGLBOLxylgailna.
darangyilagchni b*** sonin bish bolloo,zailyylkK keniat 2026-05-21 66.181.177.89
shupeenui alchyyp bazdg
BOOJGOI sonin bish bolloo, ymxui gyilagchni xyynyyd 2026-05-21 66.181.177.89
zailyyl, xooloo ud, xalaa.
xynui erx chuluund xaldagchf, XULGAiCH TIV ?
dyygai 2026-05-21 66.181.177.89
ax dyy naruig muni alchlaa # ; ?
Нэргүй 2026-05-21 202.70.43.34
Ажил дээр “БҮХНИЙ ЮМНЫ ДАРГА, БҮХНИЙ ЮМНЫ МЭРГЭЖИЛТЭН, БҮХ ЮМНЫ ИНЖЕНЕР” гэж байдаг, тийм хүмүүс л ойр тойрондоо хор хохирол их учруулдаг дэмий хогийн хөгийн хүмүүс бдагда. Тийм хүмүүсийн өдөр тутам хийдэг ажил нь хамт ажиллагсадаа муулж хов зөөж худлаа мэдэмхийрч бурж хооронд нь хутган үймүүлэгчид бдаг
цэргээс халагдахын өмнөхөн амиа алджээ 2026-05-21 66.181.184.250
Хүүгээ хүлээсэн аав, ээж , ах дүүс нь харамсалтай байна.