–УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан учраас эсрэг фракцынхаа сайд нарыг шахаж, Ардчилсан намд долоон сайдын суудал өгье гэсэн яриа гарч байна. Ардчилсан намын даргын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
–Би хэсэг хугацаанд чөлөөтэй байж байгаад өнөөдөр ажилдаа ирж байна. Албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах ёсгүй, буруу гэж үздэг. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Яагаад гэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхтэй болсон. Олонх нь олонхийнхоо ажлыг хийх ёстой, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Энэ зарчмыг алдагдуулж болохгүй.
–Ардчилсан намыг Засгийн газарт хамтарвал УИХ-ын даргын албыг өгөх асуудал яригдаж байна. Үүнийг та дэмжих үү?
–Ардчилсан нам Засгийн газарт хамтрах нь буруу. Яагаад гэвэл зөвхөн хууль, эрх зүйн талаасаа биш, улс төрийн байр суурийн хувьд ч буруу. Ардчилсан нам өнгөрсөн 10 жилийг “авлигад идэгдсэн 10 жил” гэж удаа дараа шүүмжилж ирсэн. Бид энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр хамтарч авлигад идэгдсэн 10 жилийг хамтдаа хаацайлах гэсэн үг биш. Ийм зүйл байх ёсгүй. Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ байр суурийг баримталж, цөөнхийн сонголтоо хийх ёстой гэсэн байр суурьтай байна.
3,605.46






















































Нэргүй 2026-05-21 103.229.121.60
Олигтой биеэ даасан бодол сэтгэлтэй боловсрол гэдгийг жинхэнэ утгаар нь авсан хүмүүс биш дандаа бусдаас будаа идэж сурсан ашиг хонжоо хайсан шаарнууд нам бараадаж засаг төр лүү хошуурцгааж энэ улсыг сүйрүүлэх нь дээ!
Зүйтэй 2026-05-21 202.9.46.31
27 онд ерөнхийлөгчийн сонгуульд орох хэрэггүй. МАН хүрэлсүгээ дахин сонгоод цаашаа сөнөдгөөрөө сөнөж дуусаг.
Нэргүй 2026-05-21 202.9.40.106
АН-ынхан горьдчихсон байна. Гантөмөр даргынхаа буянгаар 8 яамдаар дүүрэн АН-ын гишүүд ажилтай болсон. Харин Лодойсамбуу, Баярмаа болон MSC-ын гайгаар хамтарсан засгийн газар огцорч зарим нь ажилгүй болсон байх. Одоо бол МАН тийм хоноцын сэтгэлтэй хүмүүстэй хамтрахгүй. Тэд яаж Түгжилддэгийг өнгөрсөн түүх гэрчилнэ. ХҮН-ын дарга мөн ч ухаантай хүн юм даа.Намын гишүүд нь залбираад л явж байдаг байхдаа
chek 2026-05-21 103.57.94.209
ороочээ тэртэй тэргүй ороод л хог шаарыг нь хүртсээр ирсэн
Нэргүй 2026-05-21 43.242.242.59
АНбол луйварчдаар дүүрсэн нам гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг, Эрднэ гээд олон нэр хөвөрнө. энэ нам монгол орныг хөгжүүлж харагдаач. иргэд 2 удаа итгэл үзүүлж УИХ-д олонх болгож төр засгийн эрх мэдлийг өгсөн боловч тэд Монгол орныг дампуурлын ирмэг дээр аваачсан. Баахан бондын өрөнд унагаасан. Харин МАН олонх болж тэр бүх өрнөөс нь салгасан. Алдаагаа давтан гаргаж АН-ыг олонх болговол Монголын эдийн засаг сүйрнэ.
Нэргүй 2026-05-21 66.181.180.184
Гантөмөр шиг ухаалаг хүмүүн АН-ыг тоож орсон нь өөрөө оньсого. ан г үнэхээр ардчилагчид гэж итгэсэн байх. Эд нар туйлширсан популистууд гэж харагдаж л байсан, одоо ч
Зочин 2026-05-21 66.181.189.152
яг зөв 2028 онд ялалтаа байгуулаад лалруудыг бүгдийн ногоон автобусанд нь жихээд ялын эдлүүлэх хэрэгтэй
Зөв 2026-05-21 202.9.46.31
2ын хооронд хоёр жил зүгээр л мөөмөө унжуулаад явж бай, авилгалчдын хулгайчдын намаас ард түмэн бушуу салахын түүс болсон.
Зочин 2026-05-21 202.9.47.116
Баярцогтыг ЕНБД болгодогоос бусад нь болж байна. Зөв шүү. Гантөмөр байсан бол сайд болоод л алга болно. Одоо дахин хэзээ ч МАН-д саналаа өгөхгүй. Наад э****з, хурлийзуудаа зайлуулахгүй бол АН ялхад хэцүү шүү.
Бүү март 2026-05-21 66.181.165.234
,Дараагийн сонгуулиар халзан хурга байгаа бүгд гарна гэж горьдож байгаа байхдаа май шүү, Яаж төрөөр тоглож бутарсныг чинь мартаагүй
Нэргүй 2026-05-21 202.70.43.34
ЗӨВ ШҮҮ
АН-ын гишүүн. 2026-05-21 202.131.251.66
Энэ Цогтгэрэлийг АН-ын даргаас огцруулах хэрэгтэй. Гантөмөр нь хамаагүй илүү байжээ. Гантөмөр шиг хүнийг л АН-ын даргаар сонгох хэрэгтэй.
АН-ын гишүүн. 2026-05-21 202.131.251.66
Ардчилсан намын гишүүд, дэмжигчид цөхөрч гүйцсэн. Баян хүн намын даргаар сонгоод хэрэггүй байдым байна. Олигтой ажил төрөлгүй жирийн гишүүд нь МАН-руу элсэж эхэлсэн. 2028 оны сонгуульд Ардчилсан нам ялж чадахгүй Баярцогтоос болоод ялагдана. Төрийн байгууллагын албан хаагчид ажилтайгаа байхын тулд аль намыг сонгох нь тодорхой. 8-н суудалтай Хүн намын 2 гишүүн сайд хийгээд 2 яамны харъяа байгууллагуудад гишүүдээ ажилд оруулж байхад. 42 суудалтай АН-ын гишүүд нэгч яаманд алга.
Нэргүй 2026-05-21 66.181.180.113
маш зөв. хулгайчид өөрсдөө ялаа үүрэх хэрэгтэй