Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайханыг банк, санхүүгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мөнгөний бодлого, макро эдийн засгийн судалгаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Н.Батсайхан нь 1996 оноос хойш Монголбанкинд тасралтгүй 30 жил ажиллахдаа эдийн засагч, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж ирсэн бөгөөд 2026 оноос Монголбанкны Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байна.
Түүний мэргэжлийн үйл ажиллагаа нь мөнгөний бодлого, макро эдийн засгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, банкны хяналт шалгалт, валютын нөөцийн удирдлагын чиглэлд төвлөрч, Монголбанкны бодлого, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Мөн “Валютын ханшийн хэлбэлзлийн худалдааны урсгалд үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажил нь бүс нутгийн эдийн засгийн судалгаанд ач холбогдолтой бүтээл болсон.
3,605.46






















































Зочин 2026-05-21 66.181.168.8
Аль нэг нам дагаж далдагнаагүй цэвэр мэргэжлийн хүн. Зөв л хүнээ шагнаж._
Нэргүй 2026-05-21 122.201.23.83
одон медал дэлхий дээр 2 улсад байгаа.
1.Монгол
2.Хойд солонгос
Олон нийтийн дүгнэлт энэ 2026-05-21 66.181.184.12
одон тэмдгээр залуучууд сэтгэлээ хуураад яах ч билээдээ. үүнийгээ зүүгээд гудмаар явбмал мөр зэрэгцэн адил түвшинд ажиллаж амьдарч буй хүмүүс ямар байдлаар хүлээж авах бол? өөрөөбусдаас би ийм илүү гэж бодохоос илүүтэй яанаа бусад маань юу гэж харах болоо гэж л бодогдохгүй гэжүүдээ?
Нэргүй 2026-05-21 202.70.43.34
Нийтээрээ Буруу Бодолтой Буруу Үзэлтэй, Дээр нь Улсад нь Хууль Стандарт хэрэгждэггүй Хэцүү бнааааа
бүгд 2026-05-21 66.181.184.12
одон мэдаль, гавъяат баатарын тэмдэг зүүсэн бүх хүмүүс эдгээрээ энгэртээ зүүүдэг бол м анай хүмүүсnay ;oj mfjh ynaubnay vtmuthoa; ямар харагдах бол?
Зочин 2026-05-21 66.181.191.168
Мөнгөний ханш унаад монгол төгрөг үнэгүйдэж байхад ийм хүмүүс сайн ажилласан гээд шагнуулаад байх гэж
болиоч ээ 2026-05-21 66.181.166.134
Энэ хүн өдөр бүр ардаа анонс хадуулж, байнга хурал хийн, гялаан төмөр тарааж, түрүүнд нь, олон жилийн өмнө одон, гавьяат цол авсан хүмүүсийнхээ алдар хүндийг нь үнэгүйдүүлж доромжилж бна. Өөр хийх ажил энэ тэнэгт байхгүй бололтой.
зочин 2026-05-21 66.181.184.219
Иргэд байгууллагуудын хөдөлмөрийн үр дүн, зүтгэлийн төр үнэлдэг, шагнал урамшил олгодог байх ёстой Төрийн шагнал урамшил одон медалийн үнэ цэнэ, нэр хүндийг унагах оролдлого хэрхэвч байж болохгүй, Шагнал, одон медалгүй улс орон хаана байна , Энэ бол харин бахархал, заавал байх ёстой зүйл, улс орныг урагшлуулах хүчин зүйлийн нэг , Хэн ч хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй,Арын хаалга гэх мэт бол бараг худлаа,өчүүхэн хүмүүсийн атаархал хорон санаа,Төрийн шагналыг үнэлж сурья, Одон медалаа энгэртээ зүү
Нэргүй 2026-05-21 202.179.14.99
Өөрөө ер нь юу хийдэг болоо ? Бусдыг буруутган, хоол идэхээс өөр юмгүй нэгэн байхаа даа