niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:01 UTC Source: https://news.mn/r/2867824/ 8631ac483eb279d5… ← back to niitlelch.mn

"Газрын тос олборлох хайгуул, судалгааны ажлын эрчимжүүлж байна"

"Газрын тос олборлох хайгуул, судалгааны ажлын эрчимжүүлж байна"

"Газрын тос олборлох хайгуул, судалгааны ажлын эрчимжүүлж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орвол түүхий эдээ хэрхэн олборлож, хангах талаар тодрууллаа. Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын лицензтэй орд газруудыг түшиглэн ТЭЗҮ-ийг боловсруулан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.5 сая тонн нефть олборлох төлөвлөгөөтэй байсан боловч цар тахал болон БНХАУ-ын "Питро Чайна Дачин Тамсаг" компанийн татварын маргаан, геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор нефть олборлох хэмжээгээ үе шаттай бууруулсан нөхцөл байдалтай байна. Ашигт малтмал газрын тосны газраас ТЭЗҮ болон холбогдох тооцоо судалгаанд хяналт тавьж, эдгээр төслүүдийг төлөвлөсөн хэмжээндээ нефть олборлохыг шахаж, шаардаж байна.

Дээр дурдсан үндсэн шалтгаанаар өнөөдрийн байдлаар 400 мянга гаруй тонн түүхий тос олборлон, экспортолж байна. Тийм учраас Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улирал ашиглалтад орохтой холбогдуулан түүхий эдийн олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьж байна.

Мөн түүхий газрын тосоор хангах нөхцөл дутсан тохиолдолд хоёрдогч, гуравдагч улсаас түүхий эдээ худалдан авч, дотоодын хэрэгцээгээ хангах ёстой гэдэг бодлогыг барьж ажиллаж байна. Тал талдаа хэлэлцүүлгийг хийж байна. Тодруулбал, олон улсын хөрөнгө оруулагчдыг урих нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, урилга илгээсэн. Бид цаашдаа хайгуул судалгааны ажлаа улам эрчимжүүлж, орд газруудаа нээж шинэ үйлдвэрээ түүхий тосоор хангах зайлшгүй шаардлага гарч байгаа. Хамгийн гол нь төсөл хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Тиймээс цаашид газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд аль болох саад багатайгаар ажиллана. Мэдээж байгаль орчны нөхөн сэргээх ажлыг хийж, байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүй технологийг хэрэглэх ёстой. Ашигт малтмал газрын тосны газраас олон төсөл дээр хайгуулын ажлыг хийж, 16 талбай дээр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Хөрөнгө оруулагчдад илүү их мэдээлэл өгөх зорилгоор англи, хятад хэл дээр мэдээллээ боловсруулж, олон улсын сайтад байршуулсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-21 66.181.160.111

Дорноговьд эхлүүлээд байгаа Газрын тосны үйлдвэрийг барина гэж Хүрэлсүх реклам хийсний ачаар Ерөнхийлөгч болсон, одоо хэрэг нь нэгэнт бүтсэн учир цааш яах нь падгүй!!!

Avatar

Нэргүй 2026-05-21 66.181.160.92

Хятадруу гаргаад байгаа түүхий тосны экспортоо зогсоож шинэ үйлдвэрээ хангахад бэлдэх тосоо нөөцлөх хэрэгтэй ш дээ.

Avatar

Нэргүй 2026-05-21 103.57.94.217

нэг жилийн дараа үйлдвэр ашиглалтанд ороход түүхий тосгүй шээд Хүрэлсүх, Алтанцэцэг гар шоронд ордог л юм байгаа биз, улс ард түмэн 2.3 тэрбумын өрөнд орох нь харамсалтай байна

Avatar

Нэргүй 2026-05-21 103.57.94.217

Энэ засг барьж байсан нөхөд хий хоосон мэдэмхийрч байдаг Алтанцэцэг авгай юу хийж байсан юм. Даан чдээ. Тзүхий тосоо бэлдээгүй байж үйлдвэр барьлаа гээд ард түмэн олон хэлсэн дээ. Тэгэхэд Алтанцэцэг авгай монголп нёфтийн үйлпвэр барихыг эсэргүүцэж байна гээд л буруутгаад байсан.. Одоо болохоор 2 дахь 3 дахь орноос түүхий тосоо авнаа гэж тэнэгтэж байна

Avatar

Нэргүй 2026-05-21 103.57.94.217

бол тэр их 488 сая доллараар түүхий тосны хоолой тавиулсан Хүрэлсүх, Алтанцэцэг нараартөлүүлэх ёстой. Одоо түүхий тосны эрэл хайгуул хийнэ шэж солиорч байгаагаа болио ч ичээ ч. үылдвэр барьж байгаа 8 жилийн хугацаанд энэ эрэл хайгуулаа хийж байхгүй яасан юм.

Avatar

Зочин 2026-05-21 103.57.94.217

Одоо үйлдвэр ашиглалтанд орно гэхээр. газрын тосгүй гэдгээ хүлээж байна. Газрын тосгүй байж түүхий тосны хоолой тавьж байна , түүний өрөнд сайншандаас зүүн тийш чиглэсэн төмөр замаа тавья гэхэд Алтанцэцэг хүрэлсүхэд хоолой тавих нь зөв гэсээр төмөр замыг болиулсан. 1.5 сая түүхий тос тээвэрлэхгүй
,

Avatar

Нэргүй 2026-05-21 124.158.123.242

Тэгээд гадагш нь асар хямд зараад, амар олсон тэр мөнгөөрээ дарга нар дургиад, казакстанаас илүү үнэтэй газарын тос авах юм яриад л…

Avatar

Нэргүй 2026-05-21 202.70.43.34

Аливаа төсөл хийхдээ ТЭЗҮ гэж хийдэг, ТЭЗҮ-гэ Анхнаса Зөв хийгээд явахгүй бол Худлаа Худлаа Төслүүд их явдаг болжэээ

Avatar

zochin 2026-05-21 108.173.150.168

Huatadiin company mongoliinvtosiig sorood duuslaa. Iim unetei har altniihaa uniig nemsen uu.

Avatar

Нэргүй 2026-05-21 66.181.185.150

Газрын тосыг өнөөдөр хайгаад маргааш нь олчихдог юм биш. Хэтэрхий оройтож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж