niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:02 UTC Source: https://news.mn/r/2867838/ 4904eba95be70c5a… ← back to niitlelch.mn

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Арилжааны банкууд ипотекийн зээл хүссэн 47 мянган иргэний өргөдөлд дарагдаад байгаа ч эх үүсвэр дутмагаас энэ жилдээ багтаан шийдвэрлэх боломжгүйд хүрсэн. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх эх үүсвэрээр дээрх иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэвэл бараг 10 жил ч хүлээж мэдэхээр байгаа юм.

Харин Засгийн газар ирэх долоо хоногт Орон сууцжуулалтын банкны тухай, Орон сууцны тухай хуулийн төслийг хэлэлцэх төлөвтэй байна. Хэрвээ Засгийн газрын хуралдаанаар дээрх хуулийн төслүүд дэмжигдвэл УИХ-д өргөн баригдана.  Парламентаар хуулийн төслийг баталснаар Ерөнхий сайдын санаачилсан шэйр моргейж хөтөлбөр хэрэгжих боломжтой болох аж. Энэ тохиолдолд шэйр моргейжийн зээлийн хүү 12, 14 хувьтай байх хувилбар яригдаж байгаа юм.

Мөн шэйр моргейж хөтөлбөр хэрэгжвэл урьдчилгаа төлбөрийг бууруулах боломж бүрдэх нь.  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагийн өгсөн мэдээллээр "200 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авах боллоо гэхэд эхэлж 15 хувийн урьдчилгааг иргэн эхэлж төлнө. Энэ тохиолдолд 200 сая төгрөгийн үнэтэй байрны урьдчилгаанд 30 сая төгрөг төлнө, үлдсэн хэсэг дээр нь банкны зээл авна.  Мөн тухайн байрны үлдэж байгаа 50 хувийн төлбөрөө түрээслэх зарчмаар, төлбөрөө боломжтой үедээ төлж дуусгах уян хатан зохицуулалт үйлчлэх нь. Тухайлбал, тухайн моргейжийн зээлийг 15 жилийн хугацаатай авлаа гэхэд мөнгөтэй болсон үед түрүүлж төлбөрөө хийж болох аж. Энэ тохиолдолд хугацаанаасаа өмнө үлдэгдэл төлбөрөө төлснөөр байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой болох юм.

Харин өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа жилийн 6-8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь. Орон нутагт амьдарч байгаа иргэн болон анх удаа орон сууцны зээл хүсэж байгаа, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэгт хүргэхэд анхаарах нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-05-21 202.55.188.94

энэ хаасайгүй орон сууц барьсан барьж байгаа жишээлбэл байрсан байруудаа түрээсээр ард иргэдээ өндөр үнээр түрээсээр амьдруулж байгаа нь буруу худалдын борлуулахгүй нэг ёсний зарахгүй зүгээрэл сараар түрээсийн мөнгө олж ард олноо шулаад байгаа харагдаж байгаа шүү ядаж хувьтай байртай хүмүүс түрээслэхын хувь хүмүүсийн эрх харин төрий болон улсын байруудийг хугцаатай түрээсээ дуусгаад хувьд өгөх хуултай гэтэл eрөөсөө сар бүр мөнгөний төлөө ажиллаж байгааны харагдаж байна

Avatar

сонгогч 2026-05-21 202.9.47.65

Барилгын мафуудын ХЯМД, ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛААР БАРЬЖ, КОВИДООР ДАЛИМДУУЛАН ҮНДЭСЛЭЛГҮЙ ХЭД ДАХИН НЭМСЭН ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ЗАЛИЛАНГ төр засаг нь дэмжиж, ИРГЭДИЙГ ШУЛЖ , МӨЛЖИЖ, МӨЛХҮҮЛЖ БАЙНА………….

Avatar

Нэргүй 2026-05-21 202.21.124.29

байрны үнэ улам л өснө
Төр оролцох ямар ч шаардлага байхгүй

Avatar

зочин 2026-05-21 202.21.120.62

Монгол бичгийг ингэж доромжлох нь харамсалтай санагдаж байна

Avatar

Нэргүй 2026-05-21 202.9.41.84

хужааманжболого үхснацныхнхужа манжуудүхсн ацаара д2рлхдмынхужааманжд бодлгоорхудла жүжглж чадхгүй бжд2рлжбга гж хргдх гжхужаа манж ажлла риыж бгаа үхсн ацныхн түрүйнийбөөс манжхужаагуудын хүнд2рлхгж юубсиийн түрүйнийбөөсүүүдхэзээчмнгл хзниынд2рлхбснтүүхийбхггүйхулгайг-ртолгоыд шаачаад худла чадхгүйбжбастиымнэр авчх гэсн хужааманж санаархл гяяяхх гяяяхх.хужааманжууд өдр өдрт ннг гажиг гажиг ядсн юмшааж бгаабиз тэр ч ядцнхужаамхнж арга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж