"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.05.21) цаг агаарын мэдээг хүргэж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4…-9 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Донод-Монголын тал нутгаар +12…+17 градус, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгаар +18…+23 градус, Дорнодын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчим: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө сэрүүсэж +14…+16 градус дулаан байна.
Багануур орчим: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.
Тэрэлж орчим: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.
3,605.46






















































Холбоотой мэдээ