niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 22:02 UTC Эх: https://news.mn/r/2867835/ 69f02920092d33b9… ← niitlelch.mn руу буцах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.05.20/ банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний үйлдвэрлэл, санхүүгийн салбарын оролцоо, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон Монголбанк, арилжааны банкны 1300 гаруй төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаад, дотоод орчны сорилттой нөхцөлд Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр бодлогын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр эдгээр бодлогын үр дүнд макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд хэвийн түвшинд, эрсдэл даах чадвар тогтвортой байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдэд банкны салбар бодит санхүүжилт, идэвхтэй оролцоогоор дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт өссөн бол “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн шинэ үйлдвэрүүд ашиглалтад орж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд банкны салбар 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дурдав.

Түүнчлэн Монголбанк дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төв банкны засаглал, эрх зүйн орчны шинэчлэлд онцгой анхаарч байгааг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийн шинэчлэлийг боловсруулж, төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, бодлогын орон зайг тэлэх, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд банк, санхүүгийн салбарын оролцоо чухал болохыг тэмдэглэж, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, барилгын материал, бордооны үйлдвэрлэлийн хараат бус байдлыг хангах нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстойг онцоллоо.

Мөн тэрбээр бүрэн эрхийн хугацааныхаа үлдсэн хугацаанд төрийн албаны сахилга бат, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.

“Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор:

  • П.Дамдин -Монголбанкны ахмад ажилтан
  • М.Болд -Тогтвортой санхүүжилтийн холбооны гүйцэтгэх захирал ,
  • О.Банзрагч -Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч

“Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон”-гоор:  

  • Н. Батсайхан – Монголбанкны Ерөнхий эдийн засагч
  • А.Ганбаатар -Төрийн банкны даатгалын албаны менежер

“Алтан гадас” одонгоор:  

  • Г.Борхүү-Монголбанкны Хяналт шалгалтын газрын банкны бодлогын хэлтсийн захирал
  • Д.Мөнхтуяа -ХААН банкны УБ -ын Зүүн бүс салбарын Сансар тооцооны төвийн захирал
  • Ц.Ариунтуяа- Богд банкны эрсдэлийн бодлогын мэргэжилтэн
  • Б.Алтанхуяг-Капитрон банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал бөгөөд ерөнхий нягтлан бодогч
  • Н.Эрдэнэбилэг – Монгол Улсын Хөгжлийн банкны Дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн
  • Б.Баярмаа- Ариг банкны Сонгинохайрхан салбарын захирал
  • Б.Еркин – Хас банкны гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд байгууллагын банк хариуцсан захирал
  • Ж. Оюун-Голомт банкны Дижитал шилжилтийн газрын захирал
  • Б.Оргил-ХХБ-ны Газрын захирал
  • С.Цэрэндаш Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга

“Хөдөлмөрийн хүндэт” медалиар:  

  • О.Ядамдорж-ХААН банкны УБ-ын баруун бүс салбарын захирал
  • Б. Батцэцэг-Голомт банкны Бүртгэл тооцооны газрын касс үнэт зүйлсийн хэлтсийн мөнгө тоологч
  • Ө.Мөнх-Ундарга-Монголбанкны Хуулийн газрын Гэрээ эрх зүйн нийцлийн хэлтсийн захирал
  • О.Баярсайхан- ХХБ-ны Газрын захирал нарыг тус тус шагнагдлаа.

Уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах зарлигийнхаа дагуу Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод Эзэн Богд Чингис хааны эш хөргийг үндэсний үнэт өв, төрт ёсны бэлгэдэл болгон гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-20 202.9.41.33

Энэ хүүр яах гээл байгаа бол доо чи.салбар бүхнээр ороод одон тэмдэг тараагаад явахым. Их л ажил хийжугайм байх даа чааваас. Уйдаад байгаа бол зүгээр л би болилоо явлаа гээл зайлчаач дээ.

Avatar

зочин 2026-05-20 66.181.178.44

хүмүүсийн ажлыг хийлгэлдээ. Ямар ч шйдэлд хүрэхгүй,ач холбогдолгүй хурал хийдэг хоббитой болцийм уу. Баяр ёслолоор тараадаг байсан тэмдгүүдээ одоо бүр хурал цуглаан хийж бгаад тараадаг жирийн нэг тэмдэг аятай болжээ. Өөрөө хийх юмгүй уйдаад бвал хөдөө холон очиж тэр нефтийн үйлдвэр дээрээ амьдарч ажиллач дээ.

Avatar

Нэргүй 2026-05-20 103.229.122.68

яаж ч бодсон АРДЧИЛСАН НАМ нь дээр юм бн .Баярцогт Сайханбилэг Элбэгдорж ан ын хатиг нууд гэтэл ман ын Баяр Сү Батболд Энхбаяр гээд бас тоолж баршгүй олон хатиг байж л бдаг .Малбг малчдад,орон сууцыг суугчдад,газрыг хашааны өрхийн эздэд хэн хувьчилсан бэ Ардчилсан нам л хийсэн биз ДЭЭ! ХҮҮХДИЙН МӨНГИЙГ АНХ АРДЧИЛСАН НАМ Л Санаачилсан 1072 хувьцааг мөн л З.Энхболд их хурлын дарга байхдаа хууль батлуулсан өшөө их юм бий.Ганц гайгүй хотын даргаа аваад хаячих аж байгааг хар даа ман ард ялзарч гүйц

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.91.130

энэ хулгайч цэц дээр нөлөөлж дахиж сонгогдоно гэж бодсон юм бхда. нэг хоногийн өмнө ч болсон энэнээс л салахсан даа тэнэгүүдийн армийнхаан

Avatar

Lincoln 2026-05-20 103.57.93.155

Хүндэт Монголчууд аа! Эцсийн эцэст та нарт орон сууц, хоол хүнс, сайн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хангалттай мөнгө байна уу? Хариулт нь үгүй. Та нар өрөнд гинжлэгдсэн. Та нар боолууд. Таны бүтээмжээс үл хамааран таны гар хөл бологчид таныг завгүй байлгах болнo – боолчлол. Та авлигад идэгдсэн улс төрчдийн эдийн засгийн бодлогоос хэзээ ч ашиг хүртэхгүй. Хувьсгал бол шийдэл юм. Хүндэтгэсэн, Агуу Төмөр Удирдагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж