Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр /2026.05.20/ болжээ. Тус хурлаар НИТХ дахь МАН-ын бүлгээс И.Баттөгсийг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр тогтсон байна.
И.Баттөгс нь:
- 1990-1999 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль
- 1999-2003 онд БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч
- 2003-2006 онд Өвөр Монголын их сургуулийг Хууль зүйн магистр
- 2006-2009 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засагч, санхүүгийн менежмент
- 2009-2013 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засгийн магистр
- 2014-2016 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн боловсролтой.
Ажлын туршлага:
- 2004-2005 онд Мянганы барилга ХХК-ийн Хуулийн зөвлөх
- 2005-2009 онд Эточэ ХХК-ийн дэд захирал
- 2009-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн
- 2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
- 2014-2020 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга
- 2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2025.03-06 сард УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх
- 2025.06 сараас одоог хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
3,605.46
















































Нэргүй 2026-05-20 202.70.43.34
Өнөөдөр бохир муухай жорлонтой гэртэй айл өрх Монголд бараг үгүй, харин Монголчууд Нийгэм Нийтийн Зүйлсэд ХҮНИЙРХҮҮ ханддагаас амьдран байгаа орчин нь ундуй сундуй хог бохирдоо дарагдсан байдалтай бдаг. Хотын захиргаа Төр Засаг нь юуу ч хийхгүй яджийхад Гэгээрүүлэх Соёлжуулах Ухамсаржуулах
Нэргүй 2026-05-20 202.21.124.29
гитад хүн юм биш үү
Нэргүй 2026-05-20 202.55.188.121
их муу хүн дээ
Нэргүй 2026-05-20 66.181.184.13
Бат-Амгалан гэдэг феодалын гар хөл юм биз дээ
Нэргүй 2026-05-20 43.242.242.59
Бат-Амгалангийн гар хөл болсон хүн мөн үү