niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:02 UTC Source: https://news.mn/r/2867800/ ba46003e74c0bfc7… ← back to niitlelch.mn

Дундговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Дундговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Дундговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарчээ. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу 2026 оны тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалттай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Захирамжид дурдсанаар, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тавдугаар сарын 20-ны өдрийн 05:00 цагаас 22-ны өдрийн 05:00 цаг хүртэл шилжих аж.

Энэ хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, сургууль, дадлага сургуулилалтын үеэр аюулгүй ажиллагааг зохион байгуулах үүргийг аймаг, сумдын Онцгой комисс, Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудад даалгажээ. Мөн төрийн захиргааны байр болох Эрдэнэ-Очир орчмын талбайг сургуулилалтын үеэр ашиглах бөгөөд шаардлагатай бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.88.137

Цаг уурын өөрчлөлт, Байгаль Орчны Доройтол Монголын газар нутгийг бараг 100% хамарчээ…. Байгалийн доройтол Оюу толгой, Туулын хурдны замаас Болоогүй гэдгийг нийтээрээ эхлээд ойлгох хэрэгтэй .

Avatar

Нэргүй 2026-05-20 103.212.117.105

Шүлхийгээ яая гэж байхад Дундговьчууд минь реклам хийгээд л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж