Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр:
-Байдрагийн цахилгаан станцыг эхлүүлэх Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нүүрсний борлуулалтыг олон гарцаар сайжруулах зорилгоор 270 км замыг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Мөн төрийн нууцад байсан зарим мэдээллийг ил болгосон. Тухайлбал, 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн МN04 тоот “маш нууц” зэрэглэлтэй байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэхүү зөвлөмж нь Богдхаан төмөр замын төсөлтэй холбоотой бөгөөд "Бодь интернэшнл" компанитай төрийн нууцад хамаарах шууд гэрээ байгуулж, нүүрсний оффтейк гэрээ хийсэн асуудалтай холбоотой юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын “маш нууц” зэрэглэлтэй байсан хоёр тогтоолыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд нээлттэй болгоно.
Мөн ган боловсруулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын явцтай танилцсан. Түүнчлэн хөнгөн цагаан боловсруулах аж үйлдвэрийн парк байгуулах төслийн талаар мэдээлэл сонсов. НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал буюу COP17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцуулга сонссон.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газарт Ардчилсан намыг урьсан гэх худал мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнийг зориудаар тараасан ташаа мэдээлэл гэж үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа бөгөөд ямар нэгэн халаа, сэлгээ хийх, хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдаагүй.
Нөөцийн махтай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргыг чөлөөлсөн. Засгийн газрын хуралдааны үеэр өгсөн мэдээллээр, нэг кг махыг 13-15 мянган төгрөгөөр буюу гэрээний үнээр худалдаалах ажлыг нийт 85 цэгт зохион байгуулж байгаа.
МОНГОЛЫН ТАЛЫН ӨГӨӨЖИЙГ 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛСОН
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням:
– Тэсэрч дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдсан. Монгол Улс уул уурхайн тэсэлгээний бодисын хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг тул импортын боомтын тоог нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалт болон гаалийн бүрдүүлэлтийг шуурхай болгох чиглэлээр шийдвэр гаргалаа. Мөн хөрш орнуудтай холбогдох хэлэлцээрүүдийг хийхээр болсон. Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг Эрдэнэцагаан сумд байгуулах төслийн явцын талаар танилцсан. Энэхүү төсөл нь хэмжээгээрээ Оюу Толгой-гоос томоохон төсөлд тооцогдохоор байгаа бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн газрын асуудлыг тусгай хэрэгцээнд авах чиглэл өгсөн. Мөн Дархан-Уул аймагт баригдах гангийн үйлдвэрийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Тус үйлдвэр нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспорт хийх зорилготой. Нээлттэй сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын сонирхогч талууд оролцсон бөгөөд шалгаруулалт тавдугаар сарын 11-нд дууссан. Энэ онд багтаан гэрээ хэлцлийг эцэслэж, ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Рио тинто-той хийсэн хэлэлцээрийн хүрээнд менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах ажлын хэсэг үүргээ бүрэн биелүүлжээ. Үүний үр дүнд төслийн эхний үе шатанд 2.2 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр болсон. Энэ өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тохиролцсон. Өмнө нь менежментийн үйлчилгээний төлбөр 9 хувьд хүрч байсан бол 3.95 хувь болгон бууруулж, нэмэлт төлбөрүүдийг бүрэн зогсоохоор болсон.
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ЖИЛД 40 МЯНГААР ӨСӨЖ БАЙНА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Жилд шинээр бүртгүүлдэг гэр бүлийн тоо 17 мянгаас 14 мянга болж буурсан. Хүн амын өсөлт саарч, төрөлт буурч, гэр бүл салалт нэмэгдэж байна. Өмнө нь жилд 80 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол одоо 58 мянга орчим болжээ. Нас баралтыг тооцвол Монгол Улсын хүн ам жилд ойролцоогоор 40 мянгаар өсөж байна. Иймээс гэр бүлийн хөгжил, төрөлтийг нэмэгдүүлэх бодлогод анхаарах шаардлагатай байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өмнө нь нэг хуульд багтаж байсан асуудлыг салгаж, гэр бүлийн эрх зүйн харилцаанд чиглэсэн бие даасан зохицуулалт болгохоор ажиллаж байгаа.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогын заалтууд оруулах санал гаргасан.
Тухайлбал, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн нэг гишүүнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх санал байсан ч энэ нь жилд 206 тэрбум төгрөгийн татварын орлого буурах тооцоо гарсан тул хуулийн төслөөс хассан.
Мөн Засгийн газраас өргөн барьсан татварын хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг татвараас чөлөөлөхөөр болсон тул дээрх заалтыг давхардуулан хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн гэлээ.
3,605.46






















































Хардах эрх 2026-05-20 203.145.95.200
энэ хулгайчийн хэзээ чөлөөлөх гээд байна аа. хурдан тусмаа сайн шүү. жинхэнэ хулгайч л хулгайчийг бариарай гэдэг шүү дээ.
Нэргүй 2026-05-20 103.29.144.170
Могой Энхбаяр ямар ч баримтгүй хүн гүжирдэж,ийш тийш хор цацахаас өөр юм хийх үү.ккк
Мл 2026-05-20 103.229.123.221
худлаа гар
И 2026-05-20 103.212.116.78
Эрэнэбүрэнээ хэвийн явуулчихаж чадахгүй байж Байдраг гээл гэнэт оруулаад ирлээ. Энэ засаг төрд бодлого бна уж ? Хэн нэгний лобби, авилгалаар л ажилласаар бх уу ????
Нэргүй 2026-05-20 103.57.93.30
богд хан төмөр замыг бүр болиулах нь дээ. Оросын даалгавар уу
Зохиолч Л. Пүрэвдорж 2026-05-20 66.181.176.152
тийм л болов уу.
Нэргүй 2026-05-20 66.181.160.95
зайлаач ээ зда дүлзэн
Нэргүй 2026-05-20 43.242.242.59
Энэ хүний харц царай нь сэжигтэй санагддаг. Яав ч шударга хүн биш ээ. МАН-ыг муухай харагдуулж байгаа хүний нэг мөн. өөрийн эрх ашгийн төлөө бол сөрөг хүчинтэй нийлж байгаад хөндөрч ольхон чадна.
Нэргүй 2026-05-20 66.181.165.234
энэ сайн хүн биш