Намдаа ч, бүлэгтээ ч дэмжлэггүй болсон Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар хилийн дээс алхсан Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Монголд ирэнгүүт Засгийн газарт хамтрах санал тавих болсон тухай шуум улс төрийн хүрээнхийхнийг донсолгож эхлэв. Зургаан сайдын суудал амласан тухай мэдээлэл ч цацагдах нь тэр. Ташаарав уу гэтэл сөрөг хүчин дотор Засгийн газарт хамтрах санаархалтай гишүүд цөөнгүй байна. Ердөө жилийн өмнө МАН-ын гишүүдэд элдвээрээ хэлүүлэн танхимаас нь хөөгдсөнөө мартав бололтой.
Уг нь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орох нь зарчмын хувьд буруу” гэх байр суурийг илэрхийлж ирсэн. Одоо ч энэ зарчим дээрээ сөрөг хүчин баттай зогсох нь чухал юм. Ердөө нэг жил гүрийхэд л ялалт шүү дээ !.
Ардын нам засагласан энэ 10 жилд авлига, хулгай улс орныг, ард түмэнтэй нь “идэж” гүйцсэнийг хуулийн байгууллагынхны гүйцэтгэх ажиллагаа харуулж буй. Ард иргэдийн амьдрал “уланд” очсоныг нөөцийн маханд хэдэн зуугаараа дугаарлаж байгаа үйл явдал гэрчиллээ. Тэртээх 1990-ээд оны шилжилтийн үед ээж, аавууд картын бараанд дугаарладаг байсан цаг үеийг Н.Учралын засаг энэ өдрүүдэд авч ирлээ. Иргэдийн амьжиргаа боломжийн байсан бол таван кг мах авахын төлөө 5, 6 цаг дугаарлах байсан гэж үү, үгүй шүү дээ. Ийм л амьдралыг тэд энэ хугацаанд бүтээсэн байна.
Ярьдаг сэдэв нь зөвхөн хулгай. Заримдаа сонсохоор “Чи надаас илүүг авчихлаа” гэж л хэрэлдээд байх шиг.
Ядахад,улс орны амьдралыг өөд татах үүрэг хүлээн байгуулагдсан Засгийн газрын танхимд нь бүтэн нэртэй, бүлээн зүстэй сайд нэг ч үгүй.
Бүгд асуудалтай. Тендер, ЖДҮ, БЗС-тай нэр холбогдчихсон. Камер харахаараа улс эх орны эрх ашиг нэгдүгээрт гэж ярих ч нидэр дээрээ хувийн л эрх ашгаа тэргүүнд тавин зодолдох болсон. Ийм үед Засгийн газарт Ардчилсан нам хамтарвал ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд арчуулна. УИХ-ын 2028 оны сонгуульд олонхи болж Засгийн газар байгуулах төлөвлөгөө ч нурна. Иймээс Ардчилсан нам үлдсэн энэ богино хугацаанд сөрөг хүчний үүргээ нэр төртэйгээр гүйцэтгээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах, хэрэгтэй. Ард түмэн ч Ардчилсан намыг хүсэмжилж байна.
Яг үнэндээ дотроо сөрөг хүчинтэй болсон эрх баригч нам улс орны эрх ашгаас илүү яаж Засгийн газрынхаа насыг уртасгах вэ гэдэг л ганцхан эрх ашигтай болсон нь энэ өдрүүдэд цусаа гартал шахам зодолдож байгаагаас харж болохоор буй. Нэг ч төсөл хөдөлсөнгүй, цаашдаа ч хөдлөхгүй биз. Энэ янзаар одоогийн засаг нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө унахыг ч үгүйсгэхгүй.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын хувьд танхимаа зангидаж чадахгүйн дээр УИХ-дахь 68-ын бүлгээсээ бодлогын дэмжлэг авч чадахгүй байгаа нь нэгэнтээ тодорхой болсон. Хэрэв УИХ-дахь МАН-ын бүлгийн 30, сөрөг хүчинтэйгээ хүч хавсарвал Засгийн газар тогтож үлдэх боломжгүй. Дээр нь хулгай луйврыг нь илчлэх вий гэдэг айдас эрх баригч хүчнийхнийг нойргүй хонуулж байна гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.
Учир нь, сөрөг хүчний гишүүдийн хувьд “Улаан намын цагаан байрныхан хулгай луйвартаа гаршлаа” гэж хэлээд байгаа нь баримт дэлгэвэл нүүрсний хулгайтай дүйхүйц том пакт бийг сануулсан хэрэг.
Гол нь энэ баримт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “дэлбэрэх” нь МАН-д аюултай тул олон эрх ашгийг бодож, хамтарсан Засгийн газар байгуулах хувилбарыг Ардын намынхан эрэлхийлж байна гэж харж болохоор буй.
Харин Засгийн газарт хамтрах санаархал гаргаж, хувийн тоглолт хийж байгаа Ардчилсан намын гишүүдийн хувьд сайд болмоор байгаа бол Ардын намдаа элсээд Н.Учралдаа зүтгэсэн нь дээр шүү.
Г.ХОРОЛ
3,605.46






















































Нэргүй 2026-05-20 66.181.177.37
за даа муу хэлж хэлж бхас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр ман нь гараад ирдэг ш дээ.
Нэргүй 2026-05-20 27.123.212.86
Монголчууд бүгдээрээ зөв засаглалтай болж ёс зүйн өндөр хариуцлагатай удирдагч нартай болж хөгжлийн зөв зам дээр гармаар байна. Ганц нам ялах асуудал байж болохгүй, одоо энэ асуудал хоцрогдсон, ард түмэн намын ялзралыг бүрэн дүүрэн ойлгоод авлаа ш дээ.
Болд 2026-05-20 66.181.183.20
2027 оны ерөнхийлөгч,2028 оны УИХ сонгуульд ардчилсан нам ялах хэрэгтэй.тэгээд МАН-н сэтэртэй болгоныг бүгдийг хулгайн ногоон автобусанд нь чихээд 461 рүү ачих хэрэгтэй.
Зарим нэгийг нь баривчлах үедээ эсэргүүцэл үзүүлсэн гээд буудчих хэрэгтэй.ингэж зоригтой хөдлөхгүй бол наад мөнгөнд ханасан МАН-хан дийлдэхгүй шүү.
Нэргүй 2026-05-20 202.131.225.242
Ардчилсан намд сандал суудлын төлөө сүнсээ худалдах новшнууд зөндөө л дөө.
Mind set of Mongolians 2026-05-20 202.70.43.34
Монголчууд бидний Оюун Санаа Монгол кинонуудыхаа Дамчаа, Шагдар эсрэг дүр болгоныг үнэнгээсээ Үзэн Яддаг үе, Одоо цагт Сошиал ухаж Сошиалын үй түмэн хогон Мэдээндээ живж догширсон үе, Тулгатны 100 эрхэмээ үзэж Уйлж Инээсэн, аль улирч одсон 800 -900 жилийн өмнөх Чингис хаан зэрэг онцын ач холбогдолгүй юмсаар Бардаж Бахархсан, Нийтээрээ Ардын Намаа шүтэж, Хүүк,Оюукдаа Карашилж, Элбэгдорж, Баярцогтыг Үзэн Яддаг үеүд дээрээ явж бна даа хөөрхийс …
Нэргүй 2026-05-20 66.181.180.113
Женко хулгайчыг АН-аас хөөж зайлуулаачээ. Дагуулаад Туваан Шүүрт Одбаяр Ганбаатар мэтийг цуг …Ёстой МАН руу орно уу ..Данхтай эвсэнэ үүү хамаагүй ээ
Нэргүй 2026-05-20 66.181.160.95
лаллар ан тараач ээ
Нэргүй 2026-05-20 103.229.120.166
АН дээр эзэгнэвэл монгол эх нутаг монголчууд зовох хэвээр ман-н гай балаг яая гэж байхад
Нэргүй 2026-05-20 66.181.180.184
АН болвоос ардчиллын нэр барьсан хулгайчдын бүлэглэл мөн болой. Үүнийг ард түмэн 10 жилд аль хэдийн мартсан гэж жүжиглээд байна уу. Гаруут бүхэл бүтэн улсыг шууд хуваагаад хусчихдаг биз дээ, Ядаж МАН шиг засаглаж байхдаа ч хүний өөрийн гэж ялгалгүйгээр мөнгө идсэн хүмүүсийг шууд зарлаж хариуцлага тооцдоггүй, чимээгүй туудагсан гөөгий
Нэргүй 2026-05-20 59.153.115.54
Засагт орж МАНАН л болов.
Del 2026-05-20 202.55.188.91
ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүй гол учир нь Баярцогт
Нэргүй 2026-05-20 103.212.119.198
Зөв бичсэн байна одоо сандал суудлын төлөө дур хүслээ хойш тавиад ард иргэддээ авилгалыг үгүй хийж,шударга ёсыг авчирахын төлөө яаж ажиллах талаараа АНын гишүүд толгойгоо ажиллуулж байсан нь дээр шүү хүмүүсийн итгэлийг эвдэж хэрэггүй одоохондоо хүмүүс та нарт найдахаас өөр сонголтгүй байна
Эрдэнэ 2026-05-20 103.168.34.6
Хамтрах хэрэг гарвал туслах нь авилгал албан тушаалын хэргээр шоронд сууж буй өнөө муу Туваан чинь бэлэн хүлээгээд сууж л байгаа даа.
Нэргүй 2026-05-20 66.181.184.13
луйвраар ялах биз тэгээд нөгөө х л монголыг хэвтүүлэх ажлаа хийнэ биз гайтай л улстөрийн хүч ш дээ
Нэргүй 2026-05-20 59.153.115.84
Монголын Авилагчдын Нам 1 газрын тосны үйлдвэрээ ч барьж чадахгүй нь дээ. Эдэнд эрх мэдэл бүхнийг ард түмэн 10 жил өгсөн өдрөөс өдөрт идэж хулгайлах дүн тоо нь өссөөр байна. Одоо бүүр аягатай хоолруу орж байна. NO28
Нэргүй 2026-05-20 103.229.122.68
Ардчилсан намд мөн ч том боломж гарч байна даа зөв ашиглаж чадахгүй байхаа даа бас л нөгөө Баттулга мулга гэж жийлцэхэд дургүй хүргэнэ биз Баярцогт ба ЛОДОЙСАМБУУ нарыг Баттулгатай жингийн туухайнаар жинлэвэл нойлоороо дийлдэн дээ Баярцогт.Ман түүхэн доод хэмжээндээ тултал нэр хүнд уналаа .гадаа гудамжаар нэг ярьж байгаа
Нэргүй 2026-05-20 59.153.115.84
Ардчилсан нам нэгдмэл байх хэрэгтэй, бүүр илүү нягтар, 27,28,32 онуудад авилгалчдад салаавч өгвөл эд ч дотроо цэвэрлэгдэнэ. Амжилт хүсий.
Нэргүй 2026-05-20 59.153.112.86
Албан ёсоор таван фракцтай, таван фракцын дарга нар нь дэд дарга нар болсон бол ч найдвар бага даа…
Нэргүй 2026-05-20 66.181.191.99
аль ч нам ялгаагүй дээ
Нэргүй 2026-05-20 59.153.115.84
Тэгвэл Үнэн ба зөв намыг сонгочих уу ха хаха
Нэргүй 2026-05-20 43.242.242.59
Махны үнэ тэнгэрт гарах нь төр засагт ямар ч хамааралгүй гэдгийг Хорол чи мэддэггүй юмуу. Тэр чинь зах зээлийнхээ жамаар өсч буурч байдаг учиртай юмаа. Хэрэгцээгээ дагаад үнэ нь хэлбэлздэг юм. Хамтарсан засгийн газар байгуулаад явж байхад Лодойсамбуу, Ж.Баярмаа, Тэмүүжин нар сөрөг хүчин байхёстой гэсээр байгаад унагаасан биздээ. Ярьснаасаа зөрөөд дахин хамтарсан засгийн газар байгуулж байгаа бол онигоо, тэнэглэл гэхээс өөр хэлэх үг байхгүй. Гэхдээ арай үгүй байлгүй дээ
Нэргүй 2026-05-20 59.153.115.84
1.500.000 хүнтэй хотод 20-30.000 тонн мах нөөцлөх шаардлагатай та нар бол хэзээ ч иргэдийн аягатай хоолны чанарыг сайжруулахыг бодохгүй зөвхөн өөрсдөө идэж уух, хулгай хийх, сандал суудлаа насаараа бодсон хулгайчид. Монголын хамгийн том махны ченжүүд энэ засгийн газарт сууж байгааг чи мэдэж байгаа. Авилгалчид МАН
Нэргүй 2026-05-20 103.212.119.198
Чам шиг ийм үхширсэн коммунист үүнээс өөр юуч сэтгэж чадахгүй,аилгалаа авах гээд л алгаа тосоод сууж байгаа биз