niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:03 UTC Source: https://news.mn/r/2867705/ 7a48b4eef3c0f6a3… ← back to niitlelch.mn

Ямааны махны үнэ 23.3 хувиар огцом өсөв

Ямааны махны үнэ 23.3 хувиар огцом өсөв

Ямааны махны үнэ 23.3 хувиар огцом өсөв

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны тавдугаар сарын 18-ны байдлаар өмнөх сараас дунджаар 4.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүний нэг нь ямааны мах байв. Ястай ямааны махны үнэ өмнөх сарынхаас 23.3 хувиар нэмэгдэж, нэг килограмм нь 20 мянга 260 төгрөгт хүрчээ. Мөн үхрийн цул мах 10.3 хувь, ястай үхрийн мах 8.9 хувь, хонины мах 7.1 хувиар тус тус өссөн байна.

Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ ч мөн нэмэгджээ. Тухайлбал, "Мишээл" талхны үнэ өмнөх сараас 8 хувиар өсөж 3904 төгрөг болсон бол “Атар” талх 4.6 хувиар өссөн байна. Хар талхны үнэ 3.6 хувиар нэмэгджээ.

Хүнсний ногооны хувьд хүрэн манжингийн үнэ 5.7 хувь, байцаа 5.4 хувь, сонгино 2.7 хувь, лууван 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Элсэн чихрийн үнэ мөн 2.3 хувиар нэмэгджээ.

Харин зарим бүтээгдэхүүний үнэ буурсан байна. Тухайлбал, АИ-92 евро автобензиний үнэ өмнөх сараас 6.4 хувиар буурч литр нь 2780 төгрөг болсон бол төмсний үнэ 1.5 хувь, алимны үнэ 1.1 хувиар тус тус хямдарчээ.

Сүү, өндөг, цөцгийн тос зэрэг өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ тогтвортой хадгалагдсан байна.

Мах, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхийн өдөр тутмын хэрэглээний зардалд гол дарамт болж буйг эдийн засагчид онцолж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-20 103.229.123.93

мангаруудаа сонгоод бай н**ш гэж

Avatar

Нэргүй 2026-05-20 202.9.40.95

Хужаагууд махны эрх үйлдвэр хиидэг болсон гээл их гардагшдэээ

Avatar

Зочин 2026-05-20 202.179.25.121

Хятад компаниудад махны нөөцийн үйл ажиллагааны зөвшөөрөл сайн олгож байгаарай.

Avatar

Зочин 2026-05-20 202.179.25.121

х***а компаниудад нөөцтэй махны үйл ажиллагааны эрх олгож байгаарай.

Avatar

Нийслэлийн шудрага иргэд 2026-05-20 202.179.25.121

үүнээс хойш дандаа МАН ба АН ө.х. МАНАН намуудын төлөө сонгуулийн саналаа өгч байгаарай.

Avatar

Нэргүй 2026-05-20 59.153.112.131

nemegdehgui yum gej alga da yaj amidrah we

Avatar

Нэргүй 2026-05-20 43.242.242.59

Махны ченж худалдаачид үнийг хөөрөгдөж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Гэтэл Нямбаатар үнийг өсгөсөн мэтээр АН-ынхан ярьж түүнийг нь Учрал өлгөж аваад байдаг нь үнэн инээдэмтэй юм. Махны үнийг капиталист нийгэмд төр зохицуулна гэж огт байдаггүй юм. Малынхаа махаа ямар үнээр зарахаа тэр малчин л мэднэ. Төр үнийг нь зааж өгдөг гэдэгт итгэдэг тэнэг хүмүүс их байна. Яана даа. Өндөр үнэтэй махыг худалдаж авахгүй байх хэрэгтэй. Мах нь зарагдахгүй болохоор үнэ ханшаа буулгаж л таарна шүү дээ

Avatar

Нэргүй 2026-05-20 202.55.188.126

ааш ааш малчид үнээ нэмэхгүй байх ухамсартай хүмүүс үү халамж гоншгонож байж хүртээл амандаа орсон үнээ л хуцаж байгаа шдээ ченж байхгүй бол монгол өлсгөлөнд орсон байх байсан шүү

Avatar

Нэргүй 2026-05-20 202.55.188.126

магтаж халамжаар угжаад байдаг салбарынхан байж байгаа царай 2сая хүнийг мах сүүгээр хангаж чадахгүй байна шдээ мах жаахан өсөхөд шинэ Зеланд Австралиас зөөхөд хямд байхаар байна

Avatar

Нэргүй 2026-05-20 103.229.122.68

ноолуур гарахгүй хөгшин ямаагаа л зардаг мах нь эрээн л гэсэн үг

Avatar

Нэргүй 2026-05-20 103.212.162.76

uchral ao sola

Avatar

Монгол 2026-05-20 59.153.115.64

Махны үнэ хөөрөгдөж хzмрал үүсгэхэд хүргэсэн луйварчдыг түргэн шуурхай илрүүлж хатуу чангg шийтгэх ёстой. Эс тэгвээс бусад төрлийн хүнсний зүйлүүдийг ч мөн энэ жишгээр үнийг нь зориудаар өсгөж хүн ардын сэmгэлийг үймүүлэн хямралдуулж, улмаар улс орны аюулгүй байдлыг алдагдуулахад ч хүргэж болзошгүй аюултайг холбогдох хүмүүс нь мэдэж байгаа гэж найдая!!!

Avatar

Зовлон үзсэн чавганц 2026-05-20 202.9.47.116

Хятад төмс шавардчихаад монгол төмс гээд зарж байна шүү дээ. Чанахаар ногоон туяатай болохоос гадна чаналт даахгүй дороо бутрах юм. Амт нь муухай гэж.

Avatar

зочин 2026-05-20 66.181.184.219

Дэг журам байхгүй дураараа авирладаг,Төр засгаа тогтвортой ажиллуулахгүй,ажиллах бололцоо олгохгүй, Төр нь хүчгүй самуун оронд энэ байтугаа зүйл гарна, Улс орноо сүйрүүлнэ, Ийм байлгах сонирхолтой, гадаадын тавиул лс төрийн хүчин манайд хүчтэй байна, Хичнээн хашгачаад яах юм

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.91.168

Женко Баттулга, 10%-ийн Даваасүрэн нтр Оросын тавиулууд ажлаа их сайн хийж бнаа даа янз нь !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж