niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:04 UTC Source: https://news.mn/r/2867629/ be222315325d3201… ← back to niitlelch.mn

"Ерөнхий сайдад үйлчилдэг Засаг даргатай боллоо"

"Ерөнхий сайдад үйлчилдэг Засаг даргатай боллоо"

"Ерөнхий сайдад үйлчилдэг Засаг даргатай боллоо"

Ардчилсан намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргын томилгооны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд хотын даргыг НИТХ-аар нэр дэвшүүлэн сонгодог бус нам томилдог боллоо. Ингэснээр хотын дарга гэдэг хүн нийслэлчүүдэд бус Ерөнхий сайдад л ажиллана. Улс төрийн томилгоо хийснээр орон нутгийн удирдах ёсыг устгаж байна. Энэ бүхэнд Х.Нямбаатарт ч өөрөө буруутай. Өнгөрсөн 2022 онд Ерөнхий сайд хотын даргыг огцруулах ажлыг хийсэн хүний нэг нь Х.Нямбаатар. Бид тухайн үед "Ийм юм хийж болохгүй" гэж хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улаанбаатар хотын иргэд, НИТХ гэж байхгүй боллоо. Бүх асуудлыг Ерөнхий сайд шийддэг боллоо.

Сүүлдээ Улаанбаатар хот Засгийн газрын агентлаг болж хувирлаа. Асуудал нь Х.Нямбаатар, Э.Бат-Үүлдээ ч байгаа юм биш. Монголд нутгийн өөрөө удирдах ёсыг устгах сүүлчийн ажлыг хийлээ.

Нийслэл хот Засгийн газрын дээр гарах боломжгүй. Тийм субъект огт биш. Угаасаа Монгол Улсын Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэж заасан байдаг. Энэ зарчмыг МАН-ынхан огтоос ойлгодоггүй. Одоо нийслэлийн Засаг даргыг ард түмнээсээ сонгох цаг болсон. Ерөнхий сайдад үйлчилдэг Засаг даргатай боллоо. Нутгийн өөрөө удирдах ёс нь ардчилсан чөлөөт нийгмийн хамгийн гол тулгуур зарчим шүү дээ. Одоо коммунист удирдлага руу шилжиж байна. Энэ нь нийгмийг удирдах хамгийн муу хувилбар гэдэг нь түүхээр батлагдсан зүйл. Жишээ нь, гэр хорооллын иргэдийн амьдралыг Ерөнхий сайд яаж мэдэх юм бэ. Тэгж хүрч ажиллаж чадахгүй. Ийм нөхцөлд шинэ дарга нь Ерөнхий сайддаа л үйлчилнэ. Шинээр томилогдох Засаг даргыг хэрхэн ажиллахыг харъя. Харин нэг зүйлийг баттай хэлэхэд, одоо Улаанбаатарын түгжрэл, утаа, эрчим хүчний дутагдал, хог хаягдлын асуудал бол Ерөнхий сайд Н.Учралын хариуцлагын асуудал болсон шүү. Н.Учрал Улаанбаатарын бүх асуудлыг хариуцахаар боллоо. Энэ хариуцлагаас бултахгүй шүү" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-20 43.242.242.59

Чи дутаа. Намынхаа эрх ашгийн төлөө л үг ярьдаг

Avatar

Нэргүй 2026-05-20 202.179.24.247

яг үнэнийг хэлсэн дээ Учирал учираа олохгүй бол огцорсон дээр дээ

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.179.111

батүүлийн ббоов босохоо байгаад удаж байнаа

Avatar

Нэргүй 2026-05-20 103.212.119.206

Тэнэг

Avatar

Нэргүй 2026-05-20 103.168.34.42

өө бат үүл минь амьд юм уу хулгайчууд ард түмний эсрэг гэмт хэрэг хийж байхал хаачив хятадад л лав очоогүй байх одоо юу яриад эхлэл шижгэнэсэн сайхан боловсролтой соёлтрй залуу гар ирж байна монгрл минь сэргэн мандах итгэл төхж байна өсөхийн өлөн оркууд ч мэрж өгнө дөө

Avatar

Зочин 2026-05-20 64.119.29.46

Энэ худлаа шоу хийж намынхаа нэр хүндийг өсгөх арга хайж бна шүү дээ энэ буриад бол хүн алсан хүн дээ

Avatar

зочин 2026-05-20 66.181.184.219

Батүүлийн амнаас нийгэмд хэрэгтэй ард иргэдэд тустай үг бараг гарахгүй дээ, Улс орон нэгдсэн удирдлагатай байх ёстой, УИХ,засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллах боломжтой, улс орноо урагшлуулал чадвартай байх ёстой , Засаг дарга нарыг орон нутгаас сонгох юм гэнэ, Тэгвэл тэд засгийн газарт яаж захирагдах юм, УИХ,засгийн газарт ч захирагдахгүй, Ёстой дураараа авирлана,Улс орон толгойгүй болгно, Эрх хэмжээгээ булаацалдаж жинхэнэ самуун үүсч ч болзошгүй

Avatar

босс 2026-05-20 103.168.34.61

Манайд огт падлийгүй нэг орос, нэг урвагч хятадын хөшөөг босгоод монголчуудын хөшөөг бол буулгаад байна энэ салга

Avatar

Нэргүй 2026-05-20 122.201.31.172

зөв л ярьж байна сайн хотын дарга байсан шүү хаа очиж

Avatar

Зочин 2026-05-20 192.82.92.42

Хамтраад л ажиллах хэрэгтэйштээ!

Avatar

Нэргүй 2026-05-20 103.57.94.141

nymbaa chini harin hotod ym hiisen baih shuuuu.

Avatar

Олиггүй 2026-05-20 202.70.43.34

Хотын 360 жилийн түүхэнд Том бодлого, Хувьсгалын Чанартай Томоохон томоохон ажлууд зориглон эхлүүлж хийлгэж чадсан 2-хон Мээр байсны нэг нь Бат-Үүл, нөгөө нь Нямбаатар байлаа. Даанч Монголын Буруу Эх Захгүй Эцэс Төгсгөлгүй Тэнэгрэсэн Улс Төр хэзээ дуусахын бүү мэдэээ………Еөк нь ЗГ, УИХ-ын ажлаа “зааварладаг”, Шүүх-ээ уландаа гишгэдэг, Ерөнхий Сайд нь Орон нутгийн ажилтай “ хутгалдаж зааварладаг” үнэхээр олиггүй төртэй Монгол улс

Avatar

Нэргүй 2026-05-20 103.168.34.135

Батүүл нямбао нарын үед уб утгаараа чайнатаун болсон гужаагийн хурлийз шарлийзууд маш их хорсон тачаадаж байна

Avatar

зочин 2026-05-20 66.181.184.219

Ардчиллынхны амнаас ялангуяа Батүүлийн амнаас улс оронд хэрэгтэй үг гарахгүй, Ажил нураах самуун үүсгэх,хорлон сүйтгэх чанартай зүйл л гарна, Улс орон нэгдсэн удирдлагатай,,засгийн газар ажиллах чадвартай байх хэрэгтэй, Орон нутгийн өөрөө удирдах ёсыг аль болохоор бэхжүүлэх нь мэдээж чухал,Бүхнийг засгийн газар хариуцах боломжгүй Гэхдээ засгийн газартаа огт захирагдахгүй болж болохгүй, Тэмцэл зөрчил дураараа авирлах явдал газар авна,Самуун үүснэ Төр засаг усдах,улс орон сүйрэх зам рүү л орно

Avatar

Нэргүй 2026-05-20 202.70.43.34

Харин Тийн, Монголд УЛс Төр, Орон Нутгийн Засаг Захиргааны удирдах мэнэжмэнт хийх зөв тогтолцоо алгааа…..Бие биесийхээ ажилд оролцож хутгалдаж, амаараа зааж зааварладаг бохир арга хаа сайгүй. Хувийн компани, төсөл хөтөлбөрүүд хүртэл биесийхээ ажилд хутгалдах нь ЯМАР ч ХАРИУЦЛАГАГҮЙ болгож Юуг ч Юу ч биш болгон завхруулж бнадаа

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.176.107

энэ өвгөн одоо байгаа юм уу. Хөшөөтэй л тэмцээд байдаг нөхөр мөн байх аа

Avatar

Нэргүй 2026-05-20 202.21.115.186

Чи тэр хөшөөнөөс өөр юм олж харахгүй ойлгох ч үгүй хүн учраас чамд тэгэж л харагдана. Заяа чинь дээ.

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.160.33

Яг л үнэнийг хэлж дээ?!! Учрал нэг бол ухаан муутай, эсвэл ах нартаа атгуулаад хөдөлж чадахгүй байх шиг байна?? Ямар ч байсан шийдэмгий биш өлбөгөр залуу байна!!! Хотын даргаар мэнэжерийн ямар ч туршлагагүй намын аппаратын нэг хулганыг тавих нь??

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.168.82

Батүүл хэлж байгаа болохоос үнэн үг шүү. Нутгийн өөрөө удмрдах ёсны байгууллага болох НИТХ баяртай. чадамжгүй, цүнх баригч нараас бүрдсэн, бүгд дарга нарынхаа халаасанд орсон тул ийм байдалд хүрч байгаа юм. одоо хуулиндаа өөрчлөлт оруулж хотын даргыг ерөнхий сайд томилно гэдэг болж магадгүй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж