niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:04 UTC Source: https://news.mn/r/2867600/ 21c24bcd1da98178… ← back to niitlelch.mn

Н.Учрал парламентын ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй

Н.Учрал парламентын ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй

Н.Учрал парламентын ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй

Монгол Улс парламентын ардчилалтай, үнэхээр эрх баригч намын лидер Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бол энэ зун парламентын ээлжит бус сонгууль зарлан явуулах хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учрал улс төрийн ийм жишиг нүүдлийг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч, намын гишүүд нь олонхыг бүрдүүлж буй парламенттай зөвшилцөөд хийх боломжтой.

Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд, улс төрийн ууган хүчин МАН-ын даргаар цэл залуугаараа тодорсон Н.Учрал УИХ-аас бодлогын дэмжлэг авах нь битгий хэл Засгийн газрын танхимаа ч зангидах зангараггүй байна. Тэр Засгийн газрын хуралдааны танхимд нэг зүйл ярьж байхад, сайд нар нь ордны хонгилд тэрс эсрэг агуулга яриад зогсох энгийн үзэгдэл боллоо.

Түүний толгойлж буй УИХ дахь эрх баригч намын бүлэг тэг голоороо хоёр хуваагдчихсан. МАН 2024 оны сонгуулийн дүнгээр УИХ-д олонх болсон ч намын дотоод зодооны улмаас амьдрал дээр эрх баригч биш болоод удаж байна. МАН түүхэндээ анх удаа хоёр жилийн дотор гурав дахь Засгийн газраа байгуулсан нь үүнийг гэрчилнэ. Дээр нь Н.Учралд Л.Оюун-Эрдэнэ шиг сөрөг хүчин АН-д тулах цэг, сайн ах алга. Арга ядаад, УИХ-д найман суудалтай ХҮН, дөрвөн суудал “Үндэсний эвсэл”-ийг түшиглэн Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хадгалахаар эрмэлзэж буй. Гэхдээ асар ахар настай. Хэврэг.

Хэрэв УИХ дахь АН-ын 42 гишүүн дээр МАН-ын бүлэг дотор сөрөг хүчин болоод буй 30 гишүүн нэмэгдвэл, Н.Учралын Засгийн газрыг Ерөнхийлөгчийн одоогийн дэмжлэгтэй нь хамт хэдхэн хоногт хөмөрч дөнгөнө.

Иймд түүнийг Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хагарлаас урган гарч, Ерөнхий сайдаар томилогдоход л улс төрийн хүрээнд “6-8 сарын настай Ерөнхий сайд” хэмээн тодорхойлж байлаа. Сүүлийн үед Н.Учрал Засгийн газартаа АН-ын гишүүдийг урих гэж байна гэх сэдэв ил, далд яригдах болсон нь нууц биш. Товчхондоо, 39 настай Н.Учралын Төрийн ордонд хүлээн зөвшөөрөгдөх буюу легитим шинж чанар анхнаасаа хангагдаагүй бөгөөд өнөөдөр ч үгүйлэгдсээр…

Нөгөө талдаа Монголын улс төрийн тогтолцоогоор эрх баригч намын дарга, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн эрх мэдэл мөргөлддөг жамтай. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн эрх мэдлийн дарамт, Засгийн газрын тэргүүний үүрэх ёстой зовлонг биеэрээ туулсан гэдгээ телевизийн нэвтрүүлэгт хэдэн цагийн турш тоочсон нь бий. Хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн холимог тогтолцоотой явж ирсэн Монголын улс төрийн 30 гаруй жилийн зовлонг Н.Учрал ч тойрохгүй.

Ялангуяа, өөрийгөө парламентын хэмжээнд өргөмжлөөд буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх 2027 онд суудлаасаа буух гэж буй энэ эгзэгтэй үед Н.Учралд ирэх дарамт бүр их. Яг энэ шилжилтийн үед томилогдсон Н.Учралыг “утсан хүүхэлдэй” гэж хочлох нь элбэг байгаа.

Саяхан гэхэд л огцорч буй хотын дарга хүртэл түүнийг “бацаан” гэж цоллож харагдсан бөгөөд түүнийг бусдын сонгуулийн ялалтыг хулгайлан, найрлагч мэтээр дүрсэлсэн. Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарын энэхүү мэдэгдэл нэг их удалгүй 40 орчим мянган хүний дэмжлэг авсан нь гайхалтай. Үүнээс Н.Учралын Төрийн ордон төдийгүй нам доторх легитим чанар анхнаасаа хангагдаагүйг үүнээс харж болно. Тэр Монголын улс төрд хараахан лидерийн хэмжээнд үнэлэгдээгүй гэсэн үг. Өнөөдөр ч үнэн чанартаа үнэлэгдэх хэмжээнд очиж чадахгүй байна. Жишээ нь, махны үнийн хэрүүл түүнийг том улстөрчийн чинээнд хүртэл үнэлэмж нэмэхгүй нь тодорхой.

Тэгвэл Н.Учрал урьд урьдын Ерөнхий сайд, МАН-ын дарга нарын хэмжээнд хүрэхийн тулд ард түмний итгэл, дэмжлэг хэрэгтэй. Адаглаад, "Ард түмэн намайг хамгаалж байна" гэх өргөж авсан аавынх нь хэмжээнд тоглолтыг тэр хийж чадахгүй.  Тэр ардын итгэлийг явган популизм бус зөвхөн сонгуулийн дүнгээр олж авах боломжтой. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн адил Н.Учралаар туг хийсэн МАН УИХ-д олонх болж чадвал, тэр жинхэнэ лидерийн хэмжээнд үнэлэгдэнэ. Иргэдийн олонх ч МАН-д итгэж буй эсэхийг ээлжит бус сонгуулиар батлан харуулах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.177.239

40 хүрээгүй хүнд ерөнхий сайд дэндүү ахдаж байгаа Өөрөө ХИЧНЭЭН хичээсэн ч амьдралын их сургуулийг төгсөөгүй харсан үзсэн туулсан юм бага аргагүй жулдаад байна

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.89.114

Жагсаалт гэдэг зүйлийг больж гишүүдийн тоог 76 болгох хэрэгтэй!! Одоо байгаа жагсаалтаар орж ирсэн харанхуйчуудаа хардаа ичмээр!!

Avatar

Нэргүй 2026-05-20 103.229.120.72

uchral hurdhan zailah heregteu baina.hurelsuh ch tur zasagaar togolhoo boli.hurgenee hotiin darva ch geh shig bur arai dendlee

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.178.90

МАНд ямар ч боловсон хүчин байхгүй ш дээ!!! тийм болохоор ХҮН мүн, Нотойбаяр нтр-ээр засгаа бүрдүүлж байна даа

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.90.120

Яг одоо сонгууль болвол МАН АН аль аль нь сэгсийтэл ялагдана. Нөгөө гудамжны жижгүүд харин овоо ороод ирэх байх шүү

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.89.201

ээ мэдэхгүй ХҮН ИЗНН одоо суудал авсан хэд лав дахиж гарахгүй байх хөгийн юмнууд

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.90.120

ийм хүнийг ч лидeр гэдэггүй л юм даа. Энэ өөрийн толгойгүй хүн. Одоогоор улс төрд Оюук л арай жаахан лидeрлэж үзэл санаа ярьж байна, Нямбаа бол олон нийтийг хуйлруулж чадаж байна, Тэмүүжин онол зарчмын талыг нь хэлж өгч чадаж байна, өөр ч хэлчихээр хүн алга даа

Avatar

иргэн 2026-05-20 202.21.124.253

АН Оюунэрдэнэ Амарбаясгалан нар одоо болио.Зүгээр ажлын хийлгэ.Учралын шийдвэр маш зөв.Ингэж олон нийтийн толгой эргүүлж өөрсдөө зөв зүйл хийдэг гэж бодож ард иргэдийг өөрсдийн талдаа татах муйхар арга чинь бүтэхгүй.Одоо бид та нарт хууртаж жинхэнэ ажиллаж байгаа ЕСайдаа явуулахгүй.Харин МАН -30 АН-н 42 өөрсдөө зүгээр төрөөс явж үз.

Avatar

Нэргүй 2026-05-20 202.126.88.137

Энэ улсад Зүгэр л Ажил хйиж бгаа ганц ч хүн алга гэж хэлэхэр… Бүгдэрэ л Шударга Ариун Цагааны төлөө Тэмцэгчид, даанч ҮР ДҮН ТҮЙ Ч АЛГАААА……Улс орон 2000 оноос хойш бахь байдгаараа…..Тэр Шударга Ариун тэмцэл нь зүгэр л Хувь Хүн бүрийн Өөрийхөө Карьер, Мөнгө Маржингийн төлөөх л тэмцэл төдий. Монголд хаа ч. бдаг боллооо Зүгэр мөрөөрөө ажлаа хийдэг хүн бхгүй боллоо

Avatar

Нэргүй 2026-05-20 103.229.120.166

зөв зөв 2 жил ч хайран байна гишүүний тоог ч цөөлөх хэрэгтэй 76 гаас ч бага болгох давхар дээлийг ч болиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.189.14

ene bol MAN namiin huvid mash zov nuudel. odoo songuuli hurtel AN mash ih toglolt hiih bolomjtoi. baidal uunees dordono.

Avatar

Зочин 2026-05-20 192.82.92.42

Харин ч зоригтой ажиллаж бна. Шоучин Нямбаатараас сална гэдэг бол хуч шуу!

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.186.189

Za barag zuv shield shuu

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.176.158

ТВ-9 телевизороор засгийн газрын гишүүн Алдаржавхлан хөөгддөг С.Амарсайхан Ч.Номин нар сайдын суудлаа ав гэж ерөнхий сайдад томорсон гэж ярилаа

Avatar

эмээ 2026-05-20 103.168.34.42

тамын тогооны монголчууд минь боловсролтой чадалтай соёлтрй өсөхийн өлөнгүй залуус хүч түрэн орж ард түмнийхээ төлөө авилагач хулгайчуудаас салах гэж тэмцэж байхад лэмжжих ухаан гаргаарай эмээ нь энэ болмжийг битгий алдаарай гэж гуйя парламент хулгайч авилагачдын тролл ихтэй шинэчлээд жагсаалтын хэрүүлчдээс салвал монгол хожино хяалын өрнөөс үайлсхийвэл алсдаа үр хүүхэд минь гишгэх газартай үлдэнэ шүү үайлах сайд нар нь тшмроод байвал хүслээр нт явууочихаа гүйх нохонд гүйхгүй нохой саад

Avatar

УЧРАЛ БАС ӨӨРӨӨ ЗАЙЛАААААААА 2026-05-20 202.70.43.34

УЧРАЛ ХУРДАН ЗАЙЛАААА

Avatar

Зочин 2026-05-20 202.72.243.182

Учрал уул нь урлагийн үзлэг, концерт энэ тэрийг ихс айн зохион байгуулдаг ш дээ. Уул нь соёлын сайд болсон бол ямар ч гэсэн нэг юм хийх л байсан даа.

Avatar

би 2026-05-20 66.181.191.78

дүгнэлт ба гарчиг?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж