Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилго нь монгол хүүхэд, залууст хэл соёл, түүх, үндэсний уламжлалаа танин мэдэх, эх орныхоо үнэт зүйлсийг бодитоор мэдрэх боломж олгох, нөхөрлүүлэх, харилцан туршлага солилцох, эх орноороо бахархах сэтгэлгээг хөгжүүлэх гэнэ.
Хөтөлбөрт 12-15 насны хилийн чанадад оршин суугаа 50 монгол хүүхэд, эх орондоо оршин суугаа 50 хүүхэд, нийт 100 монгол хүүхдийг хамруулна. Сонгон шалгаруулалт нь
- Нэгдүгээр шатны шалгаруулалт 2026 оны 05.15-22-нд
- Хоёрдугаар шатны шалгаруулалт 2026 оны 05.23-25-нд болох юм байна.
Хөтөлбөр нь 2026 оны долдугаар сарын 1-нээс 13-ний өдрүүдэд олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт төвлөрөн, Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хүй долоон худаг, Сэлэнгэ аймаг дахь Сайханы хөтөл зэрэг байршлуудад батласан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах гэнэ.
Зохион байгуулагч: Зэв залуусын холбоо НҮТББ
• Цахим холбоос: www.fb.com/iammongolian.program
• Цахим хаяг: [email protected]
• Холбоо барих утас: +976-72440917
• Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Олимпын гудамж-10 ДБҮЭГ төв байр, 2 давхар, Зэв залуусын холбооны байр
ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ ТАТАХ:
ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАХ:
3,605.46
















































Зочин 2026-05-19 202.131.230.163
маш сайхан санаачлага. баярлалаа. Ардчиллын гэх 30 жилд Монгол хүнээ, Монгол үндэстнээ, Монгол төрөө муулах барууны суртал нэвтрүүлэг их явсан. одоо энэ байдлыг бүрмөсөн таягдан хаях цаг дор иржээ.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-05-19 202.21.110.94
МАНАЙ МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД /ИДЕЯ, IDEA/ ТОВЧХОНДОО БИШРЭХ БАХАРХАХ, ШҮТЭХ ЗҮЙЛ ЮМ УУ ДАА………..ЭНЭ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА……….. ИЙМД ЗӨВ ЧИГЛҮҮЛЭЭД САЙН MANAGEMENT ХИЙГЭЭД ӨГВӨЛ ….ААНДАА БОЛНО ДОО ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛНО……… ДЭМЖИЖ БАЙНА АА……………………
Нэргүй 2026-05-19 103.57.94.14
ДБҮЭГ төв байр гэж юу гэсэн үг вэ ?