Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг товложээ
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвын нэрийг дэвшүүлэхээр Удирдах зөвлөл нь танилцуулжээ.
Улмаар нийслэлийн МАН-ын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан байна.
Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм байна.
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэргүүлэгчдийн хурлаар дэмжигдсэн нэр дэвшигчийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /НИТХ/ оруулж, улмаар санал хураалт явуулдаг журамтай.
Үүний дараа НИТХ-аас нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилдаг бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар нийслэлийн Засаг дарга албан ёсоор томилогддог хуулийн зохицуулалттай юм.
"Намайг хотын даргаар томилох тухай яриагүй"

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:
-Өнөөдөр албан ёсны уулзалт хурал болох гэж байна. Энэ удаагийн хурлаар үүссэн нөхцөл байдал, нийслэлийн МАН-ын хороо болон тэргүүлэгчдийн баримталж буй байр суурийг хэлэлцэх байх. Хотын даргаар ямар ч хүнийг томилсон маш хүнд нөхцөл байдалд ажиллана. Өмнө нь ямар хүмүүс ажиллаж байсан билээ. Сүүлийн гурван томилгоо УИХ-аас болон сайдын суудлаас бууж, хотын даргаар томилогдож ажилласан. Тэрний урьд НИТХ-аар нэр дэвшүүлж, хотын даргаа сонгодог байсан түүхтэй. Хамгийн анхны хурал болох гэж байна. Хэвлэлээр цацагдаж байгаа мэдээлэл хэн нэгний бодол таамаг төдий зүйл. Хамгийн гол нь намын улс төрийн томилгоо байдаг. Одоогийн нөхцөл байдалд бүх талуудын итгэл хүлээж, хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Хуулиараа шинэ хотын даргад нэр дэвшигчийг МАН-аас санал болгож, НИТХ хэлэлцэж, Ерөнхий сайд руу өргөн барих ёстой. Жил бүр НИТХ-аар хотын ажлыг дүгнэхэд сайн ажилласан гэж танилцуулж байсан.
Одоо хотын даргаар ажиллах 4-5 хүний нэр яригдаж байна. Намайг хотын даргаар томилох тухай яриагүй.
Хотын даргыг нийслэлчүүд сонгох боломжгүй шүү дээ. Өчигдрөөс хойш бүх сайд "Нэгдмэл улс" гэж яриад байна. Хэрвээ олон улсын туршлагаар нийслэлийн Засаг даргаа ард иргэдээс сонговол цаашдаа Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх юм руу явна гэдэг асуудал яригддаг.
Улсын хүн амын дийлэнхийн саналаар сонгогдсон хотын дарга бол эрх мэдлийн хувьд дийлдэхгүй болно.
Хавар болгон махны үнэ өсдөг шүү дээ. Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж, мах нөөцөлж, хавар нь гаргаж худалдаалдаг уламжлалтай. Энэ удаагийн арга хэмжээ тодорхой үр дүнгүй байсан гэж байгаа юм билээ. Өнөөдрийн хурлаар нэгэнт улс төрийн ийм нөхцөл байдал үүссэн юм чинь 23 тэргүүлэгч үүссэн нөхцөл байдлын талаар л ярилцана" гэв.
;H2SY MFLFFLFUXНслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ.йслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ.
3,605.46























































За зайлаа 2026-05-19 202.9.46.11
сөнө!!
Нэргүй 2026-05-19 103.57.94.14
Женко хулгайч л Нөөцийн махны мөнгийг нь аваад хулхид чихсан хөсрий хүүр юм бна ш дээ !
Нэргүй 2026-05-19 103.229.122.68
махимпёкс л махаа зарж үүргээ биелүүлсэн гэсэн бусад компаниуд нь татаасаа аваад мах нөөцлөөгүй гэсэн эсвэл нөөцөлсөн боловч иргэдэд зараагүй гэсэн
Зо 2026-05-19 66.181.184.27
Шударга ёс. Үнэхээр өнөөгийн Монголын нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна. Нийгэм тэр чигээрээ шударга бус байдалтай эвдрээд нүд,чих дасчихаж.
Нэргүй 2026-05-19 103.212.116.193
ЭНЭ САНДАГСҮРЭН ГЭДЭГ ХҮНИЙ ЯРИАНААС ХАРАХАД ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ ЗҮГЭЭР Л МАН-ЫН ЦҮНХ БАРИГЧИДЫН НЭГ БАЙНА, ТЭГЭХЭЭР ЭНЭ ХЭРЭГГҮЙ МАЛ БАЙНА, НИЙСЛЭЛЧҮҮД ХОТЫН ДАРГАА СОНГОХ БОЛОМЖГҮЙ Ч ГЭЖ БАЙХ ШИГ, ЖИЛ БҮРИЙН ХАВАР МАХНЫ ҮНЭ ӨСДӨГ ГЭЭД БҮР НЭГ ДӨЖИРЧИХСӨН ШИЙДЭЛ БАЙХГҮЙ БОДЛОГО БАЙХГҮЙ ЭН НӨХӨР ХОТЫН ДАРГА БОЛЖ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА.
bakter 2026-05-19 103.80.211.183
Хааш. Хугацаа хожиж байна даа. Ням бактерийн баасыг Мөнхбат цэвэрлэх хугацаа өгч хурлыг албаар хойшлууллаа даа.
Нэргүй 2026-05-19 66.181.186.189
Амаргүй цаг үе 🥵😝🥵
ЗОЧИН 2026-05-19 203.91.115.39
ХОТЫН ДАРГА ХЭН Ч БОЛСОН МАШ ЗҮДРЭНЭ. НЯНГАРЫН ТОМ ТОМ БААСЫГ ЦЭВЭРЛЭНЭ. ХИЙХ АЖИЛ ТҮМ БУМ. ОВОО ТОМ СЭТГЭДЭГ УНАГАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭН БОЛ ЗҮГЭЭР. ХӨДӨӨНИЙ МАЛ ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ.
Нэргүй 2026-05-19 66.181.186.189
ээ дээ мөн ч үнэн хэллээ лээ