Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь дэмжлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн. Харин өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа. Хуралдаан хоёр цаг гаруй үргэлжилсний дараа санал хураалтыг илээр авч НИТХ-ын олонх буюу 80 хувь нь дэмжлээ. Тогтоолын төслийг харин …
Зургийн эвлүүлэг ашиглав. Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн. Харин өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа. Хуралдаан хоёр цаг гаруй үргэлжилсний дараа санал хураалтыг илээр авч НИТХ-ын олонх буюу 80 хувь нь дэмжлээ. Тогтоолын төслийг харин 97.4 хувиар дэмжсэн юм. Удахгүй уг шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учралд уламжилна. Ерөнхий сайд батламжилсны дараа томилгоо албажих юм. Тогтоолын төсөл, НИТХ-ын процессыг Ерөнхий сайдад хүргэхийг ажлын албаны даргад үүрэг болголоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.