2017.10.02 · niitlelch.mn (Archiv) · Архив

Өнөөдөр

09:00 цагт: АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө.

11:00 цагт: МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал МУИС-ийн номын сангийн байранд болно.

11:00 цагт: цагаас Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар хийгдэж буй ажлын талаар хэвлэлийн хурал зарлаж байна. МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагт: Дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг нарын “Сүүн залбирал” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

13:00 цагт: Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон улс болон Японы ард түмэнд монголчуудын зүгээс талархал илэрхийлж “Аригато” талархлын тоглолтыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт: Зүүн дөрвөн замаас Сүхбаатарын талбай хүртэл Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 70 жилийн ойн баярын жагсаал хийнэ.

14:00 цагт: “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Мишээл экспод “Орост үйлдвэрлэв 2017” ОХУ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.