Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын гишүүдийг ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаардаж, эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барьж, парламентын босго давсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл парламентад шилжиж, гишүүд энэ хуулийг сайжруулж засах эрхтэй болсон.
Гэтэл энэ хуулийг парламентаар хэлэлцэхийг дэмжсэний дараа УИХ-ын хоёр гишүүн гишүүдийг эгүүлэн татах зохицуулалттай хуулийн төсөл өргөн барьсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, намын жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хоёр тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. Тэгвэл өчигдөр АН, МАН-ын гишүүд нэгдэж УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг өргөн барив. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу, Бейсэн, Р.Сэддорж нарын гишүүд өргөн барьжээ. Энэ хуулиар гишүүд байнгын хороо, дэд хороо, чуулганы хуралдааны санал хураалтын 50-иас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо хариуцлага хүлээлгэх, мөн байнгын хороо, дэд хороо, нэгдсэн хуралдаанд тав ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүй ирээгүй бол Ёс зүйн дэд хороо хариуцлага хүлээлгэх гэх мэт УИХ-ын гишүүдийн хуралдаа суудаг, санал хураалтад оролцдог байх зэрэг хариуцлагатай байхад чиглэсэн хууль өргөн барив.
Үндсэндээ парламент УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох гурван хууль, Ерөнхийлөгчийн өргөн барьсан нэг хуультай нийлээд дөрвөн хуультай болов. Тиймээс цаашид энэ хуулиудыг нэгтгээд явах уу эсвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хуулийг хэлэлцээд явах уу гэдэг үлдэж байна. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүдийг хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардаж хуулийн төсөл өргөн барьсны дараа гишүүд гэнэт “сэрж”, ухаарч хэд хэдэн хуулийн төсөл өргөн барив. Цаашид эдгээр хуулиудыг нэгтгэх үү эсвэл..
Т.ОД
3,605.46




















































Нэргүй 2026-05-14 118.221.147.99
Хятдад байдал маш муу байгаа. Гадаадын том компаниуд гараад ажилгүйдэл хэт өсөөд дотоодын компаниуд нь орлогогүй болсон барууныхан хятад барааг сайн оруулахгүй их хаадаг болсон. Олон хүн гудамжинд гарч, гэмт хэрэг хэт их өссөн. Хүний наймаа – хүмүүсийг барьцаалж онлайнаар залилан хийлгэдэг болсон. Ганц камбож биш бусад өмнөд азийн орнуудад ч ийм мафиуд олон байгаа. Хятад, өмнөд ази руу аялах аюултай болсон. Хүний эрхтний наймаа хэт ихэсч хятдад эргэн тойрон олон хүүхэд залуучууд алга болоод байн
Нэргүй 2026-05-14 103.212.119.206
Уг нь хуульсаад байх юмгүй алдаа гаргасан бол ёс суртхууны доголдолтой бол өөрсдөө огцордог ёс зүйтэй хүмүүс төр барилцах ёстой баймаар!
Нэргүй 2026-05-14 188.162.249.27
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Нэргүй 2026-05-14 103.57.94.14
УИХ бол Төрийн дээд эрхийг барих байгууллага мөн !
Ерөнхийлөгч бол Төрийн эрх барих институцийн л нэгэн.
Энд ялгаа бий шүү.
Үндсэн хуулинд зааснаар Монгол бол ПАРЛАМЕНТИЙН засаглалтай улс !!!
Хүрэлсүх Ерөнхийлөгч УИХ-ын эрхэнд халдаж болохгүй !!!
Өргөн барьсан хуулийг нь яахыгаа УИХ өөрөө шийдэх ёстой !!!
Нэргүй 2026-05-14 66.181.189.113
Хүүкийн захиалгат мэдээ